A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 154 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 154 | |
|
Олон зууны турш Ази болон номхон далайн арлын орнуудын уламжлалт анагаах ухааны гол хэрэглүүр байсан наргил модны самрын тос нь өдгөө хоол хүнс, эмчилгээ хийгээд гоо сайхан гээд бидний өдөр тутмын амьдралд амин чухал бүтээгдэхүүн болоод буй билээ. Иймд энэ гайхалтай анагаач шидтэй, анхилам үнэр тосыг хэрхэн зөв хэрэглэх хийгээд юунд хэрэглэж болохгүйг хамтдаа олж мэдцгээе.
Бүсгүйчүүд үсэнд түрхэх зориулалтаар кокосын тосыг өргөн хэрэглэдэг. Үсэнд тэжээл өгдөг гэдэг ч кокосын тос түрхэхээр үс яг л “шүүр” шиг болдогын дээр бүлээн усаар олон дахин зайлж, дахин савандахгүй л бол үснээс арилдаггүй зовлонтой.
Тэгвэл үсний мэргэжилтнүүд кокосын тос нь үсийг чийгшүүлж, тэжээл өгөхөөс илүүтэй хатууруулж, ширэлдүүлж, гэмтээдэг гэдэгтэй санал нэгддэг байна.
Угтаа үсэндээ ямар ч хамаагүй тос түрхэж болохгүйн дээр кокосын тос нь үсэнд тэжээл өгч, гэмтлийг эмчилдэг талаар шинжлэх ухааны нотолгоо байдаггүй аж.
Ross Charles үс арчилгааны салоныг үүсгэн байгуулагч Glamour сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Бүсгүйчүүд үсээ торгомсог, намирсан болгох зорилгоор төрөл бүрийн үсний маск, тэжээлийн тос хэрэглэдэг. Гэвч үс торгомсог байх үндэс нь чийгшлийг хангах байдаг. Хүн цангавал ус л уудгийн адил үснийхээ чийглэг байдлыг хангахын тулд чийгшүүлэх шаардлагатай болохоос кокос мэтийн тос хэрэглэх нь зохимжгүй" гэжээ.
Учир нь кокосын тосны молекулууд хэт том тул үсний зориулалтын бүтээгдэхүүн шиг үсний бүтцэд амархан нэвчдэггүйгээс гадна чийгшил өгдөггүй аж.
Иймд хэрэв та хуурай, гэмтэлтэй үстэй бол кокосын тос хэрхэвч ч хэрэглэж болохгүй нь.
Байгалийн гаралтай шилдэг шүд цайруулагчаар кокосын тосыг нэрлэж болно. Тэгвэл кокосын тос таны шүдийг хэрхэн цайруулдаг вэ гэж үү?
Зуун дамнасан Аюурведийн анагаах ухаанд хүмүүс шүд цайруулах, амны хөндийг эрүүл байлгах зорилгоор кокосын тосыг ашиглаж иржээ. Кокосын тосонд липофиль буюу өөх тосонд уусдаг амин дэм агуулагдахаас гадна тус тосны бүтцийн 50 хувийг бактери устгах үйлчилгээтэй лаурийн хүчил бүрдүүлдэг тул шүдний паалан дахь бактери болон өнгөрийг арилгаж гөлгөр, цагаан болгохоос гадна шүдний өвчлөл, цоорлоос хамгаалдаг аж.
Ингэхдээ нэг цайны халбага кокосын тосоор 20 орчим минут амаа зайлдаг байна. Мөн кокосын тосоо содатай хольж байгаад шүдээ үрж угаах нь илүү үр дүнтэй. Мөн Authority Dental-ийн зөвлөснөөр кокосын тос тогтмол хэрэглэх нь буйлны үрэвслийг бууруулж, шүд цооролтоос сэргийлдэг байна.
Усанд орсныхоо дараа кокосын тосыг биендээ түрхэх нь бага зэрэг тослогтсон мэт санагдахч арьсанд шингэсний дараа торгомсог болгож тэжээл өгнө.
Кокосын тос нь хуурай арьсны цэвэрлэгээний шилдэг бүтээгдэхүүн гэхэд дэгсдэхгүй. Кокосын тосоор будгаа арилгасны дараа нүүрээ бүлээн усаар савандаж угаан сайтар зайлаарай.
Кокосын тосны дараагийн ид шид нь хөлс дарагчийг орлодог гэдгийг мэдэх үү? Дээр дурдсанчлан кокосын тос нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул биеийн таагүй үнэрийг дарах зорилгоор эртнээс хэрэглэж иржээ. Та дангаар нь эсвэл сода, амин тос болон арроурутын нунтагтай холж байгалийн гаралтай хөлс дарагчаа гэртээ хийгээд үзээрэй.
Уруулыг зөөлрүүлж, гуужуулдаг тул гэртээ хийж болох хамгийн шилдэг уруулын бальзам юм. Чийгшүүлээд зогсохгүй, зөөлхөн булбарай болгох тул та будаг орлуулагч ашиглан анхилам үнэрт уруулын тэжээлээ өөрөө урлаарай.
Та биеийн үсээ хусах, ваксдахаас өмнө арьсны сүвийг тэлэх, арьсыг зөөлөн гулгамтгай болгохын тулд кокос хэрэглэж дадаарай.
Арьс тань наранд түлэгдсэн үү? Тэгвэл кокосын тос нь бактерийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна эмчилгээний шинж чанартай тул арьсыг зөөлрүүлж чийгшүүлэх замаар нөсөө толбогүйгээр эдгээх ач тустай. Гараа зууханд түлчихсэн үү? Кокосын тосоо түрхээрэй, арьсыг бусад шархны тосноос илүү хурдан нөхөн төлжүүлэх болно.
АНУ-ын харшил судлалын хүрээлэнгээс кокосын тосны бактерийн эсрэг үйлчлэл, эмчилгээний шинж чанар нь загатнаа, харшлыг намжаагч болдгийг баталжээ.
Гэрийн нөхцөл хумсаа арчлах, илүүдэл махыг авахад хамгийн сайн туслагч мөн л энэ шидэт тос байх болно. Хумсны махаа түлхэхдээ кокосын тос түрхэж заншсанаар хумсны илүүдэл махыг зөөлрүүлээд зогсохгүй, хумсны уг руу бактери орохоос сэргийлдэг байна.
Хөмсөгний үсээ хэлбэрт оруулж засаад тод буддаг хэв маяг ард үлдэж, хөмсгөндөө хими хийлгэх эс бөгөөс босгож самнах, сөртийлгөх нь трэнд болоод буй билээ.
Хэрэв танд хөмсөгний үсээ сөртийлгөх хэв маяг таалагддаг бол хөмсөгний сам, кокосны тос байсан цагт хөмсөгний гелийг бүрэн орлох боломжтой. Кокосын тосоороо хөмсгөө самнаад өдрийн турш сэтгэл татам инээмсэглээрэй.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|