A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
18
|
|
0
|
18
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 79 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 79 | |
|
Хүчирхэг дархлаатай байх нь эрүүл, зөв амьдралын хэмнэлтэй салшгүй холбоотой. Томуугийн дэгдэлт ихтэй энэ үед гэр бүлээрээ эрүүл байхын тулд доор өгүүлэх энгийн атлаа зугаатай аргуудыг хэрэгжүүлээрэй.
Дархлааг тань сулруулдаг эдгээр зуршил танд байдаг бол даруй зөв дадлаар солих хэрэгтэй.
1. Дутуу нойртой явах
Нойроо хангалттай аваагүй үедээ ханиад эсвэл халдварт өвчин тусах магадлал өндөр байдаг. Дархлаа судлаачдын үзэж буйгаар хангалттай унтаж амардаг хүмүүс өвчнийг эсэргүүцэх дархлаа сайтай байдаг аж.
Нойр дутуу явах нь стрессийн даавар их хэмжээгээр ялгарах үндэс болж, халдварт өвчинд амархан өртдөг гэнэ. Тиймээс насанд хүрсэн хүн өдөрт 7-9 цагийн нойр авах нь дархлаа хүчирхэг байхад ихээхэн тустай.
2. Байнга стрессдэх
Стресс нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Найман настай балчираас 80 настай ахмадад хүртэл илрэх стрессийг удаан хугацаанд тээх нь дархлааг дарангуйлж томуугаас эхлээд бусад ноцтой өвчин амархан тусах нөхцөлийг үүсгэнэ. Та стресст автах биш түүнийг удирдаарай.
Яаж вэ гэж үү?
3. Ганцаардах
Хүмүүстэй ойр дотно, эелдэг харилцаатай, нийгмийн идэвхтэй байх нь таны дархлал нөлөөлдөг гээд бод доо. Судалгаагаар цөөн олон гэлтгүй найз нөхөдтэй үргэлж холбоотой байдаг хүмүүсийн дархлаа ганцаардмал хүмүүсийнхтэй харьцуулахад дархлаа сайтай байж, томуу тусах нь бага байжээ. Мөн хүмүүстэй найрсаг, дотно харилцаатай байх зэрэг нь таны дархлааны системтэй шууд хамааралтай байдаг гэнэ.
4. Тогтмол дасгал хөдөлгөөн хийхгүй байх
Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх, аль эсвэл хамгийн багадаа 30 минут алхаж дадах нь халдварыг эсэргүүцэх дархлааны эд эсийг идэвхжүүлэхэд тустай гэнэ. Дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүстэй харьцуулахад томуу тусах нь элбэг байдаг. Түүгээр ч үл барам дасгал нь сайн унтаж амрах, тайван, аз жаргалтай байхтай шууд хамааралтай.
5. Эрүүл бус хооллох
Чихрийн агууламж өндөр хүнс болон уух зүйл нь нянгийн эсрэг тэмцэх дархлалын системийн эсийн үйл ажиллагааг сулруулдаг. Чихэр агуулсан зүйлс уух нь дархлааг сулруулж зүрх судасны өвчин, хэвлийн таргалалт, элэг өөхлөх, яс сийрэгжих, чихрийн шижингийн шалтгаан болно. Тиймээс та хүүхдийнхээ дархлааг дэмжихдээ элсэн чихрийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн бүү өгөөрэй. Үүний оронд витамин C, D болон цайр, бета картон, антиоксидант бүхий жимс, ногоо түлхүү хэрэглээрэй. Мөн тод өнгөтэй антиоксидантаар баялаг зэрлэг, цитрус бүхий жимс, сармис бууцай, амтат төмс, лууван, буржгар байцаа өргөн хэрэглэхийг зөвлөж байна.
6. Уур уцаартай байх
Үргэлж инээх нь таны дархлааг дэмждэг гэнэ. Мөн стрессийн дааврыг тогтоон барьж, халдвартай тэмцэх цусны цагаан эсийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс аль болох бага уурлаж, их хошигноорой.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
24
|
|
0
|
18
|
|
0
|
18
|
|
0
|
39
|
|
0
|
31
|
|
0
|
31
|
Daily poll
|