• Lead the way ...
         
25
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    101   |  
0

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод гарсан шинэ Коронавирус (уушгины хатгалгаа) өвчний халдвараар дээрх зурагт үзүүлсэн БНХАУ-ын дөрвөн том хотод 400 гаруй хүн өвчилж, 6 хүний ам эрсджээ.

Мөн  Япон, Тайланд, Тайван БНСУ зэрэг Азийн орнуудаас өвчний халдвар тус тус илэрчээ.

Өчигдрийн байдлаар Хятадын Ухань хотыг зорьсон АНУ-ын Сиэтл хотын оршин суугчаас коронавирусын халдвар  илэрсэн нь АНУ-д тус өвчний халдвар тархсан анхны тохиолдол болсон юм. 

ДЭМБ-ын эмч нар амьсгалын замаар дамжин халдварладаг тус өвчнөөс сэргийлэх дараах зөвлөмжийг гаргажээ. 

Короновирусын олон төрлийн халдвар байдаг бөгөөд 2002-2003 онд тус өвчин гарч дэлхий дахинд 8 мянга гаруй хүн өвчилж, 774 хүн нас барсан эмгэнэлт явдал тохиосон юм. 

Уушгины хатгалгааны шинэ хэлбэр болох “Wuhan coronovirus”-ын халдвар энэ сарын 5-нд амьтны захын худалдаачнаас илэрчээ. Тус вирус нь амьтнаас амьтанд, амьтнаас хүнд халдварладаг аж.

 Короновирус нь амьсгалын замын өвчлөл, ханиалга, амьсгал давчдах, халуурах зэрэг ханиадны шинж тэмдгээр илэрдэг байна.

ДЭМБ-аас тус өвчний халдвараас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Гараа байнга 20 орчим секунд савандаж угаах, спиртийн агууламжтай ариутгагч хэрэглэх
  • Бохир гараараа нүд, хамар, ам зэрэг хүртэхүйн эрхтэндээ хүрэхгүй байх
  • Мал, зэрлэг амьтнаас хол байх
  • Амьтны гаралтай түүхий эдийг сайтар болгож хэрэглэх
  • Халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах
  • Өвчтэй хүмүүст ойртохгүй байх
  • Халдвар илэрсэн бүс нутгууд руу зорчихгүй байх

Хэрэв танд энэ өвчний шинж тэмдэг илэрсэн бол

  • Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандах
  • Өвдсөн бол гэрээсээ гарахгүй, гам барьж, өөрийгөө гэрийнхнээсээ тусгаарлах
  • Амны хаалт байнга хэрэглэх, хэрэглэсэн амны алчуурыг хаяад, гараа сайтар ариутгах
  • Гэртээ үе үе чийгтэй цэвэрлэгээ хийж агаараа чийглүүлэгч ашиглах
  • Ханиаж, найтаахдаа ам хамраа дарах
  • Аяга, таваг, алчуур, орны хэрэгсэл зэрэг гэр бүлийнхэнтэйгээ хэрэглэдэг эд зүйлсийг тусгаарлах

Харин өнөөдрөөс Ухань хотод бүх төрлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоож байна. Мөн хотоос гарах болон ирэх нислэг, усан тээвэр, галт тэрэгний үйлчилгээг цуцалжээ.

Эх сурвалж:

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ