A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
3
|
|
0
|
14
|
|
0
|
14
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
|
0
|
37
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 85 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 85 | |
|
Хүүхдийг өглөөний 10-11 цагт наранд шарж ясны хөгжилд дэмтэй Д амин дэмийг авахуулах шаардлагатайг бид мэддэг.
Гэвч энэхүү амин дэмийг зөвхөн бага насны хүүхдэд хэрэгтэй гэж ойлгох нь өрөөсгөл юм. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн хүмүүс ч байнга биедээ нөхөж байх нь чухал аж.
Хүний цусан дахь Д амин дэмийн хэмжээ хамгийн багадаа 20 нг/мл байх ёстой бөгөөд үүнээс бага тохиолдолд "дутагдал" гэж үздэг байна.
Гэтэл 2017 онд ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгааны дүнд 6-59 сартай хүүхдүүдийн 61 хувь, жирэмсэн эхчүүдийн 75.4 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4 хувь нь уг амин дэмийн дутагдалтай байгааг тогтоожээ.
Тэр ч байтугай Харвардын Анагаах Ухааны Их Сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаа өөрсдийн судалгаагаар монголчуудын 99 хувь нь Д амин дэмийн гүн дутагдалтайг тогтоосон талаар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ
Д амин дэмийг нарны туяа, хоол хүнс, эм бэлдмэл гэх ерөнхий гурван эх үүсвэрээс авна. Манай улсын хувьд гуравдугаар сард нарны илч хамгийн бага. Харин 8-9 дүгээр сард хамгийн их байдаг ба оргил үе нь гэж хэлж болно. Эдгээр саруудад Д амин дэм хүний биед хамгийн ихээр хуримтлагддаг аж. Түүнийгээ дараа хавар хүртэл аажмаар хэрэглэж дуусгаснаар Д амин дэмийн дутагдалд ордог бөгөөд ийнхүү улирлын байдалтай хэлбэлзэж байдаг гэсэн судалгаа байдаг. Хоол тэжээлийн хувьд: загас, өндөг, үхрийн элэг-д илүүтэй агуулагдах ч хоногийн хэрэгцээг бүрэн нөхөж чадахгүй.
Д дутагдах нь эрүүл мэндэд сөрөг үр дагавартайн адил Д ихдэх нь ч ялгаагүй сөрөг үр дагавартай. Иймд та бүхэн цусан дахь кальц болон Д амин дэмийн хэмжээ тодорхойлуулж нэмэлтээр авах тунгаа тохируулан дээрх өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Мөнгөнгүүр эмнэлгийн хувьд Франц болон Япон улсад үйлдвэрлэгдсэн бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг ашиглан 24 цагийн турш бүх үйлчилгээ явуулдаг ба Д амин дэм болон Кальцийн шинжилгээний үнийг хямдруулан 35.000₮ чанарын өндөр түвшинд хийж байна.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
3
|
|
0
|
14
|
|
0
|
14
|
|
0
|
31
|
|
0
|
36
|
|
0
|
37
|
Daily poll
|