A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 97 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 97 | |
|
10 минут зогсохгүйгээр гүйх нь туйлдам санагдаж мэдэх ч Стэнфордын анагаах ухааны их сургуулийн эрдэмтдийн хамгийн сүүлд хийсэн судалгаагаар өдөрт 10-хан минут хөнгөн гүйх нь таны эс дэх 9,815 молекулыг өөрчлөхөд хангалттайг илрүүлжээ.
Дасгал хөдөлгөөний ач холбогдлын талаар олон судалгаа өмнө нь хийгдсэн ч молекулын түвшинд хэрхэн харилцан үйлчлэл үзүүлдгийг тайлбарласан судалгаа өнөөг хүртэл хийгдэж байгаагүй тул энэхүү судалгаа тогтмол дасгал хөдөлгөөнд молекул тус бүр хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг илрүүлсэн нь томоохон нээлт болжээ.
Стэнфордын их сургуулийн генетикийн профессор Michael Snyder–ийн удирдсан судалгааны баг хэвийн болон илүүдэл жинтэй 40-75 настай 36 хүнийг сонгон 10 минут гүйлтийн зам дээр гүйлгэж, гүйхээс өмнө болон дараа цусны шинжилгээ авсан бөгөөд бие дэх 17,662 молекулын дийлэнх буюу 9,815 нь гүйсний дараа өөрчлөгдсөн байна.
Молекулын энэхүү өөрчлөлт нь бодисын солилцооны идэвхжил, хоол шингэлт, дархлааны тогтолцооны үйл ажиллагаанд оролцдог бол зарим нь гадны халдвараас болон цусан дахь инсулиний тэсвэржилтэд нөлөөлдөг байна.
Гэвч зарим эрдэмтэд тус судалгаа нь ердөө 40 хүрэхгүй хүнийг оролцуулсан төдийгүй нэг удаагийн дасгал хөдөлгөөний үр дүнд суурилсан тул судлаачид молекулийн түвшин үзүүлэх нөлөөллийн талаар тодорхой дүгнэлт хийхэд хангалтгүй гэж үзэж байна. Тиймдээ ч Michael Snyder туршилтдаа илүү олон хүнийг оролцуулж дасгалын хугацааг уртасгахаар төлөвлөж буй. Ингэснээр зөвхөн цусны шинжилгээгээр гүйлт нь молекулийн түвшинд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох бүрэн боломжтой болох юм.
Тэгвэл өдөрт 10 минут гүйгээд дараах гайхамшгийг мэдрэх болмжтой.
Хоолны дуршил бууруулна
Хөнгөн гүйх нь алхахаас хавь илүү үр дүнтэй аж. Гүйх нь хоолны дуршил бууруулдгийг та мэдэх үү? Нэгэн судалгаагаар хэсэг хүмүүсийг 2 бүлэгт хуваан нэгдүгээр бүлгийг гүйлгэж, дараагийн бүлгийг алхуулсны дараа буфет хоол санал болгожээ. Алхагсад шатаасан калорын хэмжээн дээр нэмээд 50 калори илүү авсан бол гүйгсэд шатаасан калороос 200 калороор багийг авжээ. Хэрэв та бага идэж жингээ хаяхыг хүсвэл өдөрт 10 минут гүйж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Нас баралтын шалтгаан болох бүхий л өвчнөөс сэргийлнэ
АНУ-ын Зүрхний өвчин судлалын коллежийн судалгааны өгүүлэлд гүйлтийн хурд төдийлөн чухал биш, харин өдөр бүр тогтмол гүйх буюу гүйлтийг амьдралынхаа нэг хэсэг болгох нь чухал гэжээ.
Эрдэмтэд 18-100 хүртэлх насны 55,137 хүнийг сонгон авч 15 жилийн турш амьдралынх нь хэв маягийг нь судалжээ.
Судалгаанд оролцогсдын 24 хувь нь буюу тогтмол гүйдэг оролцогчид гүйдэггүй хүмүүстэй харьцуулахад үхлийн шалтгаан болох өвчин тусах магадлал 30 хувь бага, зүрх судасны өвчлөлөөр нас барах эрсдэл 45 хувь бага байгааг тогтоожээ.
7 хоногт 30-60 минут гүйж дадах буюу өдөрт 10 минут гүйх нь зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлийг бууруулдгийг эрдэмтэд ийн тогтоожээ.
Жин хаяхаар гүйж буй хүмүүсийн хувьд баримтлах ёстой 3 зарчим бол тогтмол гүйх, өдөрт зохистой хэмжээний илчлэг авах, эрүүл хооллох нь амжилттай жин хаях үндэс байдаг аж.
Таны амьдралыг 3 жилээр уртасгана
Дээрх судалгаанд оролцсон хүний 1,217 нь зүрх судасны өвчнөөр, 3,413 нь бусад үхлийн шалтгаант өвчнөөр нас баржээ. Иймд эрдэмтэд огт гүйдэггүй хүнтэй харьцуулахад гүйдэг хүмүүсийн бодисын солилцоо цусны эргэлт сайн байдаг тул 3 жилээр илүү наслах боломжтойг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Таныг илүү аз жаргалтай, хүчирхэг болгоно
Өдөрт 10 минут гүйх нь таны стрессийг гадагшлуулж, сэтгэл санаа сэргэж эрч хүчтэй, ажлын бүтээмж өндөртэй ажиллахад тустай байдаг.
Өгсүүр замаар гүйх
PLOS One эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өгсүүр замаар гүйх нь тэгш зам дээр гүйхээр илүү их илчлэг шатаах үндэс болдог байна.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
33
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|