• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    113   |  
0

Таны биеийн аль нэг хэсэг зовиурлаж буй ч өвчин намдаагч  байхгүй байна уу? Эмнэлэгт үзүүлэх, эмчийн тусламж авах боломжгүй үед “аминд орох” байгалийн шилдэг 7 анагаагчийг мэдээд аваарай. Мянга мянган жилийн өмнө аспирин, димедрол зэрэг өнөөгийн өвчин намдаагч байгаагүй үед хүмүүсийн хэрэглэдэг байсан дараах зүйлсийг гэрийнхээ гал тогоондоо заавал байлгаарай.

Турмерик

Алтлаг өнгө, өвөрмөц амтаар нь энэ ногоог карринд дурлагсад андахгүй. Харин хоолонд амт, өнгө оруулахаас гадна антиоксидантын өндөр агууламжтай куркумин гэх нэгдэл агуулдаг. Энэ нь чөлөөт радикал таны эсийг гэмтээхээс сэргийлж үрэвссэн эд эс, хаванг буулгадаг байна. Түүнээс гадна цусан дахь холестрол, өөх тосны хэмжээг бууруулж, элэг өөхлөхөөс сэргийлдэг тул эрт дээр үед хүмүүс хоол хүнсэндээ өргөн хэрэглэж иржээ. Чимх турмерикийг усанд найруулж өдөрт дөрвөн удаа, хоёр сар ууснаар ходоодны шархыг эдгээх боломжтой.

Уд модны холтос

Уд модны холтос нь салицин буюу ацетилсалицилын хүчлийг агуулдаг тул аспиринтай ижил үүрэг гүйцэтгэдэг, "байгалийн аспирин" гэдгээрээ алдартай. Урт хугацаанд хэрэглэх нь гэдэсний өвчин, цус алдалт, бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг гэнэ. Өвчин намдаагч зэрэг бусад эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй. Цай болгон хандалж эсвэл буцалгаж ширгээгээд өдөрт 240 мл-ыг ууж байгаарай.

Epsom давс буюу ванны давс

Заримдаа эм уухаас  илүүтэй гаднаас эмчлэх нь илүү үр дүнтэй байдаг. Epsom давс нь энэ төрлийн эмчилгээний сонгодог жишээ юм. Уг давстай  ваннд хэвтэх нь үе мөчний өвчин, булчингийн булраанд их сайн аж. Мөн хуянтай хүмүүс болон дөнгөж төрсний эмэгтэйчүүдэд тустай. Уг давс усанд ууссаны дараа магнийн сульфат болон задарч өвчтэй хэсгийг намжаадаг. Зүрх болон мэдрэлийн тогтолцооны гаралтай ядаргаа, нойргүйдэл зэрэг өвчний үед хэрэглэх нь тохиромжтой. Түүгээр ч зогсохгүй булчингийн зангирлыг тайвшруулж, сэтгэл гутралыг эмчилдэг шидтэй.

Ясны шөл

Ясны шөл нь коллаген, глицин, пролин, глутамин, фосфор, кальци зэрэг эрдэс бодис, амин дэмээр баялаг. Мөн энэхүү бүтээгдэхүүн нь биеийн эсэргүүцлийг сайжруулж, арьсанд тэжээл өгч залуужуулах, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, үе хоорондын шингэнийг нөхөх шидтэй.

Ясны сийрэгжилт, гэмтэлд нэн сайн. Глициний амин хүчил болон пролин нь үрэвслийг намжааж, булчингийн хөгжил, эд эсийн нөхөн төлжилтөд сайнаар нөлөөлдөг. Сульдсан, толгой өвдсөн, ханиад томууны үед хамгийн сайн өвчин намдаагч болдог.

Бөөрөнхий башир цэцэг

Чихэрлэг болон гашуун амтны хоршил болсон хатаасан лиш цэцгийг хандалж уух, гадуур шарханд хэрэглэхэд ч өвчин намдаана. Цэцгээрээ, нунтгаар, тосон хэлбэрээр ч байдаг. Олон хүн энэ цэцгийг толгойн өвчин, үе мөчний үрэвсэл, үрэвслийн гаралтай бусад өвчин болон шүдний өвчинд өргөн хэрэглэдэг. Хоол боловсруулах эрхтний эмгэг, хорт хавдартай тэмцэх, элгийг хамгаалах, дархлааны системийг идэвхжүүлэх, цусан дахь сахарын  хэмжээг хэвийн байлгах зорилгоор хэрэглэнэ.

Комфрийн охь /цацаг хэлбэрт баг цэцэг/

Комфрэйн охь нь нуруу, нугасны өвчинд тун сайн нөлөөтэй. Эрдэмтдийн судалснаар Комфрэйн үндэс нь аллантоин болон розмариникийн хүчил агуулдаг тул үрэвсэл болон өвчин намжааж, арьсны эсийн төлжүүлдэг байна. Мөн гадуур шарх үрэвсэлд ч хэрэглэдэг.

Халуун хүйтэн жин

Гэмтэл болон үрэвслээс үүдсэн өвчнийг намжаах хамгийн эртний, үр дүнтэй арга. Гэхдээ зөв дараалалтай бэгнэж байж үр дүнд хүрэх боломжтой. Эхлээд өвчтэй хэсэг дээрээ мөстэй жин тавина. Энэ нь хаван буулгах төдийгүй хэсэг хугацаанд мэдээ алдуулах үйлчилгээтэй. Ингэхдээ арьсыг тань цочроохоос сэргийлж даавуун алчуурыг арьсан дээрээ тавиарай. 30 минутын дараа мөсөө аваад бэгнэсэн хэсэг дээрээ халуун бүлээн алчуураар бэгнээрэй. Халуун хүйтэн жин нь булчинг амрааж, өвчнийг намжаана.

Гэртээ байгаа эдгээр зүйлсийг ашиглан хэсэг хугацаанд өвчнөө умартах боломжтой. Харин та цаг гарган заавал эмчид үзүүлэхээ мартуузай.

Эх сурвалж: nutritionexp.com

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ