• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    110   |  
0

Бидний хэн нь ч өглөөг ханиадаар угтвал сайхан санагдахгүй нь лавтай. Тэгвэл Английн хагас зуун жилийн түүхтэй “The Sun” сонин салбарын мэргэжилтнүүдтэй зөвлөлдсний үндсэн дээр ханиад хүрсэн тохиолдолд хамгийн хурдан хугацаанд хэрхэн ханиадаа эдгээх талаар өвөрмөц нэгэн өдрийн дэглэм гаргаснаа албан ёсоор танилцуулжээ.

ӨГЛӨӨНИЙ ДЭГЛЭМ

Өглөөг халуун душанд орж эхлүүлээрэй. Кардиффын их сургуулийн амьсгалын замын өвчин судлалын төвийн профессор Рон Эклзын хэлж буйгаар уур нь хамрын битүүрлийг эмчилдэг бол, халуун ус биеийг хөнгөн болгодог байна.  

Үүний дараагаар хоол тэжээлийн мэргэжилтэн Аманда Арселлийн санал болгосон С витамины өдрийн тунг баримтлах хэрэгтэй. Өглөөний хоолоо  (овьёос, арвай, холимог үр тариа) апельсин, кивигээр хачирлаж эсвэл эдгээр жимсээр салат хийж идэж болох юм.  Харин кофе болон цай уухаас татгалз. Учир нь найрлагад нь их хэмжээгээр кофеин агуулдаг тул биед хурдан шингэхгүй. Апельсиний шүүс л таныг өдрөө эрч хүчтэй өнгөрүүлэхэд туслах болно.

ӨДРИЙН ДЭГЛЭМ

Ханиадны эхний шинж тэмдгүүд илэрмэгц аль болох гадаа гаралгүй, дулаан орчинд байх хэрэгтэй. Зайлшгүй гарах тохиолдолд нэн түрүүнд хамраараа хүйтэн агаар амьсгалахаас сэргийлээрэй. Учир нь таны хамар вирусын эсрэг тэмцэлддэг аж. Тиймээс ороолтоор нүүрээ битүү ороож, хамар чийгшүүлэгч цацлагыг (спрей) биедээ авч яваарай. Английн “Lister” эмнэлгийн мэс засалч Адам Фрошийн зүгээс тахианы шөлийг ханиад эдгээх хамгийн шалгарсан хоол хэмээн онцолжээ. Тахианы шөл нь биед шаардлагатай шим тэжээлийг өгөхөөс гадна, биеийг дулаан бөгөөд илүү тухтай байлгана. Түүнчлэн аль болох усыг их хэмжээгээр ууж, алкоголоос татгалзах хэрэгтэйг мэргэжилтнүүд нэмж зөвлөсөн байна.

ОРОЙН ДЭГЛЭМ

Гашуун карритай хоол бэлдээрэй. Амтлагч хамрын салст бүрхэвчийг цочроож, хамрын битүүг нээж өгнө. Ингэснээр та чөлөөтэй амьсгалах боломжтой.

Хүмүүс ихэвчлэн ханиадны эхний шинж тэмдэг илэрмэгц шууд эмийн сан руу зүглэж дур зоргоороо эм худалдан авдаг. Тэгвэл Английн томуугийн мэргэжилтэн Фрошын зүгээс ханиадны үеэр парацетамол болон ибупрофенийг хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Үйлдвэрлэгч компаниас шалтгаалж тун нь харилцан адилгүй тул хэрэглэх тохиолдолд заавал эмийн заавартай танилцаарай. Ибупрофенээс шөнийн цагаар нэг ширхгийг уухад болно. Учир нь тус эм нойр хүргэхээс гадна биед шөнийн турш үйлчилдэг байна.  

Эрт унтаж амарч бай. Нойргүйдэл нь дархлааны системийг эргэн сэргэхгүйгээр гэмтээдэг. Тиймээс өдөрт тогтмол найман цаг нойроо авах хэрэгтэй. Ингэж байж ханиаднаасаа хурдан сална.

Эх сурвалж: Mirror.co.uk

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ