• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0

Монгол улсад нийт 3,3 сая гаруй ухаалаг утсаас эхлээд зөөврийн компьютер, таблет, ухаалаг спикер, бугуйн цаг хүртэл интернетэд холбогдох зайлшгүй шаардлагатай болжээ.  Бид ухаалаг цахилгаан хэрэгслүүдээ дэлхийтэй холбох хэрэгцээнийхээ дагуу Wi-fi төxөөрөмжийн олон давхар хучлага дунд амьдарч байна. Тэгвэл уг долгион эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг бол?

Хотод хаа ч явсан хамгийн багадаа 4-5 Wi-fi байж л байдаг

Wi-Fi ГЭЖ ЮУ ВЭ?

Wi-Fi нь “Wireless Fidelity” буюу “Утасгүй дамжуулалт” гэсэн үгийн товчлол юм. Энэ технологи нь биднийг интернетэд холбохдоо кабель утсыг бус радио долгионыг ашигладаг гэдгээрээ онцлогтой. Тиймээс Wi-fi төxөөрөмжийн долгионы хортой эсэхийг нягтлахын тулд бид радио долгионы хүний биед үзүүлэх нөлөөг таньж мэдэх хэрэгтэй юм.

 

Биднийг олон төрлийн долгион тойрон хүрээлж байна 

Цахилгаан соронзон цацраг нь xоёр төрөлтэй:

  • Ионжуулагч биш – Нам давтамжтай, энергийн агууламж багатай, сул туяа
    • Wi-fi буюу радио долгион, гар утасны сүлжээг дамжуулах долгион, богино долгионы зуух зэрэг нь энэ ангилалд хамаарна
       
  • Ионжуулагч – Өндөр давтамжтай, энергийн агууламж ихтэй, хортой туяа.
    • Нарны хэт ягаан туяа, эмнэлгийн үзлэгт хэрэглэгддэг рентген туяа, Чернобыль кинонд гардаг шиг цацраг идэвхт туяа гэх мэт эсийн бүтцэд нөлөөлөх туяанууд үүнд хамаарна
Амьдралыг тэтгэгч Wi-fi

 

ТЭГЭЭД ХОРТОЙ ЮУ, ХОРГҮЙ ЮУ?

НҮБ-ын харьяа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цуглуулсан баримт мэдээлэл, АНУ-ын Үндэсний хорт хавдрын судалгааны институтын тайлан, Хорт хавдрын нийгэмлэгийн болон Английн Хорт хавдрын судалгаа зэргээс үзэхэд гар утасны долгион болон Wi-Fi төxөөрөмжийн долгион нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг нотлох хангалттай баримт байхгүй аж.

Олон жилийн турш хийгдсэн судалгааны өөр хоорондоо нэгнээ үгүйсгэх үр дүн, хортой гэдгийг батлах нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг албан ёсны эх сурвалжууд гаргасан байна.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ