• Lead the way ...
         
25
2025
Jul
Daily poll
(Нийт санал: 219)
5.94%
94.06%


Сэтгүүлч: П.Цанжид   |    80   |  
0

Цаг уурын байгууллагаас хийсэн 10 хоногийн гангийн зураглалаар улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 83,3 хувь нь гангүй байна. Харин 0.2% нь маш хүчтэй гантай, 0.9% нь хүчтэй гантай, 4.2% нь гантай, 11.3% нь гандуу байгаа гэнэ. 


Тус зураглалыг Aqua хиймэл дагуулын MODIS-ийн мэдээ ашиглан ойт хээрийн бүсэд NDDI (Normalised Difference Drought Index), хээрийн бүсэд TCI (Temperature Condition Index), цөлийн бүcэд VHI (Vegetation Health Index) зэрэг гангийн индексүүдийг ашиглан 10 хоногийн давтамжтайгаар боловсруулдаг аж. Индексүүдийн зааглах утгаас хамааран гангүй, гандуу, гантай, хүчтэй гантай, маш хүчтэй гантай гэж эрчимшлээр нь тав ангилдаг байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ