• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    89   |  
0
 

Малгай 

  • Хүүхдэдээ өмсөх дуртай малгайг нь худалдаж ав 
  • Малгай нь нүүр болон хүзүү, чихийг нь дарж өмсгөж байвал сайн 
  • Аль болох уяатай малгай сонго. Хүүхэд малгайгаа амархан тайлаад байхгүй, энд тэнд хаяхгүй.  
  • Нарны малгай далбагар, хүрээ том байх тусам сайн хамгаалдаг бөгөөд хүүхдэд ар шил, хүзүү, мөрний хамгаалалттай малгай тохиромжтой. Өргөн саравчтай малгай өмсүүл  
     
 
 

Нарны шил 

  •  Хүүхдийнхээ нүдийг ч мөн адил нарны хэт ягаан туяанаас хамгаалах зайлшгүй шаардлагатай 
  •  Хүүхэд зүүхэд тохиромжтой шил байх 
  •  UV буюу нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг байх 
  •  UV хамгаалалттай шил нарны хэт ягаан туяанаас 97 хувь хүртэл хамгаалж чаддаг   
     
 
 

Нарны тос 

  • Нарнаас хамгаалах тос, лосьон, спрэй, мист аль нь ч байсан болно. Хамгийн гол нь хүүхдийнхээ дуртай бүтээгдэхүүнийг сонгох. Хүүхдийнхээ сонголтыг хүндэтгэ.
  • Нарнаас хамгаалах лосьоныг 2-оос дээш настай хүүхдэд хэрэглэхийг хүүхдийн эмч нар зөвлөдөг.  
  • Нарнаас хамгаалах сүүн шингэн хүүхдийн дархлааг дэмжиж, аливаа харшил үүсэхээс сэргийлдэг байна.  
  • Ялангуяа олон хоног, сар гадаа гаралгүй гэрт байсан хүүхдүүдэд хэрэглэхэд хамгийн тохиромжтой   
  • SPF30  бас UV хамгаалалттай байх.
  • Хүүхдээ гадаа гарахаас 30 минутын өмнө биеийн наранд түлэгдэж болохуйц бүх хэсэгт, ялангуяа мөр, хамар, чих, хацар, өвдөг гэх мэт эмзэг газруудад нь сайн түрхээрэй.  
  • Нарны тосыг хоёр цаг тутамд түрхэж өгвөл хүүхдийн арьсыг найдвартай хамгаалж чадна.  
  • Голын усанд орсон болгоны дараа арьсыг нь хатааж байгаад усны хамгаалалттай нарны тос түрхэж өгөөрэй.
  • Бага насны хүүхдэдээ нарны тос хэрэглэхдээ эхлээд биенийхэн багахан хэсэгт түрхэж үз ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байвал түрх.  
 
 

Сүүдэр  

  • Нарны хэт ягаан туяанаас хамгаалах хамгийн найдвартай арга бол хүүхдээ сүүдэрт байлгах юм 
  • Тиймээс модны сүүдэр, майхан гээд аль болох сүүдэртэй газар тоглуул  
 
 

Даавуун хувцас  

  • Хүүхдэдээ ханцуйтай цамц өмсүүлж бай.
  • Даавуун цайвар өнгийн хувцас өмсүүл.
  • Нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг хувцас байх тусмаа сайн. Зарим хувцасны шошго дээр нарны хамгаалалтын хэмжээг заасан байдаг бөгөөд энэ нь SPF50-тай байх хэрэгтэй.
  • Нойтон хувцас хамгаалалт муутай болдог учраас хүүхдийнхээ хувцас норох болгонд хувцсыг нь солих хэрэгтэй  
 
 

Ус  

  • Хүүхэд хэт тоглосноор маш их хөлөрдөг учраас шингэн дутагдах эрсдэлтэй.  
  • Устай сав байнга дэргэд нь байлга. 
 
 

Хоол 

  • Учир нь хүүхэд тоглож байх үедээ өлсөж цангахаа мэддэггүй.
  • Түргэн шингэдэг хөнгөн хоолоор хооллох
 
 

Эхлээд өөрөө үлгэрлэ  

  • Хүүхдүүддээ нарны хэт ягаан туяаны хор уршгийн талаар тайлбарлаж өгөөрэй.
  • Хамгийн сүүлд мэдээж хүүхдэдээ шаардлага тавьж эхлэхээс өмнө эхлээд өөрөө үлгэрлэ. Учир нь таны хүүхэд таны тусгал юм шүү.
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ