• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    83   |  
0
 

“Монос Косметик”-ийн ерөнхий технологич Л.Хишигсүрэнтэй зуны улиралд арьсаа хэрхэн зохистой арчлах талаар цөөн хором ярилцлаа.

-Уншигч бүсгүйчүүдэд нарны тосны зөв хэрэглээ болоод зун цагт нарны хэт ягаан туяанаас арьсаа хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Нар хүний биед ашигтай амин дэмийг өдөөж өгдөг ч, нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалахгүй бол арьсыг гэмтээж, хөгширөлтийг идэвхжүүлдэг. Иймд нүүр төдийгүй бүх биеэ нарны туяанаас хамгаалах хэрэгтэй.

Нарны тосыг эрдэмтэд улирал харгалзахгүй, гэрэл, сүүдрийн алинд ч гэсэн хэрэглэх шаардлагатайг зөвлөдөг.

Оффист суухад эсвэл машин, автобусаар зорчиход арьсанд нарны туяа тусахгүй гэж боддог. Гэтэл үгүй юм. Энэ үед цонхонд ойсон нарны хэт ягаан туяа таны арьсны бүтцийг өөрчилж нөхөгдөх боломжтой, боломжгүй гэсэн хоёр төрлийн гэмтэл үүсгэнэ. 

Арьсны хорт хавдрын 90 хувь нь нарны UVB хорт туяанаас үүддэг гэсэн дэлхийн арьсны эмч нарын судалгаа бий. Мөн UVA хэт ягаан туяа арьсны хөгшрөлтийг түргэсгэж, нөсөө толбо, сэвх үүсгэдэг. Тиймээс дотоод орчинд ч нарны тос түрхэж арьсаа хамгаалах шаардлагатай.

Тосыг наранд гарахаас 20-30 минутын өмнө түрхвэл арьсыг нарны хортой туяанаас хамгаалах давхарга бий болдог.

 
 

-Нарны хамгаалалт өндөр байх тусмаа хүний арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг гэдэг. Энэ үнэн үү?
-Тийм ойлголт бий. Гэхдээ тухайн бүтээгдэхүүний орцод агуулагдаж буй түүхий эд үүнд маш чухал нөлөөтэй. Байгалийн гаралтай, чанартай түүхий эдээс бүтсэн бүтээгдэхүүн хүний арьсанд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

-Бид зуны улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ? Монгол хүний арьсны онцлогт ямар нарны тос зохимжтой бол?
-Далайн түвшнээс дээш маш өндөрлөг газарт, байгалийн олон хүчин зүйлс бидний арьсанд шууд нөлөөлнө. Хэт халуун, хэт хүйтэн, салхи ихтэй, хуурай цаг агаартай нөхцөлд амьдардаг бидний арьс бусад орны хүмүүсийнхээс харьцангуй зузаан. Тухайлбал, Солонгос чийглэг уур амьсгалтай болохоор бүтээгдэхүүн нь арьсанд бага чийгшил өгөх зориулалттай байдаг. Тиймээс арьсанд маш хурдан шингэдэг. 
Бид зузаан, хуурай арьстай учраас зузаан арьсыг нэвчих, арьсны чийгшлийг хадгалах технологийн аргачлал шингэсэн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. 
Монгол бүтээгдэхүүн өтгөн, арьсанд шингэдэггүй, тослог ихтэй гэж хэрэглэгчид дүгнэх нь олонтаа. Монголд гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл харьцангуй залуу, 30 жилийн настай. Энэ хугацаанд бид улам чадваржиж, үйлдвэрлэлээ илүү боловсронгуй болж, дэвшилтэт технологи нэвтрүүлэхийн хэрээр арьсанд хурдан шингэдэг, тослог чийгийг тэнцвэржүүлдэг, арьсны чийгийг удаан барьдаг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх болсон. 

Бид олон улсын стандартаар монгол хүний арьсанд тохирсон нарны тос үйлдвэрлэж эхэлсэн

 
 

-Нарны тос нүүрэндээ түрхэхээс өмнө хамгаалалт (base, primer) түрхэх хэрэгтэй гэдэг. Зайлшгүй шаардлагатай юу?
-Тухайн тосны бүтцээс хамаарна. Бидний арьс тэгш гөлгөр харагддаг боловч хотгор гүдгэр ихтэй. Энэ гадаргууг тэгшлэх үйлчилгээтэй нарны тос түрхээгүйгээс арьсны гадаргуу дээр тос жигд үйлчлэхгүй, нарны хэт ягаан туяа нэвтрэх, хотгор хэсгээр их түрхэгдэж, гүдгэр хэсэг илүү түлэгдэх аюултай. Нүүрний өө сэвийг засаж, тэгшилдэггүй зөвхөн нарнаас хамгаалдаг үйлчилгээтэй тос хэрэглэдэг бүсгүйчүүд зайлшгүй суурь хэрэглэж байж тосоо түрхэнэ.

-Нарны тос сонгоход хамгаалалттай эсэхийг яаж мэдэх вэ?
-Үүнийг SuperVeil –UV 360TM технологи гэдэг. Ийм технологиор бүтсэн тос арьсны бүтэц, хотгор гүдгэрээс үл хамааран арьсны бүх хэсэгт жигд түрхэгдэн бүрхүүл үүсгэн хамгаалдаг. 

Сүүлийн үеийн өндөр зэрэглэлийн технологиор бүтсэн нарны тос ийм бүтэцтэй. Тухайлбал, Dior, Shiseido зэрэг бүтээгдэхүүнүүд ийм технологи ашигладаг. Монос Косметик-ийн шинээр гаргаад буй Biomon нарны тос мөн ийм бүтэцтэй.

-Танайх нарны тос үйлдвэрлэхээсээ өмнө хэр удаан судалгааг хийсэн бэ, Импортын нарны тосноос юугаараа ялгаатай вэ ?
-Туршилт, судалгаа 2017 оноос эхэлсэн. Бид БНСУ-ын томоохонд тооцогддог их сургуулийн гоо сайхны хүрээлэнгийн R&D багийн судлаачидтай хамтран нано технологийн түвшинд нарны тосыг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлсэн. 

Бүтцийн хувьд дэлхийд алдартай Shiseido, Lancome зэрэг брэндэд ашигладаг арга технологи, найрлагаар бүтсэн. SuperVeil – UV 360TMболон Profence CELTMгэх хоёр гол технологийг шингээсэн. Мөн Wet force технологийг ашигласан учраас уснаас хамгаалах чадвартай.

Нарны тосыг түрхэхээр арьс цайраад  байдаг. Энэ тосны онцлог нь түрхээд хоёроос гурван секундийн дотор арьсанд шингэдэг. Бүтээгдэхүүний түүхий эд нано бүтэцтэй учраас арьсны эд эсэд очиж хурдан шингэж үйлчилдэг. Нарнаас хамгаалах үзүүлэлт нь (SPF 50, UVA, PA+++)тай учраас нарны туяанаас 16 цаг хамгаалах чадвартай.

-Нарны тосыг хоёр цаг тутамд түрхэх шаардлагатай гэдэг. Нүүрээ будсан үед хэрхэн түрхэх вэ?
-Уламжлалт технологиор үйлдвэрлэсэн тос тийм байдаг. Нано технологиор бүтсэн нарны тосоо түрхээд будалтаа хийгээд өдөржин явах боломжтой. 16 цагийн турш хамгаалдаг учраас нэмж түрхэх шаардлагагүй.

-Нарны тосон дээр байх нэмэх тэмдгүүд ямар учиртай вэ?
-Хамгаалах чадварыг илэрхийлсэн тоо юм. Энэ чадвар 70 хувиас эхлээд 93 хувь хүртэл хамгаалах боломжтой байдаг. Нэмэх тэмдэг нэгээс дөрөв хүртэл байдаг. Нэмэхийн тоо нэмэгдэх тусмаа хамгаалах чадвар нь нэмэгддэг. Тэгэхээр манай хамгаалалт +++ нэмэхтэй буюу 93 хувь хүртэл хамгаална гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ