• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    95   |  
0
 

Сүүлийн 4 сарын хугацаанд бид хэрхэн гэртээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар хангалттай суралцсан. 

Манай улсын хувьд иргэдийн хөл хориог багасгаж, заавал гэрээсээ ажиллах шаардлагагүй болсон. Хүмүүс урьдын адил ажил, гэрийн хооронд өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлж байна. Харин амралтын өдрүүдэд уулын ам, голын эрэг, амралтын газруудад олон хүний бөөгнөрөл үүсгэж буй нь биднийг эрсдэлд оруулж буй билээ. 

Үүнтэй зэрэгцэн хаврын улирал ирсэн тул хүмүүсийн дархлаа тийм ч сайнгүй байна. Энэ үед вирус биш юмаа гэхэд ханиад томуу зэрэг халдварт өвчин тархах өндөр  магадлалтай. 

Тиймээс вирусийн эрсдэлтэй энэ үед амралтын өдрийг гэр бүлдээ цаг гаргаж, гэртээ өнгөрүүлээрэй. 

Халдварын эсрэг хаврын урт өдрүүдэд амралтаар гэр бүлийнхээ эрүүл мэнд, сэтгэл зүйг дэмжихэд тань туслах гурван зөвлөмжийг хүргэж байна. Эдгээр энгийн зөвлөгөөнүүд таны гэр бүлд эерэгээр нөлөөлөх нь эргэлзээгүй.

 

1. Витамины тогтмол хэрэглээг эхлүүлэх

Өдөр тутмын витамины хэрэглээг эхлүүлэх нь таны болоод танай гэр бүлийн энэ өдрийн хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт байх болно. Энэ удаад Д аминдэмийн хэрэглээг илүүтэй онцолж байна. 

Д витамин нь бидний яс, шүдийг бэхжүүлэхэд туслахаас гадна дархлааны эсүүдэд сайн нөлөө үзүүлдэг. Мөн уушгинд агуулагдах амьсгалын замын халдвараас хамгаалах эхний шат болох катетицидин хэмээх нянгийн эсрэг пептидийг ялгаруулж бактери, вирусийг шууд устгадаг.

Д аминдэм багатай хүмүүст томуу, томуу төст амьсгалын замын вирусийн халдвар авах эрсдэл өндөр байдаг. 

 
 

2. Гэр бүлийнхээ хамтаар дасгал, хөдөлгөөн хийх

Хүмүүс дасгал хөдөлгөөнийг стрессийн эсрэг сайн нөлөөтэй гэдгийг мэддэг. Хэрэв таны бие идэвхитэй хөдөлгөөнд байвал уур бухимдалгүй байх боломжтой.

Дасгалыг зүгээр ч нэг хийх ёстой гэж бодолгүйгээр аз жаргалтайгаар хийх нь илүү үр дүнд хүргэхийг зөвлөж байна. Тиймээс гэр бүлийнхээ хамтаар хөгжилтэй дасгалуудыг хийж эрүүл мэнддээ санаа тавиарай. 

 
 

3. Амралтын өдрүүдэд өдрийн цагаар унтах

Ажлаас хүний биед мэдрэгдэх ачаалал, яваргаа хаврын улиралд илүү их нэмэгддэг. Амралтын өдрүүдэд эрч хүчээ нөхөхгүй бол сульдаж, ажлын байран дээр нойр хүрэх тохиолдлууд олонтой. 

Тиймээс энэ амралтаар өдрийн цагаар 1-2 цаг унтах хэрэгтэй. Мэдээж хэтрүүлбэл шөнийн нойронд тань бэрхшээлтэй байх болно. 

 
 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ