A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 101 | |
|
Өдөр тутмын амьдралдаа ном, сонин сэтгүүл уншиж хэвших нь олон талын ач тустай. Өнөө үед видео үзэх, подкаст сонсох нь мэдээлэл авахад илүү хялбар ч ном уншсанаар тархи идэвхтэй ажиллаж Альцгеймер буюу мартах эмгэгээр өвдөхөөс урьдчилан сэргийлэх аж. Уг өвчин нь тархины цусан хангамжийг бууруулж, холестрин нэвтэрснээр тархины эсүүдийн үйл ажиллагаа удааширч улмаар хүний ой санамжийг устгадаг. Жил бүр сая сая хүн уг өвчнөөр оношлогддог ба зөвхөн 32 хувийг өндөр настнууд эзэлдэг. Энэ нь идэр залуус илүү их тусах магадлалтай болохыг харуулжээ.
АНУ-д 20-34 насныхан өдөрт 6 минутыг ном уншихад зарцуулдаг бол өсвөр үеийнхэн ердөө 1,8 минутыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Түүнчлэн эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их ном уншдаг ба эрчүүд хурдаараа илүү ажээ.
Харин өдөрт хамгийн багадаа 30 минут ном уншдаг хүмүүс амьдралдаа илүүтэй сэтгэл хангалуун байдаг гэсэн сонирхолтой судалгаа бий.
Хүүхдийн ном унших дур сонирхлыг төрүүлэхийн тулд эцэг эх нь багаас нь үлгэр, тууж уншиж өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхдийн сэтгэх, төсөөлөн бодох чадвар зэрэг хөгжинө. Эрдэмтдийн судалгаагаар багаасаа үлгэр сонссон хүүхэд сургуульд элсэхдээ үгийн баялаг ихтэй, ойлгоц сайтай байдгийг тогтоожээ.
Түүнчлэн номтой нөхөрлөснөөр хүний гүйлгээ ухаан хөгжиж, стрессээс ангижирдаг. Ингээд ном уншихын давуу талыг дэлгэрүүлэн хүргэе.
Дээр дурдсанчлан тархиа байнгын идэвхтэй байлгаснаар альцгеймер, ой санамжаа алдах гэх мэт тархины үйл ажиллагаатай холбоотой олон төрлийн эмгэгээс сэргийлдэг. Биеийн бусад хэсгийн булчингийн адил тархи ч мөн адил тогтмол дасгал хийхийг шаарддаг байна.
Тархины дасгал= Ном
Эвлүүлдэг тоглоом тоглох, шатар өрөх зэрэг нь тархиа сэргэг байлгахад тустай.
Ажил дээрээ, хувийн амьдралдаа хэчнээн стресстэй байсан ч ямар нэгэн сонирхолтой түүхийг шимтэн унших мөчид стресс тайлагддаг байна. Сайн зохиол хүнийг бодит амьдралаас хэсэг хугацаанд холдуулж тайвширлыг өгдөг. "Bustle" сэтгүүлээс стресстсэн үедээ унших дараах номын жагсаалтыг гаргажээ. Тухайлбал:
-"Let's explore diabetes with owls" by David Sedaris
-"Tortilla Flat" by John Steinbeck
-"Nine stories" J.D. Salinger
-"Lunch Poems" by Frank O'hara
-"No one belongs here more than you" by Miranda July
Та ямар ч ном уншсан тодорхой хэмжээний мэдлэг хуримтлуулж байдаг. Ингэснээр амьдралд ямар ч сорилтой нүүр тулж чадна. Тухайлбал, хэн нэгний амьдралын түүхийг алдаа, оноотой нь уншсан юм чинь та алдахгүй шүү дээ.
Унших тусам таны үгийн баялаг нэмэгдэнэ. Үг баяжихын хэрээр өдөр тутамдаа хэрэглэх нь ихэснэ. Ямар ч ажил мэргэжилд үг хэл оновчтой, уран илтгэх чадвартай хүн амжилт олдог. Салбар бүрийн тодорхой мэдлэгтэй байх нь ажил мэргэжлийн хувьд карьераа өсгөх таатай боломж мөн. Жишээ нь уран зохиол сонирхдоггүй, шинжлэх ухааны мэдлэггүй нэгнээс багахан ойлголттой хүн илүү амжилт гаргана.
Хэл сурахаар төлөвлөж буй бол тухайн хэл дээр ном уншаарай.
Ямарваа зохиолыг унших явцад гол дүрүүдийн нэрс, түүх зэргийг тогтоох шаардлагатай болдог. Энэ нь заримдаа ярвигтай ч бидний тархи итгэмээргүй ой тогтоолттой.
Хамгийн гайхалтай нь шинээр бүтээсэн дурсамж бүрд бидний тархи шинэ синапс буюу тархины санах зам үүсгэж, өмнөх дурсамжуудыг илүү бэхжүүлдэг. Энэ нь богино хугацааны санах ойг сайжруулж, сэтгэл санааг тогтворжуулдаг. Догь биш гэж үү.
Та номоо уншиж дуусахаасаа урьтаж төгсгөлийг нь таамаглан, оньсыг тайлах гэж хичээж байсан биз. Хэрвээ тийм бол дүгнэлт хийх чадвар, аливаад шүүмжтэй хандах үндэслэл тань хөгжиж байгаагийн дохио юм.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|