• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    141   |  
0

Манан татсан бүүдгэр тэнгэр, зуны гоёмсог солонго, аянга цахилгаан, цонх даган урсах бороон дуслыг ширтэх хэтэрхий романтик биш гэж үү? 

Яагаад ч юм бороотой өдөр хүмүүст бие сэтгэлийн хувьд таатай мэдрэмж төрүүлдэг. Өрийн дотоод хүнээ сонсож, бүтэн өдөр орондоо тухалж, хайртай хүмүүсээ халамжилж, илүү бүтээлч болсон мэт санагддаг.  

Тэгвэл бороо бидний сэтгэл зүйд ингэж нөлөөлдөг байна.

1. Гайхалтай эмчилгээ

Бороо шаагих чимээ хүмүүсийн сэтгэл зүйг эмчилж, ядаргааг тайлдаг гэнэ. Улам өнгө орсон хотын дүр зургийг харах нь таны сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг. 

Энэ л өдөр төлөвлөсөн бүх ажлаа цуцалж, гэртээ өнжиж борооны чимээ чагнангаа  ном уншиж, кино үзэж тархиа амраах нь  хамгийн сайхан.  

2. Харилцааг бэхжүүлдэг

Нөхөрлөл, дурлалт хосууд, гэр бүлийн харилцааг улам дотно болгодог.

Баримт №1

Борооны улиралд хүмүүсийн утсаар ярих хугацаа уртасдаг аж

Нью Кастлын их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн судлаачид бороотой өдөр хүмүүс ихэвчлэн гэр бүл, найз нөхөд рүүгээ залгаж утсаар илүү удаан ярьдаг болохыг тогтоожээ.

Баримт №2 

Борооны чимээ илүү тайтгаруулагч шинж чанартай, учраас хосуудын харилцаа жирийн өдрүүдийг бодвол илүү дотно болдог гэнэ.  

Илүү хүлцэнгүй болдог

Яаруу тэвдүү, уур цухал, сэтгэл зовнилыг үгүй хийж, хүний сэтгэлийг амар амгалан тайван болгодон тул ийм өдөр аливаа шийдвэр гаргахад хамгийн тохиромжтой. Удирдлагадаа саналаа зөвшөөрүүлэх, хайртай бүсгүйдээ үерхэх гэрлэх санал тавихаар  бол бороотой өдрийг сонгохыг зөвлөе. Хэзээ хамгийн сүүлд бороотой өдөр уурлаж, муухай аашилснаа санах гээд үз дээ, магадгүй санахгүй л болов уу?

Бүтээмжийг нэмдэг

Хойш тавьсан, цаг тулсан ажлаа бороотой өдөр амжуулвал зохистой. Анхаарал сарниулдаг гадаад орчны дуу шуугианыг борооны чимээ намдааж өгснөөр төвлөрч ажиллахад тань нэмэртэй байдаг аж. Тиймээс хойшлуулсан ажлуудаа хийж амжуулахад бороотой өдрийг тултал нь ашиглаарай. 

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ