A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 126 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 126 | |
|
Аялал, амралт сайхан өнгөрсөн хэдий ч ажилдаа орох гэтэл наранд түлэгдэж, борлосон арьснаасаа бага зэрэг ичиж даруй цайруулмаар байгаа биз? Дараах арьс цайруулах аргуудаас өөрийнхөө арьсны онцлогт тохирсныг нь сонгож арьсаа “гялс” цайруулаарай. Мэдээж нэг өдрийн дотор арьс тань цайрчихгүй ч гэлээ өдөр бүр эрчимтэй арчилснаар богино хугацаанд цайрах боломжтой.
Нимбэгэнд агуулагдах цитрусын хүчил нь байгалийн гаралтай арьс цайруулах хамгийн үр дүнтэй арга. Тал нимбэгийг шахаж бага зэрэг ус нэмж хөвөнд шингээгээд арьсандаа түрхэн 15-20 минутын дараа угаагаарай. Нимбэг арьсыг тань хуурайшуулах тул дараагаар нь сайн чийгшүүлэх хэрэгтэй. Энэхүү аргыг долоо хоногт 2-3 удаа туршиж үзээрэй. Нэг зүйлийг анхааруулахад нимбэгний шүүсийг арьсандаа түрхсэн даруйдаа наранд гарч болохгүй.
Ус сайн ууж, түлхүү жимс ногоогоор хооллосноор таны арьсны борлож, гандсан өнгөн давхарга гуужиж, арьсны нөхөн төлжих үйл явцыг хурдасгана. Аль болохоор дахин боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг хичээгээрэй. Амин дэмээр баялаг, тэр дундаа А, С, Е витамин агуулсан хүнс хэрэглэх нь арьсыг тань илүү эрүүл бас өнгөлөг харагдуулах болно. Мөн түүнчлэн үс, хумс, арьсны эрүүл байдлыг хангах Омега 3-аар баялаг хүнс болох загасны тос, өндөг, бууцай, брокколи, антиоксидантаар баялаг ногоо, нэмэлт амин дэмийг хүнсэндээ түлхүү хэрэглэж заншаарай.
Түүхий төмс нь Витамин С-гээр баялаг учраас арьс цайруулахад лимоны дараа орох шидтэй ногоо юм. Төмсийг арилгаж нимгэхэн хэрчээд цайруулахыг хүссэн хэсэгтээ тавьж, шүүсийг нь арьсандаа шингээсний дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй. Түүхий төмс нь B6 амин дэмээр баялаг тул арьсны асуудалтай хүмүүст яг тохирно. Нэг ёсондоо арьс цайруулах маск л гэсэн үг.
Зуун наст ургамал нь арьсны, улайлт, нөсөө толбыг арилгаж, арьсны чийгшлийг хангадаг ургамал. Зуун настын навчийг ташуу зүсэж зөөлөн эдийг нь нүүрэндээ түрхээрэй. Усаар зайлах шаардлагагүй. Арьс тань нярай хүүхдийн арьс мэт булбарай болно.
Тараг нь сүүний хүчлээр баялаг тул хуурай болон бусад төрлийн арьсанд нэн тохиромжтой. Таргандаа турмерик, зөгийн бал, овьёос зэргийн аль нэгнээс нь хольж, нүүр, хүзүү, гарын арьсандаа түрхсэнээр асар богино хугацаанд цайрах боломжтой.
Хэрэв та хэт эмзэг, үрэвсэлтэй арьстай бол хамгийн сайн эмчилэх арга бол өргөст хэмхээр маск тавих юм. Таны арьсны коллагенийг нөхөж өгөхөөс гадна арьс сулрах, үрчлээтэхээс хамгаална.
Хүнсний содоор арьсаа гуужуулснаар арьсны өнгөн хэсгийн үхэжсэн арьсыг хуулж, элдэв нянг устгаж, арьсыг гүн цэвэрлэж, цайруулж өгнө. Дээрээс нь хэдэн дусал нимбэгний шүүс нэмж хэрэглэвэл маш сайн үр дүнтэй.
Нимбэгний хальстай буцалсан усны ууранд нүүрээ утах нь арьсны бохирдлыг гүн цэвэрлэхийн сацуу хурдан цайруулах хамгийн шалгарсан арга юм. Усандаа нимбэг эсвэл жүржийн хальс хийж буцалгаарай. Нүүрээ утсаныхаа дараа зориулалтын зөөлөн цаасаар нүүрээ арчих хэрэгтэй. Хэрэв та халуун ууранд нүүрээ утаж чадахгүй бол алчуураа норгон нүүрээ бэгнээрэй.
Өндөгний цагаан нь арьсны нүхжилтийг багасгаж, арьсыг чангалж, цайруулах үйлчилгээтэй. Хоёр цайны халбага эрдэнэ шишийн гурилыг өндөгний цагаантай хольж нүүр, хүзүү, гарандаа түрхээд 15 минутын дараа угаана. Арьс тань батгашилттай бол нимбэгний шүүс нэмээрэй.
Гадил, зөгийн бал
Хоёр цайны халбага нухшилсан гадилыг нэг цайны халбага зөгийн балтай хольж нүүрэндээ түрхэж сайтар массажлана. 10-15 минутын дараа бүлээн усаар зайлаарай. Ингэснээр таны арьсны өнгийг цайруулаад зогсохгүй, эрүүл байлгана.
Хачин сонсогдож байгаа биз? 7-9 цаг унтаж, хангалттай амарсан үед хүний биеэс арьсны байгалийн антиоксидант болох мелатонин гэх даавар ялгардаг. Мөн энэ үед арьсны эсийн задралын хурд нэмэгдэж, арьс үрэвслээ эдгээж, шинээр нөхөн төлжиж байдаг аж.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|