• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    97   |  
0

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Б.Дармаа эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил зүтгэж буй нэгэн. 

Тэрбээр коронавирусийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж, вирус тогтоох шинжилгээ хийдэг хамгийн чухал үүрэг хүлээсэн ХӨСҮТ-ийн цөөхөн лабораторчны нэг. 

Манай улсад коронавирусийн халдвар илрээд сар орчим болж, 16 хүн халдвар аваад байгаа ч дөрвийг нь эдгээгээд байна. Тусгай үүргийн ес дэх онгоц эх орондоо ирж буй тунчиг завгүй энэ цаг үед түүнтэй цөөн хором ярилцлаа.  

-Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?  

-Монгол Улсын лабораторийн оношилгоо, илрүүлэг  хэвийн явагдаж байна. Оношлуур, урвалж, лабораторийн хэрэгсэл, бэлэн байдал хангагдсан. Энд ажиллаж байгаа мэргэжилтнүүд олон жил сурсан, тусгай бэлтгэгдсэн хүмүүс. Жил бүр л амьсгалын замын халдвар буюу томуу, томуу төст өвчин  дэгдэж байдаг. Энэ үед ажиллаж байсан туршлагатай, молекул клиникийн оношилгоо дээр үргэлж ажилладаг хүмүүс бий. Тийм учраас одоохондоо бидэнд тулгамдаж байгаа бэрхшээл байхгүй.  

-Гэртээ харьж байгаа юу?  

-Сорьц хүлээж авах, ариутгал, устгалын хэсэгт ажиллаж байгаа бид ээлжээр жижүүрлэж байна. Сорьцоо хүлээж аваад, шинжилгээнийхээ хариуг гаргаад, ажлаа дууссан цагт, жижүүргүй бол харьж болно гэсэн үг. Ажил нэлээн оройтож дуусаж байгаа болохоор 00:00 цагаас хойш л ажилтнууд маань гэртээ харьдаг. Өдрийн шинжилгээнээс хамаараад хэдэн цагт ч гэртээ харьж болно.

Шаардлагатай зарим эмч, сувилагч, асрагч нар гэртээ харихгүй, тусгаарлагдан ажиллаж байна. ХӨСҮТ ариутгал, устгалын нарийн дэглэмтэй ажилладаг. Халдвар хяналтын ажилтан бидний хөдөлгөөн бүрийг хянаж, ажигладаг. Ийм учраас аюулгүй байдлаа хангаад, ээлжээр гэртээ харьдаг. Энэ хамгаалалт стандартаар явагддаг учраас айж, санаа зовох хэрэггүй.  

-Таны ажил хамгийн хариуцлагатай алба байх?  

-Энд ажиллаж байгаа бүх хүн л хариуцлагатай байх ёстой. “COVID-19”-ийн халдвар авсан эсэхийг тогтоох лабораторийн шинжилгээн дээр манай багийн 13 хүн ажиллаж байгаа. Энэ бол өндөр хариуцлагатай бөгөөд  чухал ажил. 

Лабораторийнхон 24 цагаар ээлжлээд, мянга мянган хүний шинжилгээ хийж байгаа. Хариу хэзээ гарна, тэр дор нь мэдээллэх үүргийг хүлээж буй. Бидний мэдээллийн дагуу халдвар судлаачид хавьтлуудыг маш яаралтай тогтоож, цуглуулан ХӨСҮТ-д авчирч, ард иргэдээ халдвараас хамгаалж сэргийлдэг. 

Монголчууд коронавирусийг хяналтандаа сайн авч, хязгаарлаж чадаж байгаа.  Амьсгалаар дамжиж байгаа халдварт өвчин гаднаас зөөвөрлөж орж ирсэн ч тэдгээр иргэнийг тусгаарлаж, олон нийтэд тараахгүй байгаа нь сайн хэрэг. 

Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ салбар хооронд уялдаа холбоо сайтай ажиллаж байгаа. Нэг, нэгнийгээ сонсож, зохион байгуулалтад сайн орлоо. Энэ бол маш том сургамж, туршлага боллоо.  

-Голомтод ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл санаа ямар байна вэ?  

-Бид халдварт өвчний илрүүлэг, эмчилгээ, тандалт дээр ажилладаг үндэсний мэргэжилтнүүд шүү дээ. Тэгэхээр бид хийх ёстой ажлаа л хийж байгаа. Бидний оронд хэн ч байсан ингэж л ажиллах үүрэгтэй. Үүргээ л биелүүлж байгаа гэж бодож байна.  

-Өнөөдрийн байдлаар манай улсад халдвар авсан хүний тоо 16 болчихлоо. Үүнээс дөрөв нь эдгээд гарсан. Анх халдвар авсан Франц иргэний биеийн байдал ямар байгаа вэ?  

-Анхны сорьцыг манай орон нутгийн эмч нар, ХӨСҮТ-өөс очсон багийнхан хамтарч илрүүлээд, хот руу аюулгүй тээвэрлэсэн. 

Харин дараагийн хүмүүс тусгай үүргийн онгоцоор ирсэн учраас сорьцыг ХӨСҮТ-д шинжлүүлсэн.Халдварт өвчний илрүүлгийн үед ч хэдэн зуун шинжилгээ өдөрт хийдэг. Үүнтэй л адил зүйл өрнөж байгаа шүү дээ. Франц иргэний биеийн байдал нь сайжирч, шинж тэмдгүүд нь арилж илааршиж байгаа. 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ