• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    89   |  
0

MERS болон SARS зэрэг уршигт халдварт өвчний нэгэн төрөл болох Коронавириусийн хурдацтай тархалттай тэмцэхээр ДЭМБ онц байдал зарласан нь халдварт өвчний улмаас онц байдал зарласан долоо дахь тохиолдол боллоо. ДЭМБ-аас коронавирусээс сэргийлэх шинэчилсэн зөвлөмжийг хүргэж байна. 

Өмнө нь:

  • 2009 онд H1N1-Гахайн томууны дэгдэлтийн үеэр 200 мянган хүн нас барж, дэлхий нийтээр онц байдал зарлан тархалтыг хянах арга хэмжээ авч, вакцин гаргах авахаар шуурхай ажилласан.
  • 2014 онд Полио–Хүний тархи нугасыг гэмтээж халдварлах энэ вирусийн шинж тэмдэг 2012 онд илэрч, 2013 онд тархалтын тоо оргилдоо хүрсэн юм. 2013 онд онц байдал зарлан өвчний тархалтыг зогсоож чадсан.
  • 2016 онд Зика–Америк улсаас гаралтай Зика вирусийн халдварыг зогсоохоор ДЭМБ онц байдал зарлаж, шуурхай судалгаа хийсний үндсэн дээр халдварыг устгасан юм.
  • 2014, 2019 онд Эболо вирус–Дэлхий нийтийг сандаргасан тус халдварт өвчин 2014 оны наймдугаар сараас 2016 оны гуравдугаар сар хүртэл тархсан өвчний улмаас 30 мянгаас олон хүн халдвар авч баруун Африкт 11 мянган хүн нас барсан уршигт явдлын үеэр онц байдал зарласан. Эбологийн дараагийн онц байдлыг өнгөрсөн жил Конго улсад тархсан дэгдэлтийг зогсоохоор авч байсан.

Иймд ДЭМБ дэлхий нийтэд халдвараас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргүүлж байна:

  • Гараа спиртийн агууламжтай ариутгагчаар тогтмол ариутгах.
  • Ариутгаагүй гараа нүүрэндээ хүргэхгүй байх.
  • Ханиаж, найтаахдаа хэрэглэсэн амны алчуурыг сайтар хумьж хаяад гараа ариутгах.
  • Олон нийтийн газар шүлсээ хаяхгүй байх.
  • Ханиаж, найтаасан хүнтэй ойроос харилцахгүй байх.
  • Хэрэв ханиалгаж халуурч, амьсгалахад зовиуртай байгаа бол эрүүл мэндийн байгууллагад хандах, гадаад улс руу зорчсон эсэхээ заавал мэдэгдэх.
  • Амьтны захаар зорчихгүй, амьтдад хамгаалах хэрэгсэлгүйгээр хүрэхгүй байх.
  • Түүхий мах хэрчих хутга, гамбанзыг тусгаарлах.
  • Амьтны гаралтай боловсруулаагүй, түүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах махан бүтээгдэхүүнийг анхааралтай сонгох, сайтар болгож хэрэглэх.
  • Дархлаа дэмжих, шим тэжээлтэй хүнс хэрэглэж, хангалттай унтаж амрах.
  • Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх.
  • Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглохыг зөвлөж буй юм.
  • Хүмүүстэй гар барьж  мэндлэхгүй, хоёр метрээс дотогш харилцахгүй байхыг уриалж буй.

ДЭМБ-ын судалгаагаар Covid-19-ийн цар тахал нь арав гаруй жилийн өмнө дэгдсэн шувууны томуунаас 10 дахин  хор хөнөөлтэй болох нь тогтогтоогдсон. 2009 оны нэгдүгээр сараас 2010 оны аравдугаар сард дэгдсэн шувууны томууны цар тахлаар 1,6 сая хүн өвчилж 18,449 нас баралт бүртгэгдэж байжээ.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ