• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    95   |  
0

Талархал таны сэтгэлзүй, физиологид эерэгээр нөлөөлж, аливаа асуудлыг ухаалгаар шийдвэрлэх, бат бэх харилцааг үүсгэх, аз жаргалтай амьдралын ундарга болохыг эрдэмтэд тогтоожээ. Талархаж сурснаар хүн зөвхөн өөрийн төдийгүй, бусдын, байгаль, дэлхийн сайн сайхныг анзаарч эхэлдэг.

Талархлын талаарх судалгаа:

-2015 онд Майами болон Калифорнийн их сургуулийн сэтгэл судлаач, доктор Robert A. Emmons, Michael E. McCullough нар талархлын үр нөлөөний талаар судалгааны өгүүлэл хэвлүүлжээ. Сонгосон хүмүүсийг хоёр бүлэгт хуваан эхний группийн гишүүдээс тухайн долоо хоногт болсон талархмаар зүйлийн тухай, хоёр дахь группээс өөрт тохиолдсон асуудлуудыг бичүүлжээ.

10 долоо хоногийн дараа талархлаа бичсэн бүлгэмийн хүмүүсийн амьдралд гэгээлэг зүйл олон тохиожээ. Мөн тэд нөгөө группийнхийг бодвол эмнэлэгт үзүүлэх нь багасаж байж, дасгал хөдөлгөөн хийх болжээ.

-Өөр нэгэн судалгаагаар талархал хүн хоорондын харилцаанд хэрхэн нөлөөлөхийг туршжээ. Бие биедээ өдөр бүр талархлаа илэрхийлсэн байсан хосууд асуудлаа чөлөөтэй ярилцаж, эерэгээр шийдвэрлэж, үл ойлголцол бага үүсжээ.

-Мөн ажилтнууддаа үргэлж талархал илэрхийлдэг менежерийн дор ажилладаг хүмүүс илүү урам зоригтой, шаргуу  ажиллаж амжилт гаргасан байна.

-Пенсилванийн их сургуулийн судлаачид сургуулийн хандив босгогчдыг санамсаргүй байдлаар хоёр бүлэгт хуваажээ. Нэг групп нь хуучин аргаараа төгсөгчид рүү мөнгө хандивлахыг гуйж утасдсан бол нөгөө групп нь арай өөр арга хэрэглэв. Хоёр дахь бүлгийнхэн спонсорууд руу жил бүр хандив өгдөгт талархсан захидал илгээсэн байна. Долоо хоногийн дараа талархлын захидал илгээсэн багийнхан, дуудлага хийсэн багаас 50 хувиар их хандив босгож чадсан аж.

Талархлын физиологид үзүүлэх нөлөөлөл:

Талархал нь өнчин тархины үйл ажиллагаа болон бодисын солилцооны эргэлтийг идэвхжүүлж стрессийг бууруулдаг байна. Өнчин тархи нь тархины доод хэсэгт байрлан биеийн температур, хоолны дуршил, биеийн өсөлт, нойр зэрэг хүний биеийн маш чухал дааврын ялгаралтыг идэвхжүүлэх болон зогсоох үйл ажиллагааг хариуцдаг.

Мөн хамгийн чухал нь аз жаргал, сэдээлтийн даавар болох дофаминийг ялгаруулна.

Талархлыг дадал болгох аргууд:

Талархал нь хүсэж буй зүйлдээ төвлөрөх биш өөр тань буй материаллаг болоод материаллаг бус зүйлд талархахыг хэлнэ.

Эхэндээ нэг л худал мэт санагдаж мэдэх ч өдөр бүр талархаж, амьдралдаа хэвшүүлэхийн хэрээр гайхалтай үр дүн авчирна.

  • Талархлын захидал бичих

Та хэн нэгэнд талархал илэрхийлсэн, чин сэтгэлийн захидал бичих нь харилцааг бат бэх болгохоос гадна илүү аз жаргалтай болгодог байна.

  • Хэн нэгэнд талархлын захидал илгээж, болж өгвөл өөрөө уншиж өг

Сардаа хамгийн багадаа нэг хүнд захидал илгээж дадаарай. Мөн өөртөө зориулж талархлын захидал бичихээ мартуузай.

  • Хэн нэгэнд дотроо талархан бодох

Бичих зав гарахгүй, эсвэл үгээр илэрхийлэх нь эвгүй байна уу? Тэгвэл зүгээр л танд ямар нэг сайн зүйл хийсэн, эерэгээр нөлөөлсөн хүний талаар бодоод, оюун санаандаа талархаарай.

  • Талархлын тэмдэглэл хөтлөх

Өдөр бүр амьдралд тань тохиосон 3-5 талархмаар үйл явдал, хэн нэгний тухай илүү нарийвчлан бичиж дадаарай.

  • Толинд харж өөртөө таларх

Гадаад төрх болон магтууштай зан чанар, сайн талууд, ойрын үеийн ололт амжилтаа өөртөө сануулж хэлэх.

  • Бясалгал
  • Талархлын бясалгал нь юуг ч шүүхгүйгээр одоо цагтаа төвлөрөхийг хэлнэ.

Талархлын хүчээр та эерэг байдал, сайн сайхан руу тэмүүлж, аз жаргалтай байна. Санаандгүй талархал илэрхийлсэн ганц үг тань эргэн тойронд эерэг байдлыг, аз жаргалыг түгээнэ.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ