• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    137   |  
0

ДЭМБ-ийн зөвлөмжийн дагуу хөнгөн хэлбэрээс бусад бүх тохиолдолд буюу халдвар авсан нийт хүмүүсийн 19 хувь нь нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй шаардлагатай гэжээ. Энэ удаагийн дугаараар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст зориулан ямар сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай талаарх зөвлөгөө нийтлэлийг хүргэж байна.

1. Биеийн ерөнхий нөхөн сэргээх эмчилгээ

Ковид-19 халдварын улмаас удаан хугацаанд эмнэлэгт хэвтсэн, ганцаараа удаан тусгаарлагдсан хүмүүсийн хувьд хөдөлгөөний идэвхийг сэргээхийн тулд нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй шаардлагатай аж. Хятад болон Японы эрдэмтдийн хамтарсан судалгаагаар ковидоор өвдсөн хүмүүст биеийн ерөнхий нөхөн сэргээх эмчилгээг их биеийн булчингийн хэвийн үйл ажиллагааг сэргээх, хөдөлгөөний хязгаарлагдмал байдлын улмаас бий болж болзошгүй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудаас сэргийлэх болон хэвийн амьдралдаа эргэн ороход нь туслах зорилгоор заавал хийх хэрэгтэй гэж үзжээ.

Биеийн нөхөн сэргээх эмчилгээнд дараах зүйлсийг өвчтөн бие даан хийхийг зөвлөж байна. Хэрэв та  бие даан хөдөлгөөн хийх чадвартай байгаа бол аль болох ойр ойрхон биеийн байрлалаа солих, орон дээрээ үе мөчөө хөдөлгөх, идэвхгүй суналтын дасгал хийх, алхах нь биеийг нөхөн сэргээх чухал дасгал болно. Улмаар хайчин суулт, хөнгөн жинтэй гантель өргөх гэх мэт биед бага ачаалал учруулах дасгалуудыг нэмж болно. Гэхдээ эдгээр дасгалуудыг хамгийн энгийнээс нь хүндрүүлэх замаар өдөр өдрөөр ахиулахгүйгээр гэнэт их хэмжээний ачаалал өгвөл эсрэгээрээ илүү хор нөлөөтэй ч байж болно.

2. Уушгины нөхөн сэргээх эмчилгээ

Ковид-19 нь уушгийг хамгийн их гэмтээхийн зэрэгцээгээр хэрэв тухайн хүн уушгины ямар нэг архаг өвчтэй бол илүү ноцтой гэмтэл учруулдаг. Уушгинд үүссэн эдийн гэмтлийн улмаас ковдын дараа амьсгаадах, уушгины багтаамж муудах ба үүний улмаас ханиах, амьсгаадах, амьсгал давчдах зовуурь голлон илэрч байна. Иймээс нөхөн сэргээх эмчилгээнд амьсгалын хэмнэлийг тохируулах дасгал, амьсгалын үндсэн болон туслах булчингуудын ажиллах чадамжийг нэмэгдүүлэх, амьсгалын замыг цэр салстаас цэвэрлэх аргуудыг зөвлөж байна.

А. Амьсгалын хэмнэлийг тохируулах дасгал

Амаа нээхгүйгээр хамраараа удаанаар гүнзгий амьсгал авна. Хэвлий дээрээ гараа тавьж амьсгал авахад бөмбөг хийлж байгаа мэт төмбийхийг мэдэрч байх хэрэгтэй. Хэрэв хэвлийн биш, цээж тэлж байвал та буруу амьсгалж байна гэсэн үг. Дараа нь амьсгалаа амаараа аажмаар үлээж гаргана. Амьсгал авах болон гаргах эдгээр үйлдлийг аль болох удаанаар хийх гэж хичээгээрэй.

Б. Амьсгалын үндсэн болон туслах булчингуудын ажиллах чадамжийг нэмэгдүүлэх дасгал.

Амьсгалын үндсэн булчин бол өрц юм. Өрцний ажиллах чадварыг дээшлүүлэхэд хамгийн чухал дасгал бол дээр дурдсан амьсгалын дасгал юм. Харин амьсгалын туслах булчингуудад хавирга хоорондын гадна болон дотор ташуу булчин, нурууны болон мөрний булчингууд хамаарна. Эдгээрийн булчингуудын ажиллах чадварыг нэмэгдүүлэх тусгай дасгалууд байдаг.

В. Амьсгалын замыг цэр салстаас цэвэрлэх

Тусгай утлага хийх, уух шингэний хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт маш олон арга бий. Шаардлагатай бол эмчийн заавраар цэр ховхлох, шингэлэх эм ууж болно.

3. Танин мэдэхүйн нөхөн сэргээх эмчилгээ

Cognitive Rehabilitation Therapy | Fulbright Rehab

 Ковидоор өвдсөн хүмүүст ой тогтоолт болон анхаарал төвлөрөл муудах, зан ааш өөрчлөгдөх, үнэрлэх амтлах чадвар удаан хугацаанд сэргэхгүй байх гэх мэт танин мэдэхүйн өөрчлөлтүүд илэрч байгаа аж. Ийм тохиолдолд танин мэдэхүйн чадварыг хэрхэн бүрэн гүйцэд сэргээх аргыг одоогоор олоогүй байгаа боловч ой тогтоолт сайжруулах дасгал, хэл засал, сэтгэл заслын техникүүдийг ашиглаж байна.

4. Сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг

Occupational Therapy Treatments – Access to Rehab

Хүнд өвчнийг туулж гарсан хүмүүс х стрессийн нөлөөгөөр тодорхой хэмжээгээр сэтгэл зүйн гэмтэл авсан байдаг. Энэ нь цаашид айдас түгшүүр, сэтгэл гутрал гэх мэт сэтгэцийн бие даасан өвчин болох ч магадлалтай. Нөлөө талаас тархины цусан хангамжийн хурц дутагдал нь тархины тодорхой хэсгийг гэмтээж болох бөгөөд үүнээс шалтгаалсан сэтгэцийн эмгэг ч тохиолдож болно. Иймээс ковидын дараах нөхцөлд танд сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэг асуудал тулгарч байгаа бол сэтгэл зүйчийн зөвлөгөө авч, шаардлагатай бол сэтгэл заслын эмчилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

TAGS
#Style





Холбоотой санал болгох мэдээ