A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 112 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 112 | |
|
Нарны туяа нь Д амин дэмийн ундарга төдийгүй өвчин намдаах, эрч хүч сэлбэх, сэтгэл санааг өөдрөг байлгахаас гадна стресс, бухимдлыг даавар кортизолыг бууруулах, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг нөлөөтэй. Гэсэн хэдий ч зуны халуун наранд хэт удаан байх нь арьсыг гэмтээж, хөгшрөлтийн үйл явцыг түргэсгэж, сэвх нөсөө толбо зэрэг арьсны өвчлөл, хавдрын шалтгаан болдог билээ. Иймд халуун өдрүүдэд бид нүүр төдийгүй бүх биеийн арьсаа нарнаас хамгаалах хэрэгтэй.
Аялал зугаалгаар явахдаа наранд удаан байх бол нарны малгай болон, нүд түүний орчмыг нарны хэт ягаан туяанаас 99-100 хувь хамгаалах нарны шил сонгоорой. Нэмэлтээр нарны туяаг шингээхгүй ойлгодог материалай хувцас сонгох хэрэгтэй.
Наргүй, бүрхэг өдөр байсан ч нары тос түрхэх шаардлагатай. Түүнчлэн наранд гарахаас 15-30 минутын өмнө нарны тос түрхэж дадаарай. Ингэж байж нарны тосыг арьсанд тань хамгаалалтын давхарга бий болгож амжина. Мөн нарны хамгаалалттай уруулын бальзам түрхэхээ мартаж болохгүй.
Нарны тосыг 2 цаг тутамд түрхэх хэрэгтэй. Хэрэв та усад сэлж эсвэл хэт их хөлөрч байгаа бол цаг тутамд нарны тос түрхэх шаардлагатай. Мөн
Та бидний амтархан иддэг үхрийн нүд зуны улиралд нарны хэт ягаан туяанаас арьсыг тань хамгаалах шидтэйг мэдэх үү?
Үхрийн нүд нь антиоксидантаар баялаг тул стресс болон нарны хурц туяанаас арьсан тань үүссэн чөлөөт радикалуудтай тэмцдэг байна. Мөн түүнчлэн витамин С-гийн эх ундарга тул нар салхины нөлөөнөөс үүсэх үрчлээнээс сэргийлэхэд тустай. Иймд зуны халуун өдрүүдэд үхрийн нүд, кокос, чиа үртэй смүүти хийж уух нь хамгийн эрүүл цангаа тайлагч болно.
Улаан лоолинд ихээр агуулагдах ликопин хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ нь бие дэх хортой бодисыг зайлуулж, аливаа хорт хавдрын эс бий болох эмгэгийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлдэг тустай. Үнэндээ тарвас улаан лоолиос илүү их ликопин агуулдаг байна. Ликопин нь UVA болон UVB нарны туяаг хамгийн сайн шингээж, арьсны нөхөн төлжих үйл явцыг хурдасгадаг ажээ. Хэдэн долоо хоногийн турш та тарвас хэрэглэснээр таны арьсны давхаргад нарнаас хамгаалагч Ликопин бүрэлдэж эхэлдэг.
Хушга болон чиа үр, маалингын үр зэрэг нь бүрд омега-3 амин тосны хүчил агуулна. Загас болон өндөг ч энэ тосны ундарга. Яагаад омега-3 бидний арьсанд хэрэгтэй вэ гэвэл, таны арьсны толигор байдлыг хангаж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй үзүүлэхээс гадна нарны хэт туяанаас хамгаалах үр нөлөөтэй.
Бидний бие махбод бета каротинийг арьсны амин дэм болох витамин А болгон хувиргадаг. 2007 онд хийгдсэн мета шинжилгээний үр дүнд судлаачид бета каротинийг 10-аас дээш хоног хэрэглэвэл таныг арьсыг нарны хэт туяанаас хамгаалах үйлчилгээ үзүүлж эхэлдэг байна. Өдөр тутамдаа амин дэмээр баялаг олон төрлийн жимс, ялангуяа бета каротинээр баялаг лууван, бууцай, буржгар байцаа зэрэг навчит ургамлыг хоол болон өглөөний смүүтиндээ хэрэглэж заншихыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Навчит ногоо нь антиоксидант болон Лютеин, зеаксантин зэрэг амин дэмээр баялаг тул арьс үрчлээтэх, наранд түлэгдэх, арьсны хорт хавдар тусахаас сэргийлдгийг судлаачид тогтоожээ.
2010 онд арьс судлаачдын хийсэн судалгаагаар ногоон цай хэрэглэх нь хэт ягаан туяанаас үүдэх сэвх, хавдрыг багасгах, арилгах үр нөлөөтэйг олж мэджээ.
Энэ бол ногоон цайнд агуулагдах EGCG гэх флаванол ийн үйлчилгээ юм. Өөр нэгэн туршилтаар UVA буюу нарны хэт ягаан альфа цацрагаас үүдэх арьсны цочролоос сэргийлж, коллаген багасалтыг зогсоодог үйлчилгээтэй аж. Коллаген бол бидний бие эрхтний хамгийн их агуулагдах уураг бөгөөд арьсны чанга, толигор байдлыг хангах үүрэгтэй.
Эх сурвалж:
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|