A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 121 | |||||
|
Сэтгүүлч: Н.МАРАЛГОО | 121 | |
|
Саяхан нэг найз маань зөөгчөөс хоолонд нь сүүн бүтээгдэхүүн орсон эсэхийг лавлаж байхыг сонссон юм. Түүнээс би учрыг лавлахад сүү болон бяслаг нь түүний нүүрэн дээр батга гарахад нөлөөлдөг гэсэн юм.
Энэ бол сүүн бүтээгдэхүүнээс татгалзаж буй найзтайгаа зоог барьсан анхны тохиолдол биш юм. Мөн энэ сүүлийнх нь ч биш.
Сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүмүүс ихэвчлэн харшилтай эсвэл биед нь ямар нэг сөрөг шинж тэмдэг илэрдэг хүмүүс байсан. Сүүн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх нь тэдний царай гэрэлтэж, ходоодны өвчингүй болж мөн эрч хүч нэмэгддэг гэсэн байна. Олон хүнтэй уулзсаны үндсэн дээр энэ нь үнэмшилтэй сонсогдож байсан учраас би сүүн бүтээгдэхүүнээс татгалзах нь зөв эсэхийг мэдэхийн тулд илүү нарийн судалгаагаа хийхээр шийдсэн юм.
RDN-ийн тэргүүлэгч хоол зүйч, Кливленд клиникийн мэргэжилтэн Кристан Киркпатрик: “Сүү, бяслаг, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийн давуу болон сул тал гэж бий” хэмээсэн. Олон улсын байгууллагуудын гаргасан судалгааны үндсэн дээр сүүн бүтээгдэхүүний хүний биед үзүүлэх нөлөө эерэг болон сөрөг нөлөөлөл 50/50 хувьтай аж.
Илүү нарийн мэдээлэл цуглуулахын тулд Киркпатрик шиг мэргэжилтнүүдээс сүүн бүтээгдэхүүний давуу тал болон сул талыг тодорхойлох судалгааг хамтран хийхийг хүссэн юм.
ДАВУУ ТАЛ:
Сүүнд хүний биед шаардлагатай олон төрлийн амин дэм агуулагддаг хэмээн MS, RD, CDN болон Daily Harvest-н хоол зүйч Эми Шапиро хэлсэн юм. D, B амин дэм, кальци, калигаар баялаг төдийгүй энергийг нэмэгдүүлж, дааврын тэнцвэрт байдлыг хадгалан, витамины дутагдлаас урьдчилан сэргийлэхэд тань тусална. Энэ бүх витамин, эрдэс бодисыг дан ганц сүү, сүүн бүтээгдэхүүнээс авах боломжтой.
СӨРӨГ ТАЛ:
Сүүн бүтээгдэхүүн нь үрэвсэл үүсгэнэ.
Хоол хүнсний талаар шинжлэх ухаанч зөвлөгөө хүргэдэг Critical Reviews сэтгүүлийн нийтлэлд сүүн бүтээгдэхүүн нь зарим хүмүүсийн үрэвслийг сэдрээх, цусны даралт ихэсгэх, цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлдгийг тайлбарлажээ.
Харшилтай хүн сүүн бүтээгдэхүүн хэрэглэсний дараа хоол боловсруулах эрхтэнд асуудал үүсдэг гэж Киркпатрик хэлсэн юм.
Корнеллийн их сургуулийн нэгэн судалгаагаар сүүн бүтээгдэхүүний харшилтай хүмүүс ихэвчлэн сүүн бүтээгдэхүүний зах зээл өндөр хөгжөөгүй улс орны иргэд байдаг.
Учир нь цаг уурын нөхцөл бүтээгдэхүүний аж ахуйд сөргөөр нөлөөлж үйлдвэрлэлийг нь хязгаарладаг байна. Ийм нөхцөл байдалд хүний бие физиологи сүүн бүтээгдэхүүнд дасан зохицох чадваргүй болдог байна.
ДАВУУ ТАЛ:
Сүүн бүтээгдэхүүн нь эрүүл мэнд, ясны бэхжилтэд сайнаар нөлөөлнө.
Сүүн бүтээгдэхүүн нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин эсвэл зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулдгийг “Хүнс ба тэжээл” нэртэй судалгаанд дурдсан байна.
Зарим талаараа өөх тос багатай, кальци ихтэй хоол хүнс цусны даралтыг бууруулдаг ч гэж үздэг.
Их Британийн Nutrition сэтгүүлд нийтлэгдсэн өөр нэгэн судалгаагаар пробиотик буюу ашигтай бактери агуулсан, исгэсэн сүүн бүтээгдэхүүн нь зүрх судасны өвчлөлийг бууруулдаг болохыг тогтоожээ.
Сүүнд кальци, фосфор, уураг зэрэг шим тэжээл агуулдаг тул ясны эд эсэд сайнаар нөлөөлж, бэхжүүлдэг болохыг тогтоосон байна.
СӨРӨГ ТАЛ:
Сүүн бүтээгдэхүүн нь батга гарах шалтгаан
Мэдрэмтгий, эмзэг арьстай хүмүүст сүүн бүтээгдэхүүн нь батга гаргах шалтгаан болж болохыг Киркпатрик дурдсан байна.
Гэвч батга гарахад дан ганц сүүн бүтээгдэхүүн бус хүрээлэн буй орчин, стресс, хоол хүнс, нүүрэндээ бохир гараар хүрэх зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Хэрэв та батгатай бол дан ганц сүүн бүтээгдэхүүнээс болоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тэгвэл бид сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээг хязгаарлах хэрэгтэй юу?
Киркпатрикийн хэлснээр бол сүү, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээ болих эсэх нь хувь хүний шийдэх асуудал.
Цагаан хоолтон хүний хувьд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд танд харшил үүсэх зэргээр ямар нэгэн асуудал гарахгүй бол та заавал хэрэглэхээ зогсоох шаардлагагүйг хэлсэн байна.
Эх сурвалж: refinery.com
Н.Маралгоо
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|