• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0

Яагаад гараа тогтмол угааж, ариутгах нь чухал вэ?

Гараа тогтмол угааж, өөрийгөө элдэв өвчний гол үндэс болсон нян, вирусээс хамгаалах хэрэгтэйг хүн бүхэн мэддэг. Гэхдээ та үүнд ач холбогдол өгч тогтмол гарын ариун цэвэртээ анхаарч чаддаг уу? Вестминстерийн их сургуулийн нэгэн вирус судлаач, эмч доорх туршилтыг хийжээ. Энэ нь лед гэрлэнд тодорч харагддаг зориулалтын гель гартаа түрхэж, энгийн үед хүний гарт байдаг нянг илүү тодоор харуулсан байна.

Нян зөвхөн гарын алганд бус хумсны эргэн тойронд болон гарын ард хэсэгт ч байдаг. Гараа угааж, ариутгаагүй бол нүүр, ам, хамар, нүдэндээ хүрэхээс зайлсхий. Учир нь энэ нь вирусийн халдвар дамжихад хамгийн боломжтой зам юм. 

Хэрвээ та ханиалгаж, найтаах үедээ гараа амандаа ойртуулах юм бол вирус амаар дамжиж таны биед хэдэн цагийн турш амьд байх боломжтой.

Судлаач Adele McCormick хэлэхдээ: Таны гарч нян, вирус байна. Вирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа маш сайн, үр дүнтэй угаах нь чухал юм. Мэдээж дарааллын дагуу сайтар угаах. Дараа нь гараа арчсан цаасаараа жийрэглэн усны цоргыг хаах хэрэгтэйг хүмүүс тэр бүр мэддэггүй. Угааж цэвэрлэсэн гараар дахин бохир цоргоны бариул барихаас зайлсхийх хэрэгтэй. Дараа дараагийн үйлчлүүлэгчдэд вирус тараахгүйн тулд гар арчсан цаасаа заавал хогийн саванд хийх зэрэг нь маш том соёл юм шүү.

 

Эх сурвалж: BBC

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ