A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 144 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 144 | |
|
Онгоцонд явах үед хүчилтөрөгчийн маскыг өөрөө эхэлж зүүсний дараагаар бусдад тусал хэмээн зааварчилдаг. Эцэст нь бид өөрсдөө тамиргүй бол бусдад хэрхэн тус болох билээ.
Өнөө цагт ихэнх эцэг эх өөрийн гэсэн хоббигүй болжээ. Өргөн хүрээнд авч үзэхэд хобби гэдэг бол “өөрт зориулах цагаа зориудаар, зорилготой ашиглаж буй явдал” бөгөөд стрессийг ангижруулж, ажил, амьдралын тэнцвэрийг бий болгоход тусалдаг. Хобби нь дараах ач тустай:
ТАЙВШРААД ӨӨРИЙГӨӨ ЦЭНЭГЛЭХ
Гэр бүлийн сэтгэл судлаач нэгэн эмэгтэй маш их стресстэй ажилладаг байлаа. Харин тэрээр орой бүр гэрийнхээ гадна зүлгийг арчилдаг. Энэ талаар шалтгааныг нь асуухад “Ногоо арчилж ургуулах зэргээр энгийн зүйлс хийснээр бодлууд цэгцэрч, ажлаас өөр зүйлд анхаарал хандуулдаг” гэв. Ингэснээр сэтгэл санааг нь өргөж гэр бүлдээ болон ажилдаа илүү урам зоригтой эрч хүчтэй ажилладаг.
ШИНЭ ЧАДВАР ЭЗЭМШИХ
Хобби бол дуртай зүйлээ сурах, дадлагажих тухай юм. Хэрэв бид тууштайгаар өдөр бүр нэг цаг гитар тогловол, шинэ дуу сурч, чадвараа сайжруулж, сэтгэл ханамжийг олж авна. Шаргуу ажиллаж сайжрах нь сэтгэл зүйн хувьд урам зориг өгдөг. Бид өөрийн сонирхолд тохируулан зураг авах, шинэ хэл сурах, блог хөтлөх гэх мэт ур чадварыг хоббигоороо сонгон авах боломжтой. Уг ур чадвар нь амьдрал, ажлын байранд давуу тал болох цаашлаад шинэ карьерын эхлэл болдог.
АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ
Ажил дээр шийдвэрлэж чадаагүй асуудлаа хувцас эвхэх үедээ шийдсэн удаатай юу? “Focused thinking” буюу төвлөрсөн бодлоос “Diffuse thinking” сарнисан сэтгэлгээрүү шилжих үед асуултын хариулт гарч ирдэг. Заримдаа шилдэг стратеги бол асуудлаас бодлоо ангижруулж, талх барих, шинэ номын тавиур угсрах гэх мэтээр тархиа бүтээлч байлгах юм.
БУСАДТАЙ ХОЛБОГДОХ
Бид хоббигоо ашиглан чухал хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх, хүрээлэн буй хүмүүст туслах боломжтой. Хэрэв та найз нөхөдтэйгөө хангалттай цаг өнгөрөөж чаддаггүй бол хоббигоо ашиглаж болно шүү дээ. Найзуудтайгаа долоо хоногт гурван удаа хамт иогт явж яагаад болохгүй гэж? Ингэснээр та долоо хоног бүр тогтмол дасгал хийх цагтай, мөн найзуудтайгаа уулзана шүү дээ. WIN - WIN биш гэж үү.
Гэр бүлтэйгээ илүү их цаг өнгөрөөх боломжийг хобби олгодог. Гэрийн ажил хийх, хүүхэд харахаас өөрөөр эхнэр, нөхөр, хамтран амьдрагчтайгаа цагийг өнгөрөөх хүсэлтэй бол хамтдаа хийж болох зүйлийг хайж олоорой. Ижил ном уншиж үзэл бодлоо хуваалцах, агаарт алхах, амтат кофе нэрэхийг сурах гэх мэт хамт хийж болох зүйл нь таны харилцаанд маш том хөрөнгө оруулалт болно.
Ажиллаж буй эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илүү үр бүтээлтэй цагийг өнгөрөөх хүсэлтэй. Тэдэнтэйгээ нийтлэг хоббитой болох нь цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөөс гадна дурсамж үлдээх сайхан арга юм. Ингэснээр дотнын хүмүүстэйгээ нээлттэй болох давуу талтай.
Эцэст нь хэлэхэд хобби нь танилын хүрээгээ тэлэх, нийгэмдээ хувьд нэмэр оруулах маш том боломж. Буяны үйлсэд оролцох нь шинэ чадварыг сурах, найзтай болох мөн бусдад буцааж өгөхөд тань тусална. Энэ цаг үед та онлайнаар ч сайн дурын ажил хийх боломжтой болжээ.
Хоббиндоо үнэнч байхгүй бол ашиг тусгүй гэдгийг санах хэрэгтэй. Тусгай цагийн хуваарь гарган үүнийгээ бизнес уулзалт мэтээр үнэлж, хамгаал. Хэрэв бид хуваарьтаа оруулбал төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх магадлалтай. Тэгэхгүй бол илүү чухал ажил гарч ирэх, бүр залхуурснаас үүдэн хоббигоо хойш тавьчихна. Хэрэв та долоо хоног бүрийн нэхмэлийн клубд элсвэл тэр хугацаанд бусдыг хүндлэн утсаа унтрааж анхаарлаа төвлөрүүлнэ. Хэрэв сагс тоглох дуртай бол ямар нэгэн тэмцээн зохион байгуулагдахыг хүлээх биш дүүрэг, аймгийн лигт нэгдээрэй. Хөл хорионы улмаас бүтэхгүй мэт санагдавч онлайн боломжуудыг хайж ол. Та ямар ч хоббитой бай үүндээ хангалтай цаг гарган, хамгаалах хэрэгтэй. Үүний дараагаар, гэр бүл, ажлын хамт олонтойгоо ярилцан цагийн зохицуулалт хийгээрэй.
Мэдээж хоббитой боллоо гээд ажил, амьдралын тань бүх асуудлыг шийдэгдэхгүй. Гэхдээ хобби нь эвлүүлдэг тоглоомын нэг чухал хэсэг байж болох юм. Ажил-амьдралын тэнцвэр нь олон талт шийдэл шаарддаг олон талт асуудал юм. Бид өөрсдийн хэрэгцээнд тодорхой цаг зав гаргаснаар цаашдын саад бэрхшээлийг даван туулах чадвартай болно.
Эх сурвалж: Harvard Business Review
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
30
|
|
0
|
37
|
|
0
|
31
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
Daily poll
|