• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    125   |  
0
 

Хүүхдийн арьс илүү эмзэг тул сайтар хамгаалах шаардлагатай. Нялх хүүхдийн арьсанд нарнаас хамгаалах бүрхүүл бүрэн гүйцэд төлжөөгүй учраас нарны шууд тусгал арьсыг хурдан гэмтээдэг байна.  Зургаан сартайгаас бага насны хүүхдийг нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй. Хүүхдийн арьс эхний таван минутад нарны хорт туяанаас өөрийгөө хамгаалах чадвартай байдаг гэнэ.  Харин нарнаас хамгаалах бүтээгдэхүүний тусламжтайгаар энэ хугацааг уртасгах боломжтой. 

 
 

Дерматологич буюу арьс судлалын мэргэшсэн эмч нар эцэг эхчүүдэд зургаан сартайгаас дээш насны хүүхдэдээ SPF30-аас доошгүй үзүүлэлттэй бүтээгдэхүүн сонгохыг зөвлөдөг. SPF нь Sun Protection Factor буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Нэг ёсондоо нарны хорт туяанаас шүүх шүүлтүүр гэсэн үг. SPF30-тай нарны тос хүүхдийн арьсны өөрийгөө хамгаалах эхний таван минутыг 2 цаг 30 минут хүртэл уртасгаж өгдөг байна.

 

Нарны туяа арьсны хавдар үүсгэдэг
Бага насандаа наранд хэт түлэгдэх нь нас нэмэгдэх тутам арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг 5 дахин нэмэгдүүлдэг. Нарны оргил үе буюу хэт ягаан туяаны хэмжээ хамгийн өндөр түвшинд байдаг 10.00-16.00 цагийн хооронд хүүхдээ гадагш гаргахаас зайлс хийгээрэй. Тодруулбал 10.00-16.00 цагт нарны хэт ягаан туяа өдрийн бусад цагаас даруй 3 дахин илүү байдаг гэнэ. Арьсны хорт хавдар хүүхдийн 10-15 насанд голдуу илэрдэг байна.

 
 

Дэлхийн хорт хавдрын судалгааны сангийн мэдээллээс харахад Австрали 15-44 насны залуучуудын 33.6 хувь нь арьсны хорт хавдартай гэсэн оноштой гарчээ. Энэ үзүүлэлт Швед улсын хувьд 24.7 хувь байгаа бол Герман улсын хувьд 21.6 хувьтай байна.  

Харшилтай хүүхдийн арьсанд  SPF15-тай тосыг сонгоорой  

Нарны тосны найрлагад арьсны гүн давхар луу нэвтэрч нарны туяаг шүүдэг химийн элементүүд бий. Энэхүү химийн элементийг эрдэс бодислог шүүлтүүр ч гэж нэрлэдэг. Эдгээр нь голдуу цайрын оксид, титан оксид байдаг. Эрдэс бодислог шүүлтүүрээс цагаан өнгийн давхарга үүсдэг. Арьсны давхарга дахь маш жижиг нарийн давхаргатай пигмент буюу арьсны хэсэг газрын будагч бодисууд нарны туяаг яг л толь шиг ойлгодог байна. 

 
 

Дерматологичид эцэг эхчүүдэд хүүхдүүддээ аль болох физикийн эрдэс бодислог шүүлтүүртэй (микропигменттэй) нарны тос сонгохыг илүүтэй зөвлөдөг. Микропигмент арьсыг хуурайшуулдаг учраас хүүхдийнхээ арьсанд орой унтахаас нь өмнө сүүн шингэн түрхэх хэрэгтэйг мөн дерматологичид зөвлөж байна. Хэрэв таны хүүхдийн арьс харшилдаг бол эмчийн зөвлөгөөг дагасан нь дээр. 

Харшилтай хүүхдийн арьсанд элдэв янзын өнгө үнэр оруулагчгүй, усны хамгаалалттай, SPF15-тай тос хэрэглэх хэрэгтэй. Учир нь химийн бодис хүүхдийн эмзэг арьсыг цочроодог. Нарнаас хамгаалах бүтээгдэхүүний найрлага дахь пигментүүд арьсанд шууд нөлөө үзүүлж эхэлдэг учраас нарны тосоо түрхмэгц шууд гадагш гарахгүй байхыг хичээгээрэй.  Дэлхий дахинд нарны тос түрхсэний дараа хагас цаг хүлээх хэрэгтэй “Хагас цаг”-ын  дүрэм хүртэл бий. 

 

Ямар төрлийн хүүхэд наранд илүүтэй түлэгддэг вэ: 

  • Сорви, нөсөө толботой  
  • Улаан хүрэн өнгийн үстэй 
  • Цэнхэр эсвэл ногоон нүдтэй  
  • Олон мэнгэтэй  
     
 
 

Наранд түлэгдсэн арьс 
Таны хүүхдийн арьсанд гэнэт жижиг жижиг ягаан толбо үүсвэл наранд түлэгдсэний шинж гэсэн үг. Наргүй үедээ ч нарны хэт ягаан туяа ялгарч байдаг гэдгийг мартуузай. Учир нь үүл нарны хэт ягаан туяаг шингээдэггүй. Таны хүүхдийн арьс аялал зугаалгаар явах үедээ ч юм уу өдөржингөө гадаа тоглоод наранд түлэгдсэн байвал гэрийн нөхцөлд хэрэглэж болох хамгийн үр дүнтэй арга бол хүүхдийнхээ арьсны түлэгдсэн хэсэгт алое түрхэж өгөх.   
 

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ