• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    83   |  
0
 

Эрт дээр үед хүмүүс суурин газар бий болгохын тулд модыг ихээр устгаж байжээ. Гэвч орчин үед байдал эргэж, хот тохижилтод мод зайлшгүй шаардлатай болсон. Мод ургамал нь хотын агаарыг цэвэршүүлж, хүн амьтад амьдрах таатай орчинг бүрдүүлдэг. 

Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв зам учир дэлхий улс орнууд үүнийг хэрэгжүүлэхийг эрмэлзэж буй. 

Жишээлбэл, 

  • Лондон хотын захирагч дараа жилийн эцэс хүртэл 7000 мод тарина гэдгээ мэдэгдсэн.
  • Хятадын Хэбэй муж нийслэл орчмын үйлдвэрийн бохирдлыг бууруулах зорилгоор ногоон байгууламжыг бүтээхээр шийдвэрлэсэн. 
  • Парис хот цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, мөн хотын агаарын чанарыг сайжруулахын тулд хамгийн үзэсгэлэнтэй газар нутгийг багтаасан хотын ойг төлөвлөж буй юм. 
 

Үр дүнтэйгээр хотыг моджуулахын тулд хамгийн тохиромжтой, зөв модыг сонгох шаардлагатай. АНУ-ын Ойт, хээрийн албаны ахмад эрдэмтэн 30 жилийн турш ургамлын агаарын чанарт оруулж байгаа өөрчлөлтийг судлах явцдаа хамгийн түрүүнд орчинг бохирдуулагч бодисын ялгарлыг багасгах нь зүйтэй хэмээн зөвлөжээ.

Ямар төрлийн мод гэдгээс хамаарч агаарын бохирын чанарыг шууд болон шууд бусаар сайжруулдаг. 

Шууд бус арга нь модны сүүдэр тусах хэсгийн гадаргуун температур буурч, хүлэмжийн хийн ялгарлыг багасгана гэсэн үг. 

Ингэснээр хот суурин газар халуун өдрүүдэд засмал зам зэрэг хайлдаг озоны хортой бодисын эрсдэлийг бууруулах юм.

 
 

Хотын нарийн тоосонцор нь хүний амьсгалын замын системд амархан орж, уушиг, зүрх судасны өвчин, эсвэл амьсгалын замын өвчинд нэрвэгддэг. Дэлхийн хэмжээнд жилд 8.9 сая хүн нас бардаг нь гадны нарийн ширхэгтэй тоосонцортой холбоотой байдаг. Ийнхүү мод ургамал нь агаарын бохирдол бууруулахаас гадна тоосонцорыг багасгадаг. 

Хүн ихээр амьдардаг сууринд зөв модыг сонгохгүй бол зарим навчит ургамлууд сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал улиас, хар бохины мод зэрэг нь харшил хөдөлгөх бүхий тоосонцорыг хүлээж авах чадваргүй байдаг. Харин шилмүүс, арц, хайлаас зэрэг нь илүү тустай гэнэ.

 
 

Хотод хамгийн тохиромтой модыг олсны дараа алддаг нэг зүйл бол модыг хаана тарих вэ? Гэдэг асуудал. Мод тарьж байгаа нь сайн хэрэг ч гэлээ хэзээ ч ургаж, томрохгүй юм шиг шигүү байрлуулах нь хэдэн жилийн дараа эрсдэлд хүргэнэ. 

Бээжин, Мексик зэрэг нь агаарын бохирдлоо бууруулахын тулд хотын төвд бус хотын ойр орчимд модыг ихээр тарих болжээ.

 
 
 
 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ