A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 80 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 80 | |
|
Сэтгэл зүйн хувьд хүчирхэг байх нь бие тань эрүүл саруул байх гол үндэс. Тухайн нөхцөл хэчнээн таагүй байсан ч та бүхий л зүйлд эерэг бодлоор хандвал орчин тойрондоо эерэгээр нөлөөлж чадна. Хүн бүр ямар нэгэн байдлаар асуудалтай, их бага гэлтгүй ачаа үүрч байгааг анзаарч дэргэдэх хүмүүсийг илүү сайн ойлгож, энэрэнгүй хандаж сурваас сэтгэл зүй болон бие физиологийн асуудлаа илүү их эрч хүчтэйгээр даван туулж, стресс багатай амьдрах болно.
Хэрэв та арьсаа арчлахгүй байх аваас төдий чинээ хурдан хөгширнө. Гэхдээ энэ нь арьсандаа үнэтэй гэсэн арчилгааны бүтээгдэхүүн бүрийг нял гэсэн үг биш юм. Хэт өндөр хамгаалалттай нарны тос түрхэх нь арьсны уян хатан байдлыг бууруулж, үрчлээ, сэвх үүсэх шалтгаан болно. Тиймээс хаана ч очсон зөвшөөрөгдөх хэмжээ бүхий хамгаалалттай, чийгшүүлэгчтэй нарны тос түрхэж арьсаа гадна хүчин зүйлээс хамгаалж дадаарай.
Буруу хүмүүсээр хүрээллээ үүсгэх нь стресст автаж хөгшрөх шалтгаан болохыг эрдэмтэд нотолжээ. Ямар хүмүүсийн хүрээлэлд багтаж байгаагаа сайтар эргэцүүлж, тэд амьдралд тань хэрхэн нөлөөлөхийг анзаараад үзээрэй. Сөрөг бодолтой, муу зуршилтай, хойш чангаагч хүмүүс эргэн тойронд тань байгаа юм биш биз. Амьдралд гэрэл гэгээ нэмдэггүй хүмүүст үнэтэй цаг хугацаагаа зориулах нь дэндүү хайран биш гэж үү?
“Та идэж буй хүнснийхээ тусгал. Ходоод бол хогийн сав биш” хэмээн ярьж, зөв хооллох хэв маяг эрүүл мэндэд ямар чухал ач холбогдолтойг мэддэг атлаа тэр бүр хэрэгжүүлдэггүй байх нь олонтаа.
Тиймээс аль болох боловсруулаагүй бүхэл, шим тэжээл, амин дэм ихтэй хоол хэрэглэж хэвшээрэй. Ингэснээр элдэв өвчин тусах магадлал буурч, арьс, үс, хумс тань эрүүл байж, залуу харагдана. Эрүүл бус хооллолтоо зөв дадлаар солиорой.
Элдэв шалтаг тоочихгүйгээр тав тухтай бүсээ орхин өдөр бүр алхаж дадах нь цусны эргэлтийг сайжруулах, жин хаях зэрэг бие махбодын эрүүл, идэвхтэй байдлыг хангана. Мөн сэтгэл зүйн эрүүл мэнд, бүтээмж, ой тогтоолыг үлэмж сайжруулдаг гэнэ.
Булчинг дасгал хөдөлгөөний ачаар хөгжүүлдгийн адил тархиа илүү их ачаалуулахын хэрээр сэргэг байж, залууждаг аж. Хийцгүйрч суухын оронд ном уншиж, шинэ ур чадвар эзэмшиж, хүмүүстэй мэтгэлцэх, үр бүтээлтэй харилцан яриа өрнүүлэх зэргээр тархиа үргэлж ажиллуулах нь илүү бүтээлч, идэвхтэй, оюун санаа саруул, өтлөхгүй байх тустай хэмээн судлаачид үзэж буй.
Аль болох олны дунд байж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцохыг эрхэмлээрэй. Нийгмээс тусгаарлагдах нь алзхеймэр, зөнөгрөл болон сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх төдийгүй олон өвчний үндэс болдог. Алхалт, усан сэлэлт, теннис, шатар тоглох, гар урлал, ном унших, хөгжим, бүжиг, хоолны клуб зэргээр өөрийн сонирхлын бүлгэмүүдэд элсэн, танд эрч хүч өгөх зүйлсийг идэвхтэй хийх нь аз жаргалтай амьдралын ундарга.
Та өдөр шөнөгүй суун олон ажил амжуулж, мөнгө ихээр олох байлаа ч физиологийн хувьд заавал 7-8 цаг унтаж амрах хэрэгтэй. Нойрны циклүүдээс бидний бие организмд хамгийн чухал нь гүн нойр буюу рем нойр. Энэ үе хэдий чинээ удаан хугацаанд өрнөнө төдий чинээ сайн амардаг. Тиймээс 00:00-03:00 цагийн хооронд үргэлжлэх нойрыг хэзээ ч хугаслаж болохгүй. Зөвхөн гүн нойрсох үед таны тархины эс нөхөн төлжиж, арьснаас коллаген ялгарна. Шатахуунгүй машин яаж хурдлах билээ, үүний адилаар таны эд эс гүйцэд амарч байж эрх хүчээр сэлбэгддэг.
Хөгшрөлтөд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол стресст автах юм. Урт хугацаанд сэтгэл тавгүй байх нь сэтгэл гутрал, бүтээмж буурах, мэдрэлийн архаг ядаргаа, бие сульдах зэрэг асуудлыг дагуулна. Түүгээр ч үл барам гадаад гоо үзэмжид сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс тайван, эерэг байхыг хичээж, долоо хоног бүр өөртөө нэг өдрийг зориулж, агаар салхинд гарч, давстай ваннд хэвтэх зэргээр ядаргаагаа тайлах зүйлсийг хийгээрэй.
Хэрэв та ажилдаа сэтгэл ханамжгүй байвал өөртөө тохирхыг олж хий, бүтэлгүй дурлалтай учирсан бол гарцаагүй сайн хүн гарч ирнэ гэдэгт итгэ, өнөөдрөөр амьдралаа бүү дүгнэ. Энэ бүхэн улиг мэт сонсогдох ч бид амьдралд нухлагдан, илүү сайхан ирээдүйн эзэн гэдгээ мартаж орхидог. Хэрэв эерэгээр бүхнийг харж чадвал гэгээлэг зүйл тохиох нь ойлгомжтой биш гэж үү?
Та яг одоо амьдралынхаа аль шатаар өгсөж байхаас үл хамааран эдгээр энгийн хэрнээ төдийлөн хэрэгжүүлдэггүй зүйлсийг өдөр тутамдаа мөрдлөг болгох нь таныг залуу хэвээр байлгана.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
37
|
|
0
|
30
|
|
0
|
31
|
|
0
|
27
|
|
0
|
57
|
|
0
|
31
|
Daily poll
|