A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 154 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 154 | |
|
Хүнсний дэлгүүрээр орохдоо зарим хүнснүүд ил тавиур болон хөргөгчний аль алинд нь байхыг анзаарсан бизээ. Ихэнх супермаркет, захын хүнсний ногоо цоо шинээрээ, өмнөх шигээ ногоон өнгөлөг хэвээрээ л байдаг.
Хүнсний мэргэжилтэн Тамика Симс гэх эмэгтэй өөрийн хийсэн судалгааны үндсэн дээр зарим хүнсийг зөв аргаар удаан хадгалах нь хүний биед аюулгүй болохыг илрүүлсэн байна. Хүнсний ногоог хадгалах явцад анхны өнгөө алдаагүй, шинэ өнгөлөг хэвээрээ л байгаа бол аюулгүй гэж ойлгож болно.
Америкийн ХХААЯ, Корнеллийн их сургууль, Хүнс технологийн хүрээлэнгээс хүнсний ногоо хадгалах зөвлөмж бүхий гарын авлагад багтсан зарим хоол хүнсийг хэрхэн хадгалах талаарх зөвлөмжийг та бүхэнд хүргэе.
1.Цэцэгт байцаа
Цэцэгт байцааг удаан хадгалахын тулд хэрэглэх хэсгээ таслан авч үлдсэн хэсгийг нь уутанд хийн хөргөгчинд хадгалдаг. Энэ нь нэг цэцэгт байцааг муутгахгүй хэрэглэхэд тустай.
2. Лууван
Лууван урт байх тусам удаан хадгалагддаг гэнэ. Луувангаа хальслан уртаар нь хэрчин давс, чинжүү зэргээр амталсны дараа оливын тосонд дүрж шарах шүүгээнд шарна. Ингэж шарсан луувангаа хөрөгчид хадгалан зууш, болон хоолонд хэрэглэх боломжтой.
3. Хаш
Том хаш жижигээ бодвол хурдан мууддаг.
Нэг талаас нь огтолсон хашийг хадгалахдаа огтолсон талыг тугалган цаас эсвэл зөгийн бал түрхэн хүнсний скочоор ороож хөргөгчид хадгалбал шинэлэг байдлаа удаан хадгална.
4. Байцаа
Байцааг 5 хоногоос илүү хадгалах нь зохисгүй. Байцааг 4 хувааж хүйтэн усаар угаан, сайтар хатаасны дараа уутлан вакумжуулж хадгална. Мэдээж гэсэх үедээ бага зэрэг шалчийна.
5. Брокколи
Брокколи нь хамгийн амархан мууддаг ногоо боловч 7 хоногоос илүү хадгалах боломжтой. Цэцэгт мод шиг харагддаг дээд хэсгийг нь салгаж авсны дараа давс цацан оливын тосонд дүрэн шарах шүүгээнд шарна. Эсвэл хэд хэдэн хэсэг салган хүйтэн усаар угааж сайтар хатаасны дараа хөлдөөвөл муудахгүй.
6. Төмс
Амтат төмс нь ердийн төмсийг бодвол харьцангуй удаан мууддаг. Төмсийг хөрөгчид хадгалдаггүй бөгөөд тогтмол гэрийн температурт хуурай, сэрүүн орчинд хадгална. Хадгалах явцад ойр ойрхон байрыг нь сэлгэж байвал илүү удаан хадгалахад тусална.
7. Сонгино
Булцуут ургамал нь хамгийн удаан хадгалах боломжтой хүнсний ногоо. Сонгино, сармисыг хальсалж ил сагсанд хадгалбал зохистой бөгөөд зүссэний дараа уутанд хийн хөргөгчид хадгалах хэрэгтэй.
8. Брюселль байцаа
Брюселль нахиаг хуурай орчинд хөргөгчид хадгална. Цэцэгт байцаа шиг удаан хадгалах боломжгүйг анхаараарай.
9. Хулуу
Хулуу бол хамгийн удаан хадгалах боломжтой ногоо. Хатуу гадаргуу, хальстай ногоог дунджаар 2 сар орчим хадгалах боломжтой байдаг.
10. Улаан лооль
Жижиг улаан лооль нь томоосоо илүү удаан шинэлэг байдлаа хадгалдаг ба хөргөгчид хадгалбал зохистой. Соортоосоо шалтгаалан хадгалах хугацааны хувьд өөр өөр байдаг. Удаан хадгалсан улаан лоолийг шарах шүүгээнд шарж зуушинд хэрэглэвэл тохиромжтой.
11. Бууцай
Бууцайг сайтар угааж цэвэрлэн, муудсан хэсгүүдийг салгаж авсны дараа буцалсан усанд 2 орчим минут сойно. Дараа нь мөсөнд 2 минут байлгана. Усыг нь бага зэрэг сэврээн мөс хөлдөөгчид хийж хадгалан хоолондоо хэрэглэхэд ямар ч асуудалгүй. Бохир навч орвол амт нь гашуун болдог гэдгийг анхаараарай.
12. Жимс, жимсгэнэ
Жимсийг удаан хадгалах хэцүү. Жимс нь чийглэг орчинд амархан хөгцөрч мууддаг. Жимснүүд дундаас цитрус төрлийн жимс сонгох нь хамгийн тохиромжтой. Цитрусны төрлийн жимсийг таллан хөргөгчинд хадгалахад өнгө нь улаан хүрэн болдог. Энэ нь тийм ч аюултай биш тул өглөөний цайндаа хийн хандалж хэрэглэх боломжтой.
13. Алим
Алимыг удаан хадгална гэдэг бараг л боломжгүй. Талласан алимыг хөргөгчид хадгалж болох ч удаан хугацаагаар байлгасны дараа идэх нь тийм ч таатай санагдахгүй л болов уу.
Алимыг тэр дор нь хэрэглэж дуусгах хэрэгтэй. Хэрэв та өглөөний цайндаа идсэн алимынхаа талыг үлдээсэн бол өдөр нь алимны нухаш хийн хэрэглэх боломжтой.
TAGS |
#Style |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
23
|
|
0
|
20
|
|
0
|
28
|
|
0
|
25
|
|
0
|
51
|
|
0
|
31
|
Daily poll
|