• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    103   |  
0

АШУҮИС-ийн "Дархлаа судлалын тэнхим"-ийн багш, профессор С.Цогтсайхан дархлааг хэрхэн дэмжих талаар 6 зөвлөгөө өглөө. 

Дархлаа бол төрөл бүрийн бактери, нян, вирусын халдварыг эсэргүүцэх чадвар бөгөөд систем нь бидний бие организмын хамгаалалт юм. Хүний биеийн дархлааны систем нь маш нарийн тогтолцоотой. Экологийн таагүй орчин, буруу хооллолт, амин дэмийн дутагдал, стресс, архаг хууч өвчин, вирусын халдвар, ажлын ачаалал гэх мэт олон шалтгаанаас үүдэн дархлаа амархан сулардаг. Иймээс дархлаагаа дэмжиж аливаа өвчлөлөөс сэргийлэх боломжтой. 

Зөвлөгөө 1: Амьдралын хэв маягаа өөрчлөх

Хамгийн түрүүнд ажил, амьдралын дэглэмээ зөв зохицуулах ёстой. Өөрөөр хэлбэл хэт их ачаалалтай ажиллахгүй байх. Ажлын ачааллыг тохируулах зэрэг нь дархлааг дэмжихэд чухал нөлөөтэй гэдгийг анхаараарай.

Зөвлөгөө 2: Тайван байж, сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлсхийх

Зөвлөгөө 3: Хүйтэн сэрүүний улиралд уламжлалт хоол, хүнс хэрэглэх

Зөвлөгөө 4: Дасгал хөдөлгөөн хийх 

Үүний үр дүнд цусны эргэлт сайжирах, дасгал хийх үед төв мэдрэлийн тогтолцоо хүртэл амарч байдаг. 

Зөвлөгөө 5: Цэвэр агаараарт гарах

Бидний бие махбодид явагдаж байгаа дархлааны хариу урвалын эцсийн бүтээгдэхүүн хүчилтөрөгчийн оролцоотой исэлдэж байдаг. Эд, эсэд хүчилтөрөгчийн нөлөө их байвал дархлааны тогтолцоо хүртэл сайн ажиллах үндсэн нөхцөл бүрддэг.

Зөвлөгөө 6: Суурь өвчтэй хүн, өндөр настан болон бага насны хүүхдүүд эдгээрээс гадна нэмэлтээр дархлаа дэмжих бүтээгдэхүүн хэрэглэж болно. 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам 

Видео үзэх бол энд дарна уу.

 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ