• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    138   |  
0
 

Бүх ажлаа хойш нь тавьж овооруулан эцсийн мөчид хийх гэдэг бидний олонход аль хэдийн дадал болчихсон байх. Тэгвэл хэт зарчимч, бүтээлч байх нь ялгаагүй сөрөг үр дагавартай гэнэ шүү.  

Болсон болоогүй халтуурдаж, хийсэн болъё доо гэж дүр үзүүлэх эсвэл бүр алийг нь ч хийхгүй үлдээх хандлага түгээмэл болоод удаж байна. Хэлэхэд амархан ч, хэрэгжүүлэхэд хэцүү. Дахиж ажлыг хойш тавихгүй гэж хэлээд нэг л мэдэхэд өнөөх сурсан зангаараа бүх зүйлийг цагт нь тулгачихсан байдаг шүү дээ. Үүний эсрэг цорын ганц “ерөндөг” бол урьдаас төлөвлөж, бага багаар хийж дуусгах. Олон хүмүүс цаг төлөвлөлтийн талаар зөвлөдөг. Ер нь аливаа зүйлийн тунг нь тааруулах шиг сайхан зүйл үгүй. Хойш тавих зуршил болон хэт зарчимч байх гэдэг үүнтэй л ижил.

Калифорнийн их сургуулийн сэтгэл судлаач, профессор Дэвид Розенбаум үүний талаар нэгэн судалгаа хийжээ.

“Хэт зарчимч байхын аюул”

Тэр дор нь л барьж авч хийхгүй бол тайван сууж чаддаггүй хүмүүсийг мэдэх үү? Адгуу загналаа гээд эрч хүчээ дэмий зарцуулахад л хүргэж болно.  

Ертөнц дээр хоёр төрлийн л хүн байдаг болж. Нэг хэсэг нь овоорсон мэйлээ ч орж шалгахгүй “За яах вэ, дараа л болъё.” гээд хэдэн өдөр явж чадна. Харин нөгөө хэсэг нь сурталчилгааны мэйл байсан ч нэг бүрчлэн уншиж аль болох цэгцтэй байхыг эрхэмлэнэ. Ер нь төлбөрийн нэхэмжлэл ирэхэд шууд төлөхгүй бол нойр нь ч хүрэхгүй байх. Ингэснээр өөр чухал ажилд зарцуулах байсан энергиэ жижиг сажиг энгийн зүйлд зарцуулаад дуусчихдаг байна.  

 
 

Тэгвэл профессор Розенбаум энэхүү хэт адгуу басхүү хэт зарчимч занг тайлбарлах гэж оролджээ. Хүн байгалиасаа өөрт амар хялбар, ойр дөт зүйлд татагддаг. Хэрэв алимны модны дэргэд байвал хамгийн доор унжсан алимыг л авч иднэ. Супермаркетуудад байдаг үнэгүй амталгааг л бодоод үзээрэй. Гэвч олон жижиг хийх зүйлстэй байвал ихэнхийг нь хийчихлээ гэсэн бодлоор сэтгэлд өег санагддаг. “Үүнийг тавхан минутад хийчхэж чадна шүү дээ. Яагаад одоо шууд хийчхэж болохгүй гэж?” Ийм хүмүүс ихэвчлэн нэрэлхүү, өөрийнхөө таалалд нийцүүлэх хандлагатай, эрч хүчтэй, цоглог байдаг. 

Үүний жинхэнэ сөрөг үр дагавар нь олон зүйлийг амжуулах гэж яарч байхдаа хагас дутуу юмуу алдаатай хийх эрсдэл юм. Жишээлбэл арван минутад угаалтуур дүүрэн аяга угаачихлаа гэсэн чинь бүгдийг нь дутуу угаачихсан байвал хэрэггүй шүү дээ. 

Мэдээж энэ бол хариуцлагатай хүний үйлдэл ч шаардлагатай үед тийм байж, хааяа өөртөө “залхуурах” боломжийг олгох хэрэгтэй. Түргэн шуурхай байлаа гээд таны ажлын үр дүн хангалттай байж чадах уу? Та өөрөө үнэхээр үр бүтээлтэй ажиллана гэдэгтээ итгэлтэй байна уу? Хүн гэдэг робот биш өөртөө завсарлах боломж өгч, орчин тойрноо анзаарч, дотоод хүнээ сонсож сураарай.  

Эх сурвалж: BBC

TAGS
#Advice





Холбоотой санал болгох мэдээ