A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|
![]() ![]() | |||||
|
![]() ![]() |
|
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задлан тав хувааж зарлаж буйтай холбогдуулан Сэлбэ хотын төсөл, холбогдох ажлуудын талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар болон барилгын салбарын төлөөлөл мэдээлэл өглөө.
Сэлбэ хотын төсөл нь агаарын бохирдлыг бууруулж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн “20 минутын хот”-ын анхны хот болох гэнэ. Өөрөөр хэлбэл, 3, 4 дүгээр хорооллыг Бичил хороололтой нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийгдэх аж. Сэлбэ хотод зөвхөн орон сууц бус цахилгаан, дулаан хангамж, цэвэр, бохир усны байгууламж, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, хэрэгцээт үйлчилгээний төвүүдийг байгуулна.
Эхний багцад есөн давхар 71 айлын 11 ширхэг блок, нийт айлын тоо 781, хоёрдугаар багц есөн давхар 71 айлын 12 ширхэг блок, нийт айлын тоо 852, гуравдугаар багц есөн давхар 71 айлын 14 ширхэг блок, нийт айлын тоо 994, дөрөвдүгээр багц есөн давхар 71 айлын 16 ширхэг блок, нийт айлын тоо 1136, тавдугаар багцад есөн давхар 71 айлын 6 ширхэг блок, нийт айлын тоо 994 байхаар төлөвлөжээ. Ойрын хугацаанд хоёр багцыг тав хувааж тендерийг хуулийн дагуу зохион байгуулах гэнэ.
Бүтээн байгуулалтад хамтран ажиллах урилгыг энэ сарын 9-нөөс selbecity.mn цахим платформоор олон нийтэд нээлттэйгээр зарлаж, давхардсан тоогоор хувийн хэвшлээс 198 санал, хүсэлтийг албан ёсоор хүлээн авчээ. Аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс барилга угсралтын чиглэлээр 46, барилгын материал 34, хөрөнгө оруулалт 18, цахилгаан шат 5, авто зам, гүүр 4, гадна талбайд тохижилт үйлчилгээ хийх компаниуд 12, цахилгаан 12, бусад 48 хүсэлтийг тус тус ирүүлсэн байна.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
![]() ![]() |
Daily poll
|