A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 158 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 158 | |
|
“Пивоны гүзээтэй” байх нь зүрх судасны эмгэг ба чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлдгийг бараг л бүгд мэдэх биз ээ. Гэвч “пивоны гүзээ” гэж чухам юу вэ гэдгийг мэддэг хүн тэр бүр байдаггүй болов уу ? Энэ нэршил үнэн чанартаа юу вэ гэдгийг та бүхэнд тайлбарлая.
Арьсан доорх өөх таны биеийн бүх хэсгээр бий. Бүр чихний гэдэс хүртэл тийм өөх гээд боддоо. Азаар энэ төрлийн өөхлөлт тийм аюултайд тооцогдохгүй.
Арьсан доорх өөхний тархац ген болон даавраас хамаарна. Эмэгтэйчүүдийн хувьд өгзөг, гуяараа өөхөлж таргалах хандлагатай байдаг бол эрэгтэйчүүд хэвлийгээрээ таргалах нь элбэг. Мэдээж цөөн тохиолдолд холимог шинжийг агуулсан хүмүүс байна.
Энгийн, эрүүл биетэй хүмүүст энэ төрлийн өөх байх ч дотор эрхтний таргалалттай хүмүүст бүр их байдаг нь бидний нүдэнд илхэн.
Хэвлийн таргалалт аюултай гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Гэхдээ хэвлийн цаана яг юу байдаг болоод тийм аюултай гээд байдаг бол?
Эрүүл мэндэд тань хамгийн хөнөөлтэй таргалалт бол дотор эрхтний таргалалт юм. Хэрэв гэдсээ хатгаад үзвэл зөөлөн өөх мэдэгдээд цаашлаад тэр булчингийн хананд тулна. Дотор эрхтний таргалалт, дотор өөх түүнээс цаана байрлана.
Энэ хэлбэрийн таргалалт нь зүрхний эмгэг, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, архаг үрэвсэл гэх мэт өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Том гэдэстэй болсон бол аль хэдийн дээрх өвчлөлүүдтэй болсон байж ч болзошгүй шүү! Ийм учраас бэлхүүсний тойргийн хэмжээ хүний эрүүл мэндийг илтгэдэг гэх яриа оргүй хоосон зүйл биш.
ЦҮДГЭР ГЭДЭСТЭЙ БОЛОХ БУСАД ШАЛТГААНУУД
“Пивоны гүзээтэй” болох хэд хэдэн шалтгаан бий. Нэр бүхий зарим өвчлөлүүд элэг болон бусад дотор эрхтнийг томроход нөлөөлдөг бөгөөд ингэснээр гэдэс томорно. Согтууруулах ундаа хэрэглэх нь тэдгээрийн өвчлөлүүдийн заримынх нь шалтгаан болдог.
Архины архаг хэрэглээтэй хүн цаг хугацааны уртад элэгний хатууралтай болдог. Цаашлаад бүр даамжирвал хэвлийн хөндийд шингэн хурах хам шинж буюу асциттай болно. Тэр тохиолдолд шингэн гадагшлуулах эмчилгээ хийгдэх болов ч ихэнхдээ элэг шилжүүлэн суулгахаас өөр аргагүйд хүрдэг тун аюултай өвчин юм.
Үүнээс бусдаар пиво гүзээтэй ямар нэг шууд холбоогүй учраас гүзээтэй болсноо зөвхөн пиворуу чихэх нь өрөөсгөл авай.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|