• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Н.МАРАЛГОО   |    95   |  
0

Түргэн хоол идэх нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг хүн бүр мэддэг. Харин эрүүл мэндэд тустай гэгддэг зарим хоол хүнс хорт хавдрын шалтгаан болдог гэвэл та итгэх үү?

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ямар хоол хүнс хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг мэдэж авцгаая.

1. Хийжүүлсэн ундаа

Хийжүүлсэн ундааны найрлаганд агуулагддаг элсэн чихрээс гадна өнгө оруулагч бодис нь хорт хавдрыг тэтгэж байдаг. Өнгө оруулагч бодисыг 4-MEI хэмээх химийн бодисоос гаргаж авдаг байна.

Зөвлөмж: Ус уух нь хамгийн эрүүл сонголт. Хэрэв та хийжүүлсэн ундаанд нугасгүй бол будаг оруулагч бодисгүй, чихэр багатайг хэрэглээрэй.

2. Шарсан улаан мах

Шарсан мах, стек нь сайхан амттай боловч шарах шүүгээний өндөр температур нь хорт хавдар үүсгэх нэг шалтгаан болдог. Ерөнхийдөө улаан махны хэт их хэрэглээ нь хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Зөвлөмж: Улаан махыг сайтар болгож эсвэл чанаж хэрэглэхээс гадна болж өгвөл үхрийн мах сонгон хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.

3. Богино долгионы зууханд болгосон попкорн

Попкорн буюу эрдэнэшиш нь хүний биед хэрэгтэй ямар ч бодис агуулагддаггүй. Мөн попкорны уутанд perfluorooctanoic хэмээх хүчил агуулагддаг бөгөөд энэ химийн элементээс “Teflon” гэх хүний биед сөрөг нөлөө үзүүлэх бодисыг илрүүлжээ.

Энэ нь хүний биед орсноор эмэгтэйчүүдийг үргүйдэлд оруулах, бөөр, элэг, нойр булчирхай, давсгийг өвчлөмтгий болгодог байна.

Зөвлөмж: Хэрвээ та үнэхээр попкорнд дуртай бол органик эрдэнэ шишийг хайруулын тавган дээр болгож хэрэглээрэй

4. Лаазалсан бүтээгдэхүүн тэр тусмаа улаан лооль

Лаазны дотор талд байрлах цагаан тугалган төмөр нь нөхөн үржихүйн эмгэг, зүрхний өвчин, харшил болон таргалалт үүсгэх “bisphenol-A” гэгч бодисыг ялгаруулдаг.Эрүүл ахуйн шаардлага хангахгүй лаазнаас болж улаан лоолийн хүчиллэг амт нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.

Зөвлөмж: Органик эсвэл хөлдөөсөн бүтээгдэхүүн идэж хэвшээрэй.

5. Ургамлын тос

Ургамлын тос нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн биш юм. Бүтээгдэхүүний өнгийг гарган авах, хадгалалтыг удаан байлгахын тулд омега 6 гэх химийн бодис нэмж хийдэг байна.

Зөвлөмж: Байгалийн аргаар гарган авсан оливын тос, шар буурцагны тосыг өдөр тутамдаа хэрэглэхийг зөвлөж байна.

6. Үржүүлгийн яргай загас

Яргай загас нь хамгийн их уураг агуулагддаг хүнсний бүтээгдэхүүн. Гэвч үржүүлгийн яргай загас нь химийн бодис, антибиотик, пестиц зэрэг хүний биед хорт хавдар үүсгэдэг химийн бодисуудаар тэжээгддэг байна.

Зөвлөмж: Үржүүлгийн бус яргай загас хэрэглээрэй

7. Чихэр орлуулагч

Ихэнх чихэр орлуулагчийг химийн бодисоос гаргаж авдаг бөгөөд DKP гэх химийн хортой бодис нь тархины хавдар үүсгэх эрсдэлтэй.

Зөвлөмж: Та үнэхээр чихэр орлуулагч хэрэглэх шаардлага гарвал Stevia гэх байгалийн гаралтай чихэр орлуулагчийг сонгохыг зөвлөж байна

8. Боловсруулсан цагаан гурил

Боловсруулсан цагаан гурил нь энгийн гурилнаас илүү цагаан байдаг. Учир нь гурилыг хлортой урвалд оруулан илүү цагаан болгодог. Ингэж цэвэршүүлсэн гурил нь хүний биед ихээхэн сөрөг нөлөөтэй.

Зөвлөмж: Гурил сонгохдоо бүхэл үрийн, улаан буудайн гурил сонгож хэрэглэх хэрэгтэй.

9. Органик бус хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ

Жимс, хүнсний ногоо нь эрүүл мэндэд нэн тустай ч химийн бодисоор бордсон хүнсний ногоо элбэг болсон. Эрдэмтэд органик бус хүнсний ногооны хорт ургамал устгахад өргөн ашигладаг атразин (atrazine) гэх бодис агуулдгийг илрүүлсэн байна.

Зөвлөмж: Органик бүтээгдэхүүн идэхээсээ өмнө сайтар угааж байгаарай.

10. Боловсруулсан махан бүтээгдэхүүн

Үүнд гахайн мах, зайдас, хиам, утсан мах зэрэг бүтээгдэхүүнүүд орно. Эдгээр бүтээгдэхүүнийг боловсруулахад хадгалалтыг уртасгахын тулд их хэмжээний давс, нитрат гэх химийн бодисыг нэмдэг нь хорт хавдрын шалтгаан болдог.

Зөвлөмж: Органик махан бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

11.  Чипс

Энэ бүтээгдэхүүн нь найрлагандаа их хэмжээний тос, натри, давс агуулдаг учир жин нэмэх болон цусны даралтйг ихэсгэдэг.  

Зөвлөмж: Түүний оронд хатаасан алим, бананы чипс түлхүү сонгож хэрэглэж заншаарай.

12. ГМО буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ГМО бүтээгдэхүүн үйлдвэрлэх дуртай байдаг. Учир нь энэхүү бүтээгдэхүүн нь хадгалалт удаан, хортон шавьжнуудад тэсвэртэй зэрэг маш олон давуу талтай. Гэвч генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн нь хүний биенээс гадагшлах хүртэл удаан хугацааг зарцуулдаг байна

Зөвлөмж: Органик гаралтай хүнс түлхүү хэрэглэж, ГМО гэсэн бичигтэй хүнснээс аль болох татгалзаарай
 

13.Согтууруулах ундаа

Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн хийсэн судалгаагаар архины хэт хэрэглээ нь тархи, хүзүү, улаан хоолой, элэг, хөх, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг дагуулдаг байна.

Зөвлөмж: Хэрэв та согтрууруулах ундааны хэрэглээгээ больж чадахгүй бол багасгах аргыг хэрэглээрэй. Эмэгтэй хүн сард 7-с их, эрэгтэй хүн 14-с их хундага согтууруулах төрлийн ундаа хэрэглэх нь дээрх эрсдэлийн нэмэгдүүлдэг байна.

14. Элсэн чихэр

Элсэн чихэр их хэмжээгээр хэрэглэх нь хорт хавдрыг эсийг тэжээх төдийгүй дархлааг сулруулдаг.

Зөвлөмж: Савласан бүтээгдэхүүн сонгохдоо сахарын агууламжийг нь үргэлж харж, аль болох органик жимсний агууламжтай бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь эрүүл мэндэд тань тустай.

15. Маргарин

Маргариныг эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн гэдэг ч үнэн хэрэгтээ устөрөгчжүүлсэн ургамлын тосноос гарган авдаг тул транс тосыг их хэмжээгээр агуулдаг нь эрүүл мэндэд ихээхэн хортой.  

Зөвлөмж: Талх, ногоотой хамт байгалийн гаралтай цөцгийн тос, оливийн тос хэрэглэхийг санал болгож байна

16.  Шарсан төмс

Шарсан төмс нь амттай боловч транс тосонд шарж, их хэмжээний давсаар амталдаг  учир хорт хавдар үүсгэх эрсдэлийг нэмдэг. Өндөр температурт төмсийг шарах нь тамхинд агуулагддаг acrylamide гэх хортой бодисыг ялгаруулдаг байна.

Зөвлөмж: Төмсийг оливын тосонд шарах нь илүү амттай бас эрүүл.

Гэхдээ эрүүл хооллох хамгийн зөв арга бол хоол хүнсээ аль болох зөөлөн гал дээр чанаж, жигнэж идэх явдал юм. Мөн аль болох лаазалсан бүтээгдэхүүн, боловсруулсан хоолноос татгалзвал хорт хаврын эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.

Н. Маралгоо

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ