• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    111   |  
0

Бороотой өдрүүд үргэлжилсээр л байна. Найз нөхөд, ажлынхан чинь зуны амралтаараа гадагшаа, дотогшоо аялахаар яваад гэртээ ганцаараа үлдсэн танд энэ бүүдгэр өдрүүдийг зугаатай болгох сонирхолтой санаануудыг хүргэж байна.

Өөрөө өөртөө бартендер

Төрөл бүрийн амтат жимс, сироп, алкохолийн төрлийн зүйлээр төгс амт бүтээх урлагийг гаргууд эзэмшсэн бартендерүүд догь харагдаж байсан л биз. Тэгвэл яагаад гэртээ туршиж болохгүй гэж? Бороотой үдэш гэртээ мартини, маргарита коктейл хийж сураарай. 

Цайны үдэшлэг 

Цайнд дурлагсдын бороотой өдөр мартах ёсгүй чухал эвент бол цайны үдэшлэг юм. Өөрийн дуртай ургамлын цайгаа хандлаад, гэр бүл, найз нөхдөө дайлж халуун дотно яриа өрнүүлэх нь харилцааг бэхжүүлэх сонгодог аргад тооцогддог. Мэдээж  цайтай идэх жигнэмэг, амны зугаа гаргах зууш, сэндвич байвал ч янзын биз. 

Оддын дор кино үдэш зохиох 

Үзэж амжаагүй яваа киногоо үзэхэд тохирох үдэш бол маргаангүй энэ өдөр. Борооны чимээ чагнангаа буйдан дээрээ ганцаар тухлан попкорн идэж, шар айраг шимсэн шигээ киногоо үзэх нь "тансаг" мэдрэмж биш гэж үү?

Гэр лүүгээ яараад яахав!

Зун цаг залуу нас хоёр богинхон. Дарс, шар айраг, кофетэйгоор үйлчилдэг хамгийн гоё орчинтой газрыг олж "нээгээрэй". 

Жааз хөгжмийн намуухан хэмнэлд, дарс эсвэл коктэйль шимж элдвийг эргэцүүлэнгээ тэмдэглэл хөтлөн суух нь юутай сайхан.

Хүүхэд насандаа эргэн очоорой

Бороо орох тоолонд гэгэлзэн, шавхай туучин тоглож өссөн хүүхэд насандаа яагаад очиж болохгүй гэж? Цэцэрлэгт хүрээлэн, гудамжаар борооны ус туучин алхах хачин харагдаж мэдэх ч стрессээ тайлж, бодлоо цэгцлэх хамгийн үр дүнтэй арга. Аяга кофегоо авчихвал ч бүүр догь.

Зураг авах дадлага хийх

Танд заавал зургийн камер байх шаардлагагүй. Байгаль дэлхий өнгөө сэргээсэн бороотой өдрийн дүр зураг, наран жаргах мөч зэрэг нь эффект, шүүлтүүргүйг байсан ч төгс харагддаг шүү дээ. Бороотой өдөр их хотынхоо өнгө төрхийг дурандаа заавал буулгаарай. 

Шинэ хоолны жор сурах

Шинэ төрлийн хоол, амттан, зууш хийж, туршиж үзэхэд хамгийн тохиромжтой өдөр. Гэр лүүгээ харих замдаа хүнсний дэлгүүрээр орж, материал авч цоо шинэ хоол, амттан хийж сурахыг зөвлөе. 

Хагас өдрийн аялалд гарах

Таны бодлоор бороо ороход улам үзэсгэлэнтэй болдог газар аль нь вэ? Богд уул, Хүрэл тогоот, Уу булан, эсвэл Тэрэлж үү? Нам гүм орчин, түүдгийн илчинд байгалийн гоо сайхныг бүх эд эсээрээ мэдрэх нь мартагдашгүй аялал болох нь гарцаагүй. Дуртай дуугаа плейлистдээ нэмж, хайртай номоо авч явахаа мартуузай.  

Гэртээ скраб бэлдэн арьсаа гуужуулаарай 

Их ажлын дараа арай өөрийгөө эрхэлүүлэхгүйгээр  зүгээр л хэвтээд өгөх гэж байгаа юм биш биз. Өөрийгөө эрхлүүлж, арьсаа арчлаарай. Танд хоёр аяга овъёос, кофений шаар, бор сахар, гурван халбага зөгийн бал байхад л хангалттай. Овьёсоо миксэрдсэний дараа бүгдийг нь нэг дор нэмж сайтар хутгана. Хэрэв та хуурай арьстай бол оливын тос нэмэхээ мартуузай. Бэлэн болсон скрабаа шилэн саванд хийж, долоо хоног бүр арьсаа гуужуурлаарай. 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ