• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    130   |  
0

Гэрээсээ ажиллах нь эрх чөлөөтэй, тав тухтай мэт санагдавч ажил үүргийн тодорхой бүтэц дараалалгүй байдал нь яваандаа стресс бухимдлыг бий болгодог байна. Тэгвэл гэр орны ажил, хүүхэд харах үүргийг хэрхэн үндсэн ажилтайгаа хэрхэн зэрэгцүүлж, бүгдийг амжуулах вэ?

1. Өдөр бүрийг тогтсон хөтөлбөртэй болго

Ердийн үед хүүхэд сургууль цэцэрлэгтээ өдрийг өнгөрөөж, сурч тоглох тодорхой хөтөлбөрийг мөрддөг билээ. Хүмүүжил, амралт чөлөөт цагийн энэхүү хэмнэл нь хүүхдийн боловсрол төлөвшлийн салшгүй хэсэг тул эцэг эхчүүд гэртээ байхдаа ч тэдэнд зориулсан тогтмол хөтөлбөр гаргах нь зүйтэй.

Ингэснээр хүүхдийн өсөлт хөгжил тасалдахгүйн дээр та өөрөө ч ажилдаа төвлөрөх боломжтой.

2. Гэрийн ажилд зориулсан хуваарь гарга

Гэрээсээ ажиллах үед эцэг эхчүүд ажлын болон ар гэрийн үйлст ээлж хуваарь тогтоох нь ихээхэн үр дүнтэй. Эцэг эхчүүдээс гадна үүрэг хариуцлага хүлээх чадвартай бусад насанд хүрэгсэд, ах эгч нар нь ч хүүхдийг харах ээлжийг хүлээж болох юм.

Түгээмэл нэгэн арга нь эцэг эхчүүд дөрвөн цагаар ээлжлэн хүүхдээ асрах, ах эгч нар нь 30 минутаас хоёр цаг хүртэл үргэлжлэх “ээлжээр” дүүгээ хариуцах юм.

Харин ийнхүү ээлж зохион ажиллах үед дараах зүйлсийг мартаж болохгүй:

  • Хүүхэд энэ цаг мөчид юу хийх ёстой вэ?
  • Хоолыг хэн бэлдэх вэ?
  • Гэрийн ажлыг хэн хийх вэ?
  • Ажлын зайлшгүй хурал уулзалтын үеэр хэн ар гэрийг хариуцах вэ?

3. Гадуур хийдэг зүйлээ гэрээс хийх арга сэд

Технологийн хөгжил дэвшил гэрээсээ ажиллах боломж олгохын зэрэгцээ хүүхдийн хүмүүжил өсөлтөд ч шинэ боломж бололцоог олгож байна.

Хүүхдийг найзуудтай нь видео дуудлагаар холбож ном будах, үлгэр унших, энгийн дасгал хөдөлгөөн хийлгэх зэрэг нь эцэг эхчүүдэд хэсэг хугацаанд гэрийн бусад ажлаа амжуулах, ажилдаа төвлөрөх хугацааг олгох нь лавтай.

Эх сурвалж: Harvard Business Review

 
TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ