• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    95   |  
0
 

Коронавирусийн халдварыг таслан зогсоохын тулд дэлхий нийтээрээ хөл хорио тогтоогоод буй. Вирус ихээр тархсан буюу цар тахлын голомтод амьдарч байгаа хүмүүс ажилдаа явах, дэлгүүр орох эрхээ хасуулсаар байна. Үүнээс шалтгаалан ганцаараа амьдардаг хүмүүс сэтгэл гутралд орох болжээ. 

Нийгмийн харилцаа нь цахимжсан энэ үед хүмүүст сэтгэл зүйчийн эрэлт нэмэгдэж байгаа аж. Нийгмийн сэтгэл судлаач Профессор Наоми Эйзенбергер хэлэхдээ: 

"Өнөөдрийн нөхцөл байдалд олон тэрбум хүн бодит амьдралаасаа алслагдаж байна. Энэ нь ганцаараа тусгаарлагдаж байгаа хүмүүст хүндээр тусна. 

Өмнө нь хийх ажилтай, долоо хоногийн төлөвлөгөөтэй байсан тэдэнд үүнээс өөр сонголт үгүй. 

Тэгвэл ганцаардал нь таны бие махбодь болон сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Нэгэн жишээ дурдья. Ганц бие хүмүүсийн төлөөлөл болох Angie хэмээх бүсгүй өөрийн өдөр тутмын амьдрал, ганцаардлыг эдгээр зургаар илэрхийлжээ.

Тэрээр энэ байдлыг урлагтай илүү холбогдох нөхцөл бүрдлээ. Хөл хорио бол өөрийнхөө сэтгэл хөдлөл, дотоод ертөнцөө харуулах боломж гэж үзжээ. 

Angie сошиал хуудсандаа мөн инхүү нийтэлжээ: "Би ганцаардахдаа надтай ижил зүйлийг мэдэрч, яг ийм байдалд байгаа зарим хүмүүсийг үүнийгээ хэрхэн даван туулж байгаа бол гэж боддог.”

 
 
 
 
 
 
 
 
 
 

Angie гаас өөр нэгэн Калифорнид оршин суудаг бүсгүйн жишээг авч үзье. Тэрээр сошиал орчинд хөдөлгөөн өрнүүлжээ.

Гатвуд хэмээх бүсгүй гуравдугаар сарын 30-нд инстаграм хуудсандаа нэгэн зураг нийтэлсэн юм. Үүнийгээ "Хорионд орсон ганцаардмал эмэгтэй" хэмээн нэрлэсэн аж. 

Удалгүй дэлхий дахинд ганцаардсан хэдэн зуун эмэгтэй түүн рүү өөрсдийн зургаа явуулжээ. Тиймээс Гатвуд эдгээр зургийг нийтэд нь тавихаар шинэ инстаграм хуудас нээсэн байна. Маш олон эмэгтэй түүнээс ганцаардлын үед юу хийх хэрэгтэйг асуухад: 

“Өөрийгөө сонсон, эелдэг байж, бүх зүйлд эерэг сэтгэлээр ханд. Та ямар ч зүйлд гэм буруугүй учир хэзээ нэгэн цагт бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ” гэх маш энгийн хариултыг өгчээ. 

 
 

Судлаачдад ганцаардалд автаж буй хүмүүсийн сэтгэл зүйн талаар илүү ихийг мэдэхийн тулд тэднийг “сэтгэл хөдлөлийн тэмдэглэл хөтлөх”-ийг зөвлөдөг байна. Коронавирусийн улмаас тогтоосон хөл хорионы үеийн эерэг зүйлсийн нэг нь тухайн үндэстэн болон хүмүүс энэ байдлаас залхан бие биетэйгээ илүү холбоотой, ойр болж байгаа явдал юм. 

Жишээлбэл, дэлхий даяар сошиал орчинд хүмүүс хоорондоо ойр дотно харилцаж, мэдээлэл солилцож байгаа талаар судлаачид тодорхойлжээ. 

Энэ мэт эерэг олон өөрчлөлт гарч байгаа учир хөл хориог ганцаараа туулж буй хүмүүст “Энэ бүхэн үүрд биш гэдгийг дахин, дахин сануулж” байна.

Мөн өдөр тутамдаа ганцаараа байхад зориулсан төлөвлөгөөг бий болгох нь чухал. Онлайн харилцааны үед өөрт тохирсон сонирхолтой зөвлөгөө, нийтлэл унших нь таны нэгэн хэвийн амьдралд зохицуулалт хийхэд тань тусална. 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ