A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 105 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 105 | |
|
Согтууруулах ундаа, тамхи тогтмол хэрэглэх, нойроо хангалттай авахгүй байх зэрэг нь эрүүл мэндэд хортой гэдгийг мэддэг ч хөөстэй ваннд хэвтэх, нилон тирко өмсөх, үсээ алчуураар арчих, соруулаар шингэх уух, хумсаа ургуулах, савласан ус хэрэглэх гээд бидний амьдралын салшгүй хэсэн болсон зуршил эрүүл мэндийг доройтуулж хөгшрөлтийг хурдасгадаг талаар та сонсох байв уу?
Тэгвэл чухам ямар 9 зуршил таны эрүүл мэнд гоо сайханд халтай болохыг мэдэж аваад даруй зогсоогоорой.
Үсээ ванны алчуураар хатаах
Үсээ угаачихаад алчуураар хатаадаггүй хүн байдаггүй л болов уу, тэгвэл алчуураар толгойгоо ороох нь үсийг гэмтээж салаалахад хүргэдэг аж. Үсээ эрүүл, бат бэх байх үндэс нь чийгшил сайн өгөх байдаг. Хэрэв толгойгоо алчуураар ороож удаавал алчуур үсний чийгшлийг сорж авч, хуйхыг амархан тослогтуулж, үс хугарахад хүргэдэг байна. Тиймээс ванны алчуур биш хөвөн даавуун алчуураар усыг шингээж авч, өөрөөр нь хатаагаарай.
Аяга тавагны форлон
Аяга таваг угаах форлон хичнээн угаасан ч дотроо олон мянган микро организм, нян агуулдаг байна. Эрдэмтдийн судалснаар 1 cm3 бохир форлон 50 тэрбум микро организм агуулдаг аж. Энэ бохир форлог барьсан гараараа нүүрэндээ хүрэх, аяга тавгаа угаахад нян таны биед нэвчиж батга, шарх, үрэвсэл зэрэг төрлийн арьсны өвчнийг үүсгэдэг байна. Тиймээс болж өгвөл сүрлээр хийсэн аяга угаагч форлон хэрэглэж, ойр ойрхон сольж байгаарай.
Хөөстэй ваннд хэвтэх
Ванны хөөс, ванны бөмбөлөг зэрэг нь танд таатай мэдрэмж төрүүлдэгч таны эрүүл мэнд, ялангуяа эмзэг эрхтнүүдийг гэмтээдэг байна. Таны бэлэг эрхтэнд байх, нянг эсэргүүцдэг хүчил тэнцвэржүүлэгч микро биетүүд тун эмзэг тул ванны хөөсрүүлэгч, бөмбөлөг зэргийн найрлагад агуулагдах химийн бодис, үнэр оруулагч, будагч бодисын нөлөөгөөр амархан үхэждэг байна. Тиймээс эдгээр бодисыг тогтмол биш хааяа хэрэглэж, ингэхдээ аль болох байгалийн гаралтай, будагч, үнэр оруулагч бодис ороогүйг сонгохыг эрхэмлээрэй.
Гоо сайхны бүтээгдэхүүнээ угаалгын өрөөндөө ил байлгах
Угаалгын өрөө маш бүгчим, чийгтэй, агаарын солилцоо муу явагддагийг бид ихэнхдээ мартаж орхидог. Орчны температурын хэт өөрчлөлт, гэрэлтүүлэг нь гоо сайхны бүтээгдэхүүний хадгалах хугацааг богиносгож бүр халах, чанараа алдахад хүргэдэг байна. Гоо сайхны бүтээгдэхүүнийг хуурай, сэрүүн нөхцөлд хадгалах зориулалттай байдаг тул шүүгээ эсвэл шургуулганд байрлуулаарай.
Хар, бараан өнгийн үсний будаг
Paraphenylenediamine буюу хар, хүрэн өнгийн будганд агуулагддаг бодис нь харшил өгөх бүр зарим тохиолдолд ухаан алдуулдаг байна. Тиймээс үсний будаг худалдан авахдаа нүүрсний давирхай, хар тугалга зэрэг бодис будагны найрлагад орсон эсэхийг шалгаж байгаарай, учир нь эдгээр бодис нь ясны бүтцэд хүртэл хадгалагддаг байна.Будаг сонгохдоо болж өгвөл органикийг сонгож байгаарай.
Нилон тирко
Таны арьс үргэлж амьсгалах шаардлагатай байдаг ч шилэн тирко байнга өмсөх нь арьсны нүр сүвийг бөглөж, амьсгалах боломжийг нь хааж байдаг. Нилон тирко, жинсэн ретүз зэрэг нь үсний уутанцаруудыг амьсгалуулдаггүй байна. Тиймээс аль болон жинсэн өмд бага өмсөж, органик, даавуун материалтай тирко, өмд өмсөхийг зөвлөе. Мөн арьсаа тогтмол гуужуулж, чийгшүүлж байхаа бүү мартаарай.
Савласан ус уух
Заримдаа гоожуурын ус савласан уснаас цэвэр байдаг гэвэл та итгэх үү? Тодруулбал, судлаачдын илрүүлснээр ус цэвэршүүлэгч шүүлтүүрийн стандарт, үйлдвэрийнхээс илүү өндөр байдаг. Харин усны чанарын хувьд савласан цэвэр усны стандарт нь цоргоны шүүлтүүрийн талд нь ч хүрэхгүй байдаг гэнэ. Ихэнх тохиолдол та савласан ус уухдаа цоргоор шүүсэн ус ууж байна гэж л бодоорой. Савласан ус хэрэглэхгүй байх нь байгаль орчинд ээлтэйгээс гадна таны санхүүд ч хэмнэлттэй. Тиймээс гэрийнхээ цоргондоо цэвэршүүлэгч байрлуулж усаа цэвэршүүлж, эрдэсжүүлж уугаарай.
Соруул ашиглах
Та өөрөө ч мэдэхгүй арьсаа хөгшрүүлдэг дараагийн муу зуршил бол соруулаар ундаа, кофе,сүү зэргийг уух юм. Учир соруул хэрэглэх нь арьсны коллаген, уян хатан байдлыг алдагдуулж, уруулны эргэн тойронд хялгасан үрчлээнүүд үүсэж таныг наснаасаа хөгшин харагдахад хүргэдэг. Тиймээс өөрийн гоо сайхнаа болон байгаль орчноо хайрлан хамгаалж соруулаас татгалзаарай.
Хиймэл хумс хийлгэх, хумсаа урт ургуулах
Урт ургуулж будуулсан хумсны доор таны санаанд ч багтамгүй их хэмжээний нян агуулагддаг гэдгийг мэдэх үү. Тиймдээ ч тогооч, зөөгч, эмч сувилагчидыг хумсаа ургуулахыг хориглодог. Хумс хэдий чинээ урт байна, төдий чинээ хумсны доор агуулагдсан нянг арилгахад хэцүү байдаг. Хэрэв та хумсаа урт ургуулах, хиймэл хумс хийлгэж будуулдаг бол гараа угаах бүртээ хумсаа сайтар цэвэрлэж, ариутгаж байхаа бүү мартаарай.
TAGS |
#Advice |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|