• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    85   |  
0

Энэ хагас сайн өдөр хүртэл цаг агаар +30 хэмээс буухгүй нь. Нар шарсан энэ өдрүүдэд өөрийгөө хамгаалах дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Өдрийн 10.00-14:00 цагийн хооронд нар хамгийн ихээр хорт туяа ялгаруулдаг. Энэ цагт гадуур явах бол нарны шил, малгай, тосоо авч гараарай.
  • Наранд гарахаас 30 минутын өмнө биеэ тослох.
  • Гадуур явах бол 2 цаг тутам нарны тос биедээ түрхэх.
  • Наранд түлэгдсэн арьсандаа алое түрхэж арчлах.
  • Өглөө эрт эсвэл үдээс хойш гадуур гарах ажлуудаа амжуулаарай.
  • Болж өгвөл ханцуйтай цамц, өмд өмсөх.
  • Нарны шил байнга зүүх. Нарны хэт ягаан туяа нүдний орчмын арьсыг түлж, нүд болон эвэрлэг бүрхэвчийг гэмтээх аюултай тул шил хамгийн сайн хамгаалагч.
  • Байнга усны савтайгаа яваарай.
  • Антиоксидантаар баялаг жимс, ногоо хэрэглэх. Таны биеийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах дархлааг антилксидант бий болгоно.
  • Хүйтэн усанд ногоон цай хандалж уух.  Ногоон цай сэрүүцүүлэх чанартай тул халуун өдрүүдэд хандалж уух нь зохимжтойгоос гадна таны арьсыг хамгаалах шидтэй.
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ