• Lead the way ...
         
04
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    90   |  
0
 

Заримдаа охид бүсгүйчүүд асар богино хугацаанд турах зайлшгүй шаардлагатай тулгардаг. “Sweetymotion” хамтлагийн дуучин, Ц.Сарнай  энэ удаа манай сайтаар дамжуулж бүсгүйчүүдэд жингээ барих талаар дараах 10 зөвлөгөөг өгч байна. Гурван хүүхдийн ээж тэрээр биеийн жингээ барьж, сайхан биеэ хадгалахын тулд фитнессээр хичээллэдэг. Саяхан Монголд анх удаа зохиогдсон мэргэжлийн эрх олгох олон улсын бодибилдинг фитнесийн тэмцээнд оролцож алт, мөнгөн медаль хүртсэн юм.

1. Өдөрт 2-3 литр ус уу. Ингэснээр биеийн тэнцвэрт байдал хангагдаж, шингэн дутагдах аюулаас сэргийлнэ.

2. Ямар нэг хэмжээгээр байнга дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргаж бай. Биеэ чанга байлга.

3. Оройн цагаар амттан бүү ид. Амттан идмээр байвал ногоон алим, мандарин юм уу ислэг жимсээр орлуулж болно.  

4. Болж өгвөл 18.00 цагаас хойш хоол идэхгүй байх. Хэд хоног туршиж үзэхэд л үр дүн нь шууд мэдэгдэнэ.

5. Нүүрс ус ихтэй хоолыг үдээс хойш идэхгүй байвал зүгээр.

6. Бялуу, нарийн боовны төрлийн бүтээгдэхүүнийг долоо хоногт нэгээс илүү удаа идэж болохгүй.

7. Хамгийн гол нь хангалттай сайн унтаж амар.

8. Цагаан гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, элсэн чихрээс татгалз.

9. Дасгал хөдөлгөөнд заавал их хугацаа зарцуулах шаардлагагүй. Богино хугацаанд үр дүнгээ өгөх дасгалыг сонгож хийгээрэй. Фитнес амжихгүй бол гэрийн нөхцөлд ч дасгалаа хийж болно. Ингэснээр цаг хэмнэх боломжтой. Танд дасгал хөдөлгөөн хийх нь хэцүү юм шиг санагддаг бол “Би яагаад заавал дасгал хийх ёстой вэ?”, “Энэ дасгал хөдөлгөөнийг хийснээр надад ямар ач тустай вэ?”, “Дасгал хөдөлгөөн хийснээр миний биед хэрхэн нөлөөлөх вэ?” гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Дасгал хийсний дараах сэтгэл ханамжийг заавал мэдрээд үзээрэй гэж хэлмээр байна. Мөн дасгал хөдөлгөөнийг дадал болгоод амьдралынхаа нэг хэсэг болгоорой.

10. Турж байна гээд өөрийгөө өлсгөөд байж болохгүй. 

Гурван цагийн зайтай ойр ойрхон эрүүл зөв хоолловол сайн. Өөхгүй бараан мах ахиухан ногооны салаттай идэх. Төмс их иддэг бол чихэрлэг төмс, цагаан будаа биш бор будааг сонгож хэрэглэх. Өөх тос багатай хоол идэж байх. Тосыг хүнсэндээ зайлшгүй хэрэглэхээр бол эрүүл мэндэд хоргүй, маш сайн тосыг сонгож хэрэглээрэй. Тухайлбал, самар, авакадо, загас, коконат ойл, оливын тос гэх мэт.

Амжилт хүсье.  

 
 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ