A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 93 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 93 | |
|
Аз жаргалыг эрж хайхаа болиод өөдөсхөн зүйлсийг амталъя тэгэх үү?
Философич Alan Watts "Амьдрал бол яг л ая шиг, түүний цорын ганц зорилго бол бүжиглэх шүү дээ"... гэж хэлдэгсэн. Бид ихэнхдээ ая дуусахыг нь хүлээгээд бүжиглэлгүй, сонсоод л өнгөрүүлдэг. Угтаа мэдрэх, таашаахын тулд хэмнэлд нь бүжих ёстой юм л даа.
Харамсалтай нь “бүжиглэх” гэсэн зорилгоо умартчихдаг. Тиймдээ одоо байгаагаасаа дутууг эрж, цаг хугацаатай уралдан, ирээдүйн хаа нэгтээ илүү сайн зүйл хүлээж байгаа мэтээр адган өөрсдийгөө зовооно. Энэ бол хөгжмийн хэмнэлд бүжихгүй өнгөрүүлсэн миний өмнөх амьдралын туршлага, Alan Watts-ийн захиасаас ойлгосон ухаарал минь юм.
Оршихуй бол яг энэ эгшинийг мэдрэх, аз жаргалтай байх, хөгжилдөх тухай ухагдахуун болохоос хаа нэг тийш одохын нэр биш...
Би машиндаа суугаад хүрдээ дэрлээд мэгшиж гарав. Бүлээн нулимс өөрийн эрхгүй нүднээс минь бөмбөрч хацрыг минь чийглэнэ. Би тулгараад буй асуудалд саруул ухаанаар шийдэл эрэхээс урьтаж өөрийн гэсэн ухаанаа гээж орхисон байв. Энэхэн эгшинд хумс, үс минь өөрийн аясаар ургаж, зүрх минь өөрийн хэмнэлээр л цохилсоор байгааг анзаарав. Нулимс ч хүчилж биш сэтгэлийн гүнээс бөмбөрнө. Ямар ч хичээл зүтгэл хийгээд зовлон шаналалгүйгээр өөр өөрсдийн аясаар. Тийм байтал юуны учир амьдрал хэцүү санагдана вэ?
Би энэ бүх цаг хугацаагаа амжилт гэж эндүүрсэн эд материалаар арилжчихсан юм.
Бүжиглэхийн гол зорилго нь ердөө л бүжиглэх
Энэ бүхэн мэдээж хичээл зүтгэл, золиосгүйгээр амархан ирээгүй. Би тэр үед хамгийн чухал нэг зүйлийг мартсан нь хөгжмөө тоглуулчхаад бүжиглэхээ умартсан явдал.
Амжилт, диваажин эсвэл ямар нэгэн сайхан төгсгөлөөр жаргаахыг хүссэн амьдрал гэх урт удаан аяллын турш бусадтай өөрийгөө харьцуулсаар бид хамгийн чухал зүйлийг мартаж орхидог нь аядуухан эгшиглэх хөгжмийн хэмнэлд бүжих аж...
Магадгүй та борлуулалтын ажилтан, үл хөдлөх хөрөнгийн агент, жижиг компанийн захирал ч бай асар их хичээл зүтгэл гарган ажиллаж нэг л өдөр амжилтад хүрнэ гэж итгэн өдөр хоногуудыг нэгэн хэвийн хэмнэлээр өнгөрүүлсээр байна уу?
Ингэж явсаар сая нэг 40 нас хүрч туйлдсанаа анзаарна. Харин би 7 хоногт 84 цаг ажиллаж, амьдралынхаа ихэнх цагийг ажилдаа зориулж арай ядан эгогийнхоо хүслийг биелүүлсэнээ амжилт гэж эндүүрнэ.
Өнөөдрийг хүртэл хайртай хүмүүстээ, өөртөө зориулах цаг хугацаанаасаа хумслан, хөлс хөдөлмөрөө дуслуулан байж өөрийн болгосон, үнэтэй байр, машин зэрэг материаллаг зүйлсээ нэг хараарай. Үзэмж талаасаа амжилттай нэгэн гэдгийг илэрхийлж мэдэх ч энэ бүхэн таны төсөөлсөн шиг мэдрэмжийг өгөхгүй байгаа биз.
Эго тань энэ бүхнийг хүссэн, харин таны зүрх арай үнэ цэнэтэй зүйлийг хүссэн.
Хэлэх гээд мунгинаад байгаа санаа минь та хичнээн их хичээгээд, ажиллаад ч үргэлж дараагийн түвшний зүйлийг хүссээр байх болно.
Материаллаг эд зүйл тав тух авчрах ч гэлээ аз жаргал авчрахгүй.
Амьдрал материаллаг зүйлийг өөрийн болгохын нэр биш гэдгийг ойлгосон цагт та өөрийн жинхэн зүрх сэтгэлээ сая нэг тольдох болно.
Бидний амьдрал бол ямар нэг эд зүйл, нийгмийн статусаар тодорхойлогдох хэмжээний өөдөсхөн зүйл биш. Гэсэн ч бид үргэлж өөртөө хэдийн буй зүйлээ эрж, хайж, хүссээр өөрсдийгөө гуниглуулдаг.
Амьдрал бол амжиж амьдрахын нэр биш гэж үү?
Та маргааш гэхэд ажлаасаа гарч чадахгүй л бол хийж буй зүйлээ дурлаж, таашааж хий. Тухайн өдрийнхөө бүр хамгийн гоё, нандин хором мөчид төвлөр. Таны хийж буй бүх зүйл утга учиртай, хорвоогийн хаа нэгтээ, хэн нэгэнд зориулагдсан гэдэгт итгэ. Аз жаргал бол талархал. Та амьд байна, ажил руугаа яваад ирэхэд чинь санаад хүлээж байдаг хэн нэгэнтэй, тэдний инээмсэглэлийг өдөр бүр харах хичнээн амттай гэж санана.
Би бяцхан охидуудаа хаалганы цаана уйлуулж үлдээгээд ажил, сургуульдаа явдаг байсан үеэ тод санаж байна. Би тэдний төлөө үүнийг хийж байна гэж өөрийгөө тайтгаруулна. Миний охид ээжээрээ бахархаасай, тэдэндээ сайн үлгэрлэл үзүүлэх юмсан гэж дотроо бодно. Гэвч уйлж үлддэг байсан тэдний оронд өөрийгөө тавихаар би өөрөө ч уйлмаар санагддаг юм. Үнэндээ би тэднийг орхиж явах шийдвэрийг гаргасан. Миний нийгмийн статус охидод минь биш надад л хэрэгтэй, харин охидод би л хэрэгтэй байж. Бид өөрийнхөө супер баатар хувилбарыг бүтээж байна гэх шалтгаанаар хайртай хүмүүсээ өөрөө ч анзааралгүй шархлуулна.
Бидний амьдралд тохиож буй бүхэн бидний хийсэн сонголтоос эхтэй. Өөр сонголт байгаагүй гэдэг бол өөртөө хэлэх хамгийн том худал, хамгийн том шалтаг.
Зарим өдрүүдэд нулимс цээжинд багтаж ядахад би машин дотроо суугаад чимээгүй уйлдаг. Тэгээд л би бодож эхэлдэг яагаад миний хумс ямар нэгэн өвдөлт эс бөгөөс хичээл зүтгэлгүйгээр аясаараа ургадаг бол гэж.
Ургалт хийгээд уналт аясаараа өрнөнө. Энэ мэтийн зүйлст сонголт байх шаардлагагүй. Харин бид сонголтыг өөрсдөө хийдэг учраас аливааг түвэгтэй болгодог санж.
Бидний үс, хумс аясаараа ургаж, зүрх өөрийн хэмнэлээр ямар нэгэн хичээл зүтгэл гаргахгүйгээр цохилдог шиг эргэн тойронд байх энгийн л зүйлс амьдралын тухай сургамжийг үггүй үзүүлсээр байх нь бий.
Миний хийх ёстой байсан зүйлс бол амжиж хайрлах, талархах, туршиж үзэх, зүгээр л аливааг байгаагаар нь хүлээн авах, өөрөөрөө орших байж.
Гэвч би үүнийг ойлгоогүй тул удаан хугацаанд өөрийгөө зовоож. Өдөр нь сурч, шөнө нь ажиллаж нөхөр, охидоо санаж уйлдаг байсан тэр үе тодоос тод харагдана. Хэрэв цаг хугацааг буцааж болдог бол ахиж хэзээ ч тэгж их ажиллалгүй, гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх байсан.
Тансаг оффисийн мухарт шигдэж, харшид амьдарч, үнэтэй хувцсаар дутуугаа дүүргэх аядсанаас биш хуруу хумсаа хугалах шахам хичээдэг байсан тэр үеэс сэтгэл ханамжийн хувьд дээрдсэн зүйл огтхон ч алга.
Бид үргэлж ямарваа нэг амжилтад хүрэхээрээ, ямар нэгэн зүйлийг өөрийн болгосон цаг бүх зүйл гайхалтай байна гэж найддаг ч, үнэндээ тийм биш аж. Таны хүүхдүүд өсөж, торниж урьдынх шиг тэр жижигхэн өхөөрдөм үйлдлүүдийг олж харж чадахгүй.
Таны зорилго бол хөгжим дуустал бүжиглэх, гэхдээ бидний ихэнх нь хөгжим дуусахыг хүлээгээд бүжиглэж амждаггүй.
Ажилдаа дийлэнх цагаа зарцуулдгаас болж амьдралыг жинхэнэ утгаар амтлах завдал нөөдрийг хүртэл гараагүй байсныг анзаарав. Ингээд 40 насандаа цалин ихтэй, ажлын боол байсан ажлаа хүлээлгэн өгч бага цалинтай, цөөн цагаар ажилладаг нэгэн болж цөөн эд зүйлстэйгээр илүү утга учир дүүрэн амьдарч эхлэв.
Мөнгө, үнэтэй машин, нэр хүнд, тансаг гэр орон миний залуу нас, цаг хугацааг буцааж өгөхгүйгээс хойш. Үлдсэн амьдралаа утга учир дүүрэн байлгахыг хичээнэ.
Хүлээлтийг үгүй хий. Зүгээр л хөгжим дуусахаас өмнө амжиж бүхиглэ, амжиж амьдар...
Амьдрал хичээл зүтгэл хийгээд зовлон шаналалгүйгээр энгийн бас аз жаргалтай байж болдог. Гэхдээ хүмүүс үүнийг байгаагаар нь хүлээн авах нь тун ховор. Харин бид илүү ихийг үргэлж хүсэж, хэзээ ч ханахгүй сэтгэлээ гүйцэлдүүлэхээр тэмүүлсээр бүжиглэх ёстой ая дуусах дөхсөнийг огтхон ч анзаардаггүй.
Ахин хэлье ая тоглосоор л байгаа тул хэмнэлийг мэдэрч аз жаргалтайгаар амжиж бүж. Амьдрал дуусахаас өмнө дура, хайрла, аял, дурсамж бүтээ!
TinyBuddha.com-оос орчуулав.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|