• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    216   |  
0

Налгар шар намар буцаж хүйтэн, хахир өвлийн улирал хаяанд ирлээ. Улирал солигдох бүрт арьс арчилгаагаа ч мөн солих хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Улирал солигдоход дагаад бидний арьс өөр өөр болдог. Тиймээс улирал солигдох бүрт арьс арчилгаагаа ч мөн солих хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Гэхдээ энэ нь арьс арчилгаагаа тэр чигээр нь өөрчлөх ёстой гэсэн үг биш ээ. Тэгвэл өвлийн арьс арчилгааны талаар бяцхан зөвлөгөө өгч байна

Та ямар ч арьстай байсан өвлийн улиралд доорх долоон зөвлөгөөг арьс арчилгаандаа хэвшүүлснээр сэрүүн хуурай улирлыг өнтэй давна.

НЭГДҮГЭЭРТ: ЧИЙГШҮҮЛЭГЧ БҮТЭЦ ӨНДӨРТЭЙ НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ ХЭРЭГЛЭХ

Ихэнх нүүр цэвэрлэгчүүд арьсыг хуурайшуулдаг. Тийм ч учраас арьсаа цэвэрлэсний дараа чийгшүүлэгч тос хэрэглэх нь маш чухал юм. Хүйтэн хуурай цаг агаарт арьсаа бүхий л аргаар чийгшүүлээд байх нь л чухал шүү. Чийгшүүлэгч өндөртэй цэвэрлэгч сольж хэрэглэсээр арьсны эрүүл мэнддээ том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг.

ХОЁРДУГААРТ: ИЛҮҮ ӨТГӨН БҮТЭЦТЭЙ ЧИЙГШҮҮЛЭХ ТОС ХЭРЭГЛЭЭРЭЙ

Өдөр тутам хэрэглэдэг чийгшүүлэх тосоо түрхсэний  дараа ч  арьс хуурайших тал ажиглагдаад байвал чийгшүүлэгч тос тань хангалттай өтгөн биш байна гэсэн үг юм. Өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тоснууд арьсан дээр хамгаалалтын давхарга  үүсгэж, арьсыг хүйтэн хуурай агаараас урт хугацааны турш хамгаалдаг.

ГУРАВДУГААРТ: ЧИЙГШҮҮЛЭГЧ САЙТАЙ ХУМС ГАРЫН ТОС ХЭРЭГЛЭЭРЭЙ

Хүйтний улиралд анхаарал тавих биеийн хэсэг тань зөвхөн нүүрний арьс биш ээ. Таны гарын арьс хуурайших гэсэн асуудалд илүү өртөмтгий байдаг ба бусад биеийн хэсгээс  илүү даарч хөрөх нь элбэг. Тиймээс чийгшүүлэгч өндөртэй, өтгөн сайн гарын тос цүнхнээсээ бүү салгаарай.

ДӨРӨВДҮГЭЭРТ: ГҮН ЧИЙГШҮҮЛЭГЧТЭЙ БИЕИЙН ТОС СОНГООРОЙ

Өвлийн улиралд зузаан хувцас өмсөж тайлдаг зэргээс шалтгаалан биеийн арьс аймшигтайгаар хуурайшиж загатнах нь элбэг. Маш сайн чийгшүүлэх хэрэгтэй. Хуурайшсан арьсыг аврах өтгөн бүтэцтэй шингэц сайтай биеийн тос сонгоорой. Мөн түүнээс гадна чийгшүүлэх чадвар өндөртэй зориулалтын биеийн шингэн саван хэрэглээрэй. Биеийн арьсаа нойтон байхад нь биеийн тосоо түрхвэл үйлчилгээ нь илүү нэмэгддэг гэдгийг биднээр хэлүүлтгүй биз ээ. Мөн хэт халуун ванн, шүршүүрт орж болохгүй. Хэт халуун ус их хурдан ууршдаг учир арьсанд чийгээ сайн үлдээдэггүй. 

ТАВДУГААРТ: НАРНЫ ТОСОО МАРТУУЗАЙ

Хүйтэн үед ч арьсанд нөлөөлөх нарны хорт туяаны нөлөө маш өндөр байдаг. Тийм ч учраас нарны тосыг зөвхөн зун л түрхдэг гэх буруу төөрөгдсөн бодлоо авч хаяарай.

ЗУРГААДУГААРТ: ЦААСАН МАКС БУЮУ САЛФЕТКАН МАСК ХЭРЭГЛЭХ

Салфеткан маск бол нүүрний арьсыг чийгшүүлэх хамгийн үр дүнтэй хурдан арга юм. Та өөрийн арьсанд тохирох маскуудыг  зөв аргаар хэрэглэж  хэвшвэл арьс тань өвлийн улирлыг өнтэй давна.

ДОЛДУГААРТ: НҮҮРНИЙ УТЛАГЫН АППАРАТ ХЭРЭГЛЭХ

Нүүрний утлагын аппарат бол олон талын ашиг тустай.Өөрийгөө болон арьсаа хайрлах эрхлүүлэх бас нэгэн арга юм. Тодруулбал,  халуун уур арьсыг зөөлрүүлж уян зөөлөн болгон, арьсны бохирдлыг гүн цэвэрлэнэ. Мөн цусны эргэлтийг сайжруулан арьсыг чийгээр хангана. Жилийн аль ч улиралд ашиглахад таатай ба ялангуяа өвлийн улиралд илүү таатай. Тэгэхээр гэрийн нөхцөлд ашиглаж болохуйц нүүрний утлагын аппараттай болоорой.

Бэлтгэсэн: Г.Намуун

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ