A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 98 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 98 | |
|
20 гаран насны 48 жирэмсэн эхийн дунд хийсэн судалгаагаар бага хэмжээгээр каффейн хэрэглэх нь ураг эндэх, амьгүй төрөх, дутуу төрөх шалтгаан болдог тул судлаачид жирэмсэн эхчүүдийн хувьд каффейний зохистой гэгдэх хэмжээ нь хүртэл эрүүл мэндийн эрсдэл дагуулдаг тул каффейнээс татгалзахыг уриалжээ.
Исландын Reykjavik их сургуулийн эрдэмтэдийн судалгаагаар каффейний зөвшөөрөгдөх бага хэмжээ нь ургийн эндэгдлийн эрсдэлийг 36 хувиар, дутуу төрөлтийг 19 хувиар мөн жингийн дутагдалтай төрөх эрсдэлийг 51 хувиар тус тус нэмэгдүүлдгийг илрүүлжээ. Мөн цусны цагаан эсийн хавдар болоод илүүдэл жинтэй болох урьтач шалгаан болж болдог гэж дүгнэсэн байна.
Тус судалгааны багийн судлаач, профессор Жэйк Жэймсийн хэлснээр зохистой хэмжээ гэж байхгүй, жил бүр олон мянган хүүхэд “зохистой хэмжээнд” хэрэглэсэн каффений нөлөө нь эрүүл мэндийн асуудал үүсгэдэг байна.
Тэрээр Британийн бүх жирмэсэн эх өдөрт зохистой хэмжээ буюу 200 мг каффейн хэрэглэвэл 70 мянган хүүхдэд эрүүл мэндийн асуудал үүснэ гэсэн юм.
Түүнийхээр судлгааны үр дүн бодит байдлыг хэт доогуур үнэлсэн үзүүлэлт байх боломжтой учир нь маш олон эмэгтэйчүүд каффейнийг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлж хэрэглэдэг гэжээ.
Профессор Жэймс BMJ эрүүл мэндийн сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ: “Каффейнийг ихэнх эмэгтэйчүүдийн өдөр тутамдаа зуршил болтлоо хэрэглэдэг бодис. Энэ бодис нь хүний эрхтэн тогтолцоонд асар хурдан шингэдэг буюу нэг цагийн дотор концентрац явагдаж дуусдаг. Үүний дараа цусанд нэвчсэн каффейны хэмжээ тал хувь хүртлээ бууртал 5 цаг орчим болдог ба үүний дараа аажмаар багасч эхэлдэг. Гэтэл жирэмслэлтийн үед биеэс аливаа бодисын гадагшлах процесс удааширдаг. Тухайлбал, 38 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйн цусан дахь каффейн нь авсан хэмжээнийхээ тал хүртэл гадагшлахын тулд 18 цаг зарцуулагддаг.
Өөрөөр хэлбэл ураг нэлээдгүй хэдэн цагийн турш каффейнд хорддог гэсэн үг юм. Тиймээс ургийн зүрхний болоод тархины судасны цохилт түргэсэх зэргээр ургийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн каффейн их хэмжээгээр хэрэглэдэг эхээс төрсөн нярайд каффейний үйлчлэлийн хам шинж болох нойронд муу байх, бөөлжих, зүрхний хэм, амьсгал алдагдах, салгалах зэрэг үзэгдэл түгээмэл ажиглагддаг тухай бичжээ.
Гэхдээ зарим судлаачид үүнтэй санал нийлэхгүй каффейнийг зохистой тунгаар хэрэглэх нь төдийлөн аюул дагуулахгүй гэж үзээд байна.
Тухайлбал, Их Британийн Гүнгийн их сургуулийнн эх баригч, эмэгтэйчүүдийн эмчийн үзэж буйгаар жирмэсэн эмэгтэй өдөрт хэрэглэх каффейн агуулсан шингэн нь 200гр-аас хэтрэхгүй байхад эрсдэлгүй гэжээ.
Premier Research судалгааны хүрээлэнгийн биостатистикийн газрын захирал доктор Adam Jacobs тус судалгааны үр дүнд гарсан эрүүл мэндийн асуудал, эрсдэлүүд нь зөвхөн каффейний үр нөлөөнөөс үүсээгүй гэж шүүмжилсэн юм. Мөн Австралийн Adelaide их сургуулийн доктор Luke Grzeskowiak нь тус судлаачийн дүгнэлт нь жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд каффейнээс татгалзахыг сануулсан энэ судалгааны баримт нотолгоогоонууд хангалтгүй тул анхааруулгын шинжтэй болжээ гэж үзжээ.
Юутай ч ураг тээж байгаа эх та хэрэглэж буй хүнсэнд тань каффейний орц найрлага байгаа эсэхийг анхаарч, боломжит хэмжээгээр бага хэрэглэснээр эх, ургийн эрүүл мэндэд бий болох эрсдэлээс сэргийлэх юм.
Эх сурвалж: nzherald.co.nz
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|