A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 108 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 108 | |
|
Хүн бүр өглөө ажилдаа явахын өмнөхөн хийдэг дадал зуршилтай байдаг.
Жишээ нь усанд орох, ном унших, иог хийх, бясалгах, тэмдэглэл хөтлөх гэх мэт. Тэгвэл дараах дадлуудыг та өөртөө хэрэгжүүлснээр өглөөг илүү үр бүтээлтэй өнгөрөөж, өдрийн турш эрч хүчээр цэнэглэгдэхийг амжилтад хүмүүс хэлж байна. Мөн эдгээрийг хийхэд танд 60-90 минут л хангалттай.
Ус ууснаар шөнө алдагдсан шингэнээ нөхөх, нойр сэргэх мөн бусад эрүүл мэндийн давуу талтай учраас амжилтад хүрсэн хүн бүр өглөө бүлээн ус уудаг байна.
Харин усандаа нимбэг, зөгийн балыг хүссэнээрээ хийж амтархах нь таны л сонголт.
Магад тийм ч чухал биш мэт санагдаж магадгүй. Гэхдээ ор хураах нь сэтгэл зүйн бөгөөд эрүүл мэндийн хувьд их давуу талтай.
АНУ-н тусгай хүчний командлагч, Тэнгисийн цэргийн адмирал Уильям МакРавены хэлснээр “Хэрвээ та өглөө бүр ороо хураавал тухайн өдрийн хамгийн эхний ажлыг амжилттай гүйцэтгэлээ гэсэн үг.
Энэ нь танд сэтгэл санаанд дэмжлэг үзүүлж тухайн өдөр ажлаа амжилттай хийх урам зориг болно.
Өглөөний цай уух нь 5 минутад сандарч идэх эсвэл машин дотор талх, боорцог амандаа чихэхийг хэлэхгүй. Юун түрүүнд таны цай уураг, нүүрс ус, “эрүүл” өөх тосны зохистой харьцаанаас бүрдэх ёстой.
Та гэр бүл, ажлын хамт олонтойгоо ширээ тойрон суугаад өглөөний цайгаа тайван уух хэрэгтэй. Ингэснээр тухайн өдрийн ажил хийх эрч хүчээр сэлбэгдэж, сэтгэл сэргээд ирнэ Хамгийн гол нь энэ үеэр дэлгэц ширтэхгүй байхыг анхааруулъя.
Талархлын тэмдэглэл хөтлөх тухай та уншиж байсан уу? Бид амжилт, томоохон үйл явдлаас аз жаргал, амьдралын утга учрыг мэдэрдэг. Тэр хором мөчийг бүтээж өгсөн, бүтээлцсэн эргэн тойрныхондоо талархлаа илэрхийлэх нь сэтгэл гутрал, стрессээс салах шилдэг арга мөн.
Өглөө бүр тэмдэглэлийн дэвтэр дээрээ талархал илэрхийлмээр байгаа гурван зүйлээ 1-2 өгүүлбэрийн тайлбартайгаар бичихэд л хангалттай.
Жишээ нь “Гудамжинд инээмсэглэсэн танихгүй эрхэмд баярлалаа, уг инээмсэглэлийн ачаар өөртөө итгэх итгэлээ бага зэрэг ч гэсэн нэмлээ” гэх мэтчилэн байж болно.
Хүн бүрт өөрт тохиромжтой дасгал байдаг. Зөвхөн жин хасахын тулд дасгал хийх нь өрөөсгөл ойлголт. Өдрийн ихэнх цагийг сууж өнгөрөөдөг бол та суудлын өвчнөөс урьдчилан сэргийлэн дасгал, иог, сунгалтын дасгалаар булчингаа суллаарай.
Та өөрийн амьдралын хэмнэлд тааруулан кардио, иог, сунгалт, аэробикийг 20-30 минут хийхэд л хангалттай. Дасгал нь аз жаргалын гормон ялгаруулдаг тул өдрийг эрч хүчтэй угтах сэтгэл зүйг бэлддэг.
Бясалгалыг зөвхөн лам нар хийдэггүй. Амжилттай яваа эрхмүүд бүгд өөрийн гэсэн бясалгал хийх, бодох тусгай цагтай байдгийг та олон эх сурвалжаас уншиж болно. Тиймээс уг энгийн зуршлыг та өөртөө дадал болгох хэрэгтэй юм.
Анхан шатандаа та утасны апп татаж аваад зааврын дагуу хийхэд л болно. Хэрэв бясалгал хийх цаг гарахгүй байвал цай уух, дасгал хийх, усанд орж байхдаа ч толгойн дахь бодлоо цэгцлэх боломжтой.
Хэрвээ та долоо хоногоор хийх зүйлээ төлөвлөдөг бол давуу талтай. Тухайн өдрөө хийх ёстой зүйлс, явах ёстой газар зэргийг төлөвлөн дэвтэрт бичих нь нэн чухал.
Нэгдүгээрт мартаж санах зүйлгүй, хоёрдугаарт хэрэгтэй үед тэмдэглэлээ эргүүлж шаардлагатай мэдээлэл авна. Хэт нарийн төлөвлөх нь таныг стрессдүүлэх нигууртай тул цагийн уян хатан хуваарийг зохиогоорой.
Том бүхэн жижиг зүйлсээс эхэлдэг. Та эдгээр зуршлыг нэг нэгээр дадал болгосноор жилийн дараа гэхэд л эрүүл дадал зуршилтай, үр бүтээмжтэй хүн болно. Танд амжилт хүсье. ЯГ ОДОО ЭХЭЛ!
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|