• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    81   |  
0

Пробиотикийг хэрэглэж, дархлаагаа дэмжихийг эмч нар санал болгож байна. Үүнийг хэрэглэснээр дархлааны системийг удаан хугацааны туршид тогтвортой дэмжих, дархлаажуулах тустай гэдэг. Ашигтай бактерийг тогтмол хэрэглэхийн ач холбогдлын талаар АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Баярмаатай ярилцлаа. 

-Ашигтай бактери гэж юу байдаг. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

Пробиотик гэдэг  нь хүний бие дэх ашигтай бактери бөгөөд тэдгээр нь дархлаа дэмжих, ходоод гэдэсний хэвийн бичил орчинг тэнцвэржүүлэн сайжруулах зэрэг хүний эрүүл мэндэд маш олон талын ашиг тустай. Ойролцоогоор 5-6 кг пробиотик хүний биед байдаг. Хүний бие хоол, хүнснээс шаардлагатай пробиотик, амин дэм, эрдэс бодисуудыг авч чадахгүй үед гадаад орчноос маш олон тооны нянгууд амны хөндийгөөс цааш дамжин ходоод, гэдэсний үйл ажиллагааны тэнцвэрийг алдагдуулдаг. Пробиотик нь хоол боловсруулах эрхтэн болон дархлааны системд чухал үүрэгтэй “хамгаалагч” юм. Мөн дархлааны эсүүдийн “их сургууль”. Үүний тусламжтайгаар өвчин үүсгэгч нян буюу “дайсны цэргүүд”-тэй тэмцдэг. Буруу хооллолтын улмаас ашигтай бактери гэмтдэг, үхдэг, үржих нөхцөл нь багасдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй гэх мэт буруу хооллолтоос шалтгаалан хүний бие дэх ашигтай бактериуд багасдаг учраас дархлаа сулардаг.

-Орчин үед эмч нар пробиотик хэрэглэхийг санал болгодог болжээ. Яагаад?

Пробиотик хүнс гэж сүүлийн үед маш их яригдах болсон . Гэвч энэ яг ямар утгатай, ямар хүнсийг хэрэглээд байгааг хүмүүс тэр бүр мэддэггүй байж болох юм. Ходоод гэдэс нь хүний биеийн хамгийн чухал хэсгүүд бөгөөд үүссэн хямралаас шалтгаалан бусад нийтлэг өвчлөлүүд үүсдэг. Тиймээс биеэ өвдсөний дараах эмчилгээнээс илүү гэр бүлээрээ аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, пробиотик агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхийг эмч нар зөвлөдөг болсон. 

-Пробиотикийг ямар хүнсний бүтээгдэхүүнээс авах боломжтой вэ?

Пробиотик гэдэг үгний “про”-дэмжих, “био”- амьдрал гэсэн утгатай латин үг. Тэгэхээр амьд биетүүдийг агуулсан бүтээгдэхүүн гэж болно. Үүнийг хүнсний бүтээгдэхүүн болон бэлэн эмнээс авах боломжтой. Сүүлийн үед хүрээлэн буй орчны бохирдол, буруу хооллолт, антибиотикийн замбараагүй хэрэглээтэй холбоотой хоол боловсруулах замын ашигтай бактериудын хэмжээ буурч гэдэсний микрофлорын тэнцвэр алдагдаж байна. Иймээс байгалийн эм болсон пробиотик бүтээгдэхүүнийг хэрэглэж эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Орчин үед биед тустай пробиотик агуулсан бүтээгдэхүүн хүртэл гарсан байна. Байгалийн эм гэгдэх 17 тэрбум пробиотик энэ бүтээгдэхүүнд агуулагддаг.

-Зарим хүн ус уусан ч таргалаад байна гэж ярьдаг. Энэ нь пробиотиктой холбоотой юу?

Нэг үе таргалалтыг өөх тостой холбож ярьдаг байсан бол орчин үед эсрэгээрээ болсон. Дэлхий нийтийг таргалалттай болгосон хүчин зүйл бол сайн өөх тосыг хорьсон явдал юм. Сүүлийн үед хүнсэндээ сайн өөх тос хэрэглэдэг кето дэглэм “тренд” болж байгаа. Бид өдөр тутмын амьдралдаа муу нүүрс усыг их хэмжээгээр авснаас илүүдэл үүсч, элгээр дамжин өөх тос болон биед хуримтлагддаг. Өөрөөр хэлбэл, бие махбод маань тэр илүүдэл өөх тосыг дараа нь шатахуун болгон хэрэглэхийн тулд таргалалт хэлбэрээр хадгалаад байна гэсэн үг. Кето дэглэмийн хамгийн чухал ололт бол нүүрс уснаас илүү чанартай шатахуун нь сайн өөх тосыг хянхэрэглэж байгаа юм. Гэхдээ энэ дэглэмийг заавал эмчийн хяналтан дор барих ёстой. Мөн таргалалт ашигтай бактеритай шууд холбоотой гэдгийг сүүлийн үеийн судалгаануудаас харж болно. Тарган хүнд туранхай хүний бие дэх ашигтай бактерийг суулгахад тухайн хүн хоолноос хамааралгүйгээр турсан. Харин эсрэгээрээ туранхай хүнд тарган хүний бие дэх ашигтай бактерийг суулгахад хоолны дэглэм барьсан ч таргалсан. Энэ нь хүний биеийн микробиотиктой шууд холбоотой гэдэг нь батлагдсан юм. Энэ судалгаа “ашигтай бактерийг хэрхэн хүний гэдсэнд суулгах вэ” гэдэг технологи дээр нь ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр ашигтай бактерийн тусламжтайгаар таргалалтыг эмчилж байна гэсэн үг. Эрүүл амьдрахын тулд хоол боловсруулах эрхтэнд байдаг 4-5 кг пробиотик буюу ашигтай бактерийг алдалгүй хэвийн хэмжээнд байлгаж, пробиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж дархлаагаа дэмжих хэрэгтэй. 

-Ашигтай бактерийг бусад улс, орнууд нэмэлтээр хэрхэн хэрэглэдэг вэ?

Европчууд пробиотикийг өдөр тутмын хэрэглээ, амьдралын хэв маяг болгосон байдаг. Мөн пробиотик агуулсан бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа байнга хэрэглэж, дархлаагаа дэмждэг. 

-Пробиотик агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг өдөрт хэрэглэх хэмжээ гэж бий юу? Илүүднэ гэж байх уу?

Пробиотик агуулсан бүтээгдэхүүнд хэрэглэх хэмжээ гэж байдаггүй. Хавар дархлаа суларсан үед, зун гэдэсний хямрал, гүйлгэлт суулгалтын үед, антибиотик хэрэглэсэн үед зайлшгүй хэрэглэх ёстой. 

-Амин дэм болон пробиотикийн ялгаа юу вэ?

Хүн амьдрахын тулд хооллодог. Уураг, эрдэс бодис, өөх тос, нүүрс ус, амин дэмийг хоолноос авдаг. Харин пробиотикийг дархлаагаа дэмжих зорилгоор хэрэглэдэг. Өмнө нь антибиотикийг дангаар нь хэрэглэдэг байсан бол орчин үед пробиотиктой хослуулан хэрэглэхийг санал болгодог болсон. Антибиотик биед байгаа ашигтай бактерийг устгачихдаг учир эмчилгээний тактик хүртэл өөрчлөгдсөн. 

-Сүүлийн үед хүмүүсийн дархлаа сул, өвчин эмгэгт өртөмтгий болжээ. Тэгвэл эмчийн хувьд дархлааг хэрхэн дэмжих талаар зөвлөгөө өгөхгүй юу?

Зохистой хоол хүнс хэрэглэхээс гадна пробиотик агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж дархлаагаа дэмжих боломжтой. Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвлийн улиралд мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байсан. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь шим тэжээл сайтай, кальциар баялаг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай. Харин нүүдлийн амьдралаас хол хотын хүмүүс бол хүнсэндээ пробиотик агуулсан бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. 

-Бүсгүйчүүд эрүүл байхын тулд пробиотик агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг болжээ. Ашигтай бактери агуулсан бүтээгдэхүүн гоо сайханд нөлөөлдөг үү?

Дархлаа сулрахаар арьсанд гэмтэл үүсдэг учраас гоо сайханд шууд нөлөөлдөг. Ходоод, хооллолт бол гоо сайхны толь юм. Ихэнх хүмүүс пробиотикийг дархлаагаа дэмжиж, эрүүл байх зорилгоор хэрэглэдэг нь үүнтэй холбоотой. 

-Бага насны хүүхдийн хоол боловсруулах системийн үйл ажиллагаа эмзэг байдаг. Гэдэсний хямралаас сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

Бага насны хүүхдийн гэдэсний бичил орчин бүрэн өсөж, хөгжөөгүй байдаг тул гадны биетэд илүү өртөмтгий байдаг. Хүний гэдэс ходоодонд хоол боловсруулахад шаардлагатай салст бүрхэвч, өнгөр гэж бий. Энэ салст бүрхэвч нь гадны эмгэг бактериудаас хамгаалах үүрэгтэй. Хүүхэд олон суулгаж гүйлгээд байхаар өнгөргүй болчихсон гэж ярьдаг шүү дээ. Үүнээс үүдэн биед байх ашигтай бактери нь багасдаг. Гэдэсний хямралаас сэргийлэхийн тулд пробиотик агуулсан бүтээгдэхүүнийг өдөр тутамд тогтмол хэрэглэж, ашигтай бактерийг хэвийн хэмжээнд нь барих боломжтой. 

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ