• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    100   |  
0

Хүмүүс амьдралынхаа 90 хувийг байшинд өнгөрөөж, дөрвөн хүн тутмын нэг нь бүр гадаа ч гарахаа больсон байна гэсэн хачирхалтай судалгаанууд гарчээ. “Ханан доторх үеийнхэн” ч гэж Америкчууд шинэ үеэ нэрлэх болж. Бүгд мал маллах, эсвэл ногоо тарих боломжгүй учир байгууллагын дадлагын ажилтнаас хамгийн том даргаа хүртэл бүгд оффист суух болжээ. Тиймээс  агаар салхинд байхаа больсон бидний “үүр” болсон оффис, орон сууцуудад агааржуулалт болоод хөргөлтийн технологи хамгийн шилдэг сайн байх хэрэгтэй юм.

Байшинд агаарын солилцоо муутай үед олон асуудал ундарч эхэлдэг байна. Угаалга цэвэрлэгээ, хоол хийхээс эхлээд амьсгалахад хүртэл агаарт усны уур үүснэ. Ууртай нөхцөлд мөөгөнцөр үүсч, хуучны байрууд уушгины дайсан болдгийг Монголын жишээнээс ч бид мэднэ. Мөөгөнцөр бол ердөө л ганц асуудал. 

Орон сууц, оффис үйлчилгээ, машины зогсоолын агааржуулалт, хөргөлтийн систем нь цэвэр агаарыг сэлгэх, чийгийг гадагшлуулах, температурыг хэвийн хэмжээнд барих олон чухал үүрэгтэй байдаг

Агаарын солилцоо хангалттай хэмжээнд явагдахгүй үед тархин дахь хүчилтөрөгчийн хүрэлцээ муудаж болно. Мөн түүнчлэн хүний биеэс ялгарах үнэр, агаартай исэлдэж байгаа ахуйн тавилга, хэрэгсэл, бодисууд бүгд ямар нэг байдлаар бидний биед амьсгалын замаар дамжин орж байдаг ажээ.

Монгол улсад, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотод сүүлийн арван жил олон сайхан орон сууцны хорооллууд, оффис, үйлдвэр үйлчилгээний барилгууд бий болж эхлэв. Зайсан толгой, эсвэл Богд уул дээр гараад харахад дараагийн шинэ байшингууд ч сүндэрлэн босч байгаа нь харагдана. Гэхдээ барилга олон болсон ч, хүмүүс бид урт хугацаанд амьдарч аж төрөхөд эрүүл, тав тухтай орчин нөхцөлийг барилгын компаниуд бүрдүүлж чадаж байна уу?

Агааржуулалтын дөрвөлжин хоолой. Ил харагдах агааржуулалтын хоолойнууд үзэмж дизайны хувьд тааламжтай байх нь орчин үеийн хэрэглэгчдийн шаардлага болж байна

Чухам энэ асуултад хариулт өгч, агааржуулалт хөргөлтийн шугам хоолой суурилуулалтыг дэлхийн стандартаар үйлдвэрлэн хүргэхээр “ЭйрВинт” ХХК байгуулагджээ. 2012 онд ажлын ганцхан бригадтай эхэлсэн тэд тууштай өссөөр Монголын барилгын салбарт хэдийнээ танил болж, одоо олон улсын стандартад нийцсэн автомат төхөөрөмжүүдээр тусгайлсан нарийн хийц загварыг боловсруулан үйлдвэрлэдэг болсон байна.

Чанар бол “ЭйрВинт”-ийн үйл ажиллагааны амин сүнс, хамгийн чухал мөрдлөг юм. Агааржуулалт, хөргөлтийн системд нарийн төлөвлөлт бүхий дизайнаар технологийн дагуу үйлдвэрлэн бэлдсэн шугам хоолойн бэлдцүүд шаардлагатай байдаг аж. Дөрвөлжин хоолой, дугуй хоолойг олон газар гар аргаар хэмжиж, хайчилж бэлддэг бол “Эйр Винт” үүнийг компьютер, автомат төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг цөөн газрын нэг ажээ.

“ЭйрВинт” компанийн нэвтрүүлсэн компьютер болон автомат төхөөрөмжүүд нь 5-6 хүний гараар хийх бүтэн өдрийн ажлыг 2 хүний 2-3 цагийн ажил болгон хялбарчилдаг. Эцсийн бүтээгдэхүүн ч технологийн дагуу заасан хэмжээгээр гарах бөгөөд жигд чанартай байдаг давуу талтай

Автомат систем нь гар ажиллагаанаас зарим үед тав дахин хурдан бөгөөд, хэмжилт стандартын дагуу, жигд чанартай бэлдцүүдийг гаргадаг онцлогтой. Орон сууцны ердийн дөрвөлжин хоолойноос гадна оффис болон үйлчилгээний газарт зориулсан өнгө үзэмж сайтай байх шаардлагатай дугуй хоолойнуудыг үйлдвэрлэдэг гарын таван хуруунд багтах цөөн найдвартай үйлдвэрлэгчдийн нэг нь ч “ЭйрВинт” юм.

“ЭйрВинт” ХХК-ийн үйл ажиллагаа найм дахь жилрүүгээ амжилттай ороход тэдний нэр хүнд, хүчин чадал, үйлчлүүлэгчдийн хүрээ ч эрс өсжээ. Хурдтай, найдвартай, технологийн дагуу үйл ажиллагаа нь барилгын салбарынханд танигдаж, “ЭйрВинт”-ийн агааржуулалт, хөргөлтийн системийн иж бүрэн шийдлийг бүтэн хотхон, томоохон үйлчилгээний газрууд ч захиалан авах болсон юм.

Автомат төхөөрөмжүүд, компьютерийн тооцооллыг нэвтрүүлсэн агааржуулалт, хөргөлтийн шийдлийн үйлдвэр Монголд тоотой цөөн байдгийн нэг нь “ЭйрВинт” компани юм

Эцэст нь дахин асуухад, бид өндөр шилэн барилгууд, тохитой хотхонуудад амьдрах болсон ч хүний суурь хэрэгцээ болох цэвэр агаар, халуун хүйтэн нь тохирсон орчин нөхцөлийг барилгын компаниуд технологийн дагуу гүйцэтгэн бүрдүүлж чадаж байна уу? 

Хариулт нь барилгын салбарт тууштай удаан ажиллаж, хурдацтай шинэ технологийг нэвтрүүлж, олон улсын чанарыг эрхэмлэн ажиллаж буй “ЭйрВинт” ХХК-д байж мэдэх юм.

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ