A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 136 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 136 | |
|
Бид давс, амтлагч ихтэй хоол иддэгээс үүдэн бусад ногоо, шимтэй хүнсний бүтээгдэхүүний жинхэнэ амтыг мэдэрч чаддаггүй. Энэ нь таргалалт төдийгүй, эрүүл бус хооллолтын зуршлын шалтгаан болдог. Монголчуудын түгээмэл хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 80 орчим хувь нь муу чанарын буюу нүүрс ус, холестрин, амьтны гаралтай уураг агуулсан шарсан хуурсан хоол байдаг. Эдгээр нь таргалалт, ходоодны болон дотоод шүүрлийн бусад эрхтний өвчлөл, хөгшрөлтийн шалтгаан болно.
Иймд эрүүл хооллолт нь дэглэм биш амьдралын тань нэг хэсэг байх ёстой. Жингээ хасах, жингээ барих, эрүүл байхыг хүссэн хүн бүрийн идэж дадах хоол хүнсийг танилцуулъя.
Хоол идэхээсээ өмнө тунгалаг шөл уух нь хоолноос авах илчлэгийн хэмжээг 20 хувиар бууруулдгийг судалгаагаар тогтоожээ. Мөн тунгалаг шөл нь цадсан мэдрэмж төрүүлж их идэхээс сэргийлнэ. Гэхдээ тос ихтэй, өтгөн шөлнөөс татгалзаарай.
Улаан, ногоон шош, сэвэг зарам, буурцаг зэрэг нь эслэг болон уургийн эх үүсвэр юм. Тиймдээ ч шош нь гурилан бүтээгдэхүүнийг бодвол илүү сайн цатгах төдийгүй илчлэг, нүүрс ус бага агуулна.
Цитрусны төрлийн жимснээс бусад ихэнх жимс нь байгалийн сахар өндөр агуулдаг тул жингээ хаях гэж буй хүмүүст төдийлөн зохимжгүй. Түүнчлэн энэ төрлийн жимс нь эслэг, флавнойд, витамин c-гийн агууламж хамгийн өндөр тул хоолны боловсруулах эрхтэн, элэгний үйл ажиллагааг сайжруулж, дархлааг дэмжинэ.
100 гр тарвас нь 30 ккал агуулдаг тул та жин нэмнэ гэж санаа зоволгүйгээр өдөржин идэхэд ч гэмгүй. Тарвасны 92 хувийг ус бүрдүүлдэг учраас биеийг тань шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарах болно. Тарвасанд ихээр агуулагддаг B1 болон B6 амин дэм нь эрч хүч бэлэглэдэг. Хэрвээ та фитнесст явдаг бол тарвас эрч хүчээр сэлбэнэ.
Гүзээлзгэнэ, аньс, нэрс, үхрийн нүд, бөөрөлзгөнө зэрэг жимсгэнүүд антиоксидантын агууламж хамгийн өндөр байдгаас гадна, илчлэг маш бага агуулдаг. Ходоод хонхолзсон үед өл дарах хамгийн эрүүл амны зугаа .
Нарийн ногоо
Навчит, нарийн ногоо нь илчлэг хамгийн бага агуулдаг. Эслэг, фолийн хүчил, С витамин, магни, кали зэрэг аминдэмээр баялаг. Мөн лютэйн, бета-криптоксантин, зиаксантин, бета-каротин зэрэг фитохимийн нэгдлүүдийн эх үүсвэр болдог. Навчит ногоо нь антиоксидант, эрдэс, аминдэмээр баялаг, илчлэг багатай тул жингээ барих зорилгоор төдийгүй өдөр бүр хэрэглэж хэвших нь эрүүл байх үндэс болно.
Замаг
Илчлэг багатай дараагийн гайхалтай хүнс бол замаг. Сүүнд агуулагддаг кальциас 10 дахин, үхрийн махнаас 8 дахин их уургийн агууламжтай. Байгалийн гаралтай иодоор баялаг тул бамбай булчирхайг идэвхжүүлж, идсэн хоол өөх болон хуримтлагдахаас сэргийлнэ.
Түүгээр үл барам эрдсүүд нь өөхний эсийн химийн холбоог задалдаг. Далайн ургамлыг хүнсэндээ хэрэглэхээс гадна замагтай ваннд суух нь тунгалгийн урсгалыг сайжруулж целлюлитийг багасгана.
Загасны мах нь үхэр болон хонины махыг бодвол уураг болон ханаагүй тосны агууламж хамгийн өндөртэй.
Ялангуяа эрүүл мэндэд нэн тустай тос омега-3-ыг агуулдаг байна.
Өндөг нь хамгийн хямд уургийн эх үүсвэр. Их Британийн "Surrey" их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 12 долоо хоногийн турш өдөрт хоёр өндөг идсэн эмэгтэйчүүд өөр төрлийн дэглэм барьсан эмэгтэйчүүдтэй яг ижил хэмжээний жин хасжээ.
Өндөгний шар нь таргалуулдаг гэдэг нь шинжлэх ухааны үндэсгүй мэдээлэл юм. Мөн их хэмжээний уураг, кальци, төмөр агуулдаг тул өглөө бүр өндөг идэх нь өдөр хүртэл өл даах төдийгүй эрдэс бодисын тэнцвэрт байдлыг хангах ач тустай аж.
Эх сурвалж: goodworldfood.com
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|