A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 108 | |||||
|
Нийтлэлч: А.Одонтуяа | 108 | |
|
Хэрэв та өндөр албан тушаал хашдаг бол эерэг хандлагатай, тайван байж ажилчиддаа үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй. Мөн доорх аргуудаас туршаад үзээрэй.
Ажилчидтайгаа ярилц. Тэднийг ажлын байран дээр нь стрессүүлдэг хүчин зүйлсийн талаар зөвлөлд. Эвдэрсэн тоног төхөөрөмж, ажиллах хүчний дутмаг байдал эсвэл ахлахын зүгээс хяналт шалгалт хангалтгүй байгаа зэрэг залруулахад хялбар асуудлууд байж магадгүй. Ер нь л ажилчидтайгаа ярилцах нь тэдний ажил болон ирээдүйн талаарх тодорхойгүй байдлыг арилгадаг давуу талтай.
Ажилчидтайгаа ганцаарчлан уулз. Нүүр нүүрээ харалцан, анхааралтай сонсох нь ажилтанд өөрийг нь сонсож, ойлгодог юм байна хэмээх эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Энэ нь тухайн асуудлыг шийдэх боломжгүй ч тэдний стрессийг багасгахад тусална.
Ажлын байран дээр гарсан маргааныг эерэг замаар шийд. Ажилтан бүрийн нэр төрийг хүндэтгэж, дарамтгүй орчинг бий болго.
Ажил хүлээлгэж өгөх хугацааг бодитоор тавь. Ажилчдынхаа чадвар, нөөцөд тохирсон ажлын ачааллыг бий болго.
Хүлээлтээ тодорхой болго. Ажилтнуудынхаа үүрэг, хариуцлага, зорилгыг нарийн тодорхойл. Удирдлагын үйл ажиллагааг шударга мөн компанийн үнэт зүйлстэй нийцэж буй эсэхийг шалгаарай.
Шагнал, урамшуулал санал болго. Сайн ажлын гүйцэтгэлийг үнэлж, магт. Ачаалал ихтэй үеийн дараа ажилчиддаа хэсэг зуур амраах ачаалал багатай даалгавар өг. Ажилчдаа нийгмийн харилцаанд оролцох боломж олго.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|