• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    92   |  
0

Дэлхийн хүн амын дундаж наслалтын тоо өсөж байгааг олон улсын Минтел судалгааны төвөөс онцолсон. Нийгмийн идэвхтэй харилцаа нь хүний амьдрах хугацаанд нөлөөлдөг тухай TED-ийн илтгэлээс авч үзэхэд хүний наслалтын 75 хувь нь амьдралын хэвшлээс хамаарах бол ердөө 25 хувь удамшил, гентэй холбоотой гэнэ. 

УЛС ОРНУУДЫН УРТ НАСЛАХ НУУЦУУД:

  • Англичуудын жор

Британийн эрдэмтэд, жирийн иргэд хувь хүний боловсролын түвшин нь тухайн хүний урт наслах жор болдог хэмээн итгэдэг байна. Тэдний хийсэн судалгаа, ажиглалтаар ерөнхий боловсролын сургуулиа төгсч чадаагүй дундаас нь хаясан хүмүүс сургуулиа амжилттай төгссөн хүмүүсээс хамаагүй бага насалдаг гэнэ.

  • Германчуудын жор

Германы жирийн иргэд эрүүл байж урт наслахын гол нууц жор бол 7 хоногт хамгийн багадаа 3 удаа дотно харилцаанд орох гэж үздэг байна. Ийм маягаар 10 жил гормоноо ялгаруулж чадвал үхэлд хүргэх өвчлөлийн эрсдэл 50 хувиар буурч, 7-12 насаар залуу харагддаг гэнэ.

  • Францчуудын жор

Амттан бага хэрэглэ. Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн нь арьсанд агуулагдах коллаген, эластиныг гэмтээдэг учир амттанаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Үүнийхээ оронд чихрээр нүүрэндээ маск тавьж үрчлээнээс хамгаалах хэрэгтэй гэж үздэг аж. 

  • Канадуудын жор

Канадын сэтгэл зүйчид амьдралаа 6 насаар уртасгахыг хүсэгчдэд дараах зөвлөгөөг өгдөг. Үүнд:

- Муур тэжээх 

- Уурлаж бухимдахаа болих 

- Дээд боловсрол эзэмших

- Өөрийг тань аз жаргалтай байлгаж чадах сайн нөхөр, сайн эхнэртэй болох гэсэн зөвлөгөөнүүдийг өгдөг байна.

  • Андоррчуудын жор

Европын энэ жижигхэн улсын иргэдийн дундаж наслалт нь 83 . Тэд ирээдүйн ханиа сонгохын тулд ээж, аавынх нь наслалтыг хардаг гэнэ. Хэний ээж, аав илүү урт насалсан байна үр хүүхдүүд нь төдий чинээ урт насалдаг хэмээн үздэг. Тэгэхээр үүнд өнөөх 25 хувийн ген нөлөөлж байгаа хэрэг.

  • Энэтхэгчүүдийн жор

Энэтхэгчүүдийн хувьд үүнийг усан үзэм, үзэм болж хувирахтай адилтгадаг . Тэд үрчлээнээс зайлсхийхийн тулд өдөрт 2 литр шингэн уухыг зөвлөдөг. Хүний биеийн шингэн нь хэвийн хэмжээнд байх үед элдэв төрлийн өвчин эмгэгээс хамгаалагдаж, урт насалдаг гэдэгт Энэтхэгчүүд итгэдэг аж.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ