A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 94 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 94 | |
|
Хүүхдийн баяраар эмээгээсээ бэлэг авахаа болиод удаж буй миний бие үеийн нөхдийн хамт “Тоглоомын Түүх” хүүхэлдэйн киног нээлтээ хийсэн даруйд нь зорьж үзэв.
Сайн хүүхдийн кино нь бага настнуудын ертөнцийг үзэх үзэл төлөвшилд нөлөөлөөд зогсохгүй, тухайн франчайзыг насан туршийн үнэнч худалдан авагчтай болгодог аргагүй хүчтэй хэрэгсэл ажээ.
“Toy Story 4” киног үзэж дуусаад, энэхүү бүтээлээс Монголын хүүхдийн болон хүүхэлдэйн кинонууд юуг жишээлж болох, цаашлаад хүүхдийн киног хэрхэн сайжруулах боломжийн талаар хэсэг бодов.
“Toy Story 4” нь 1995 оноос эхлэлтэй, ганц ч муу ангигүй франчайзын дөрөв дэх нь бөгөөд, амьд тоглоомууд эздэдээ хайрлуулахын төлөөх “тэмцлийг” харуулсан хүүхэлдэйн кино юм.
Багачууд үзэхэд “Миний тоглоом амьтай юм байна, хайрлаж хамгаалах хэрэгтэй” гэсэн санааг авна. Харин томчууд амьдралын мөн чанар, утга учрын эрэл хайгуул, өөрийн зорилгыг тодорхойлох, бусдын эрх ашгийг харгалзах, нөхцөл байдалтайгаа эвлэрэх эсвэл давж гарах гэх мэт хүмүүсийн харилцаанд төдийгүй, ажил карьер, амьдралыг үзэх үзэлд хүртэл тохиолддог ээдрээтэй нөхцөл байдлуудыг уг киноноос үзнэ.
Миний хувьд цувралынхаа “хаалтыг” маш сайн хийж чадсан "Toy Story 3"-ийн араас дахин шинэ анги гарахыг сонсоод эхэн үед эргэлзээ төрж байв. Гэтэл дүрүүдийнх нь дөрөвдүгээр ангид тулгарч байгаа зөрчил нь өмнөх кинонуудтайгаа төдийлөн холбогдсонгүй. Гэхдээ асуудал, дүрүүд, шийдвэрүүд, эргэлтүүдээ холбож байгаа дэлхийн хэмжээний гүйцэтгэл нь киногоо тэр чигт нь авч гарчээ.
Бүрэн хэмжээний кинонд баргийн дүр дөрөвдүгээр анги дээрээ уйтгартай болдог. Тэгвэл энэ киноны хувьд зохиогч анхнаасаа гол дүр байсан Woody (ковбой)-д экс эзэн Эндигээс хамааралгүйгээр өөрийгөө болон аз жаргалаа олох гэсэн юу юунаас илүү чухал даалгаврыг тулгасан нь киног уйтгартай болгохоос аварсан байв.
Өмнөх гуравдугаар анги нь тоглоомуудын эзэн Энди хүүгийн бага насыг дуусгавар болгосон бол дөрөвдүгээр ангийн гол тоглоом Вүүдигийн хүрээнд өрнөсөн нь сэтгэлд хүрэв.
Өөрөөр хэлбэл хөнгөн хөгжилтэй адал явдлыг сэтгэлд үлдэх жинтэй бүтээл болгосон гол шалтгааныг гол дүрийн өөрийгөө таньж мэдэх дотоод аялалтай холбож болох юм. Ийм далд санаагүйгээр 20 гаруй жил амжилттай яваа франчайзын сүүлийн кино хялбархан бүдрэх байсан болов уу.
Зохиол яагаад сайн болсныг уудалж “санаа амарсан” учраас хийцийнх нь талаас яриа өрнүүлье. 1995 онд гарсан анхны “Toy Story” битгий хэл, өөр том студиудын бүтээлийг ч хол хаясан, үнэхээр уулга алдуулам анимейшн, дууны загвар хийц энд байв.
Finding Nemo /Немогийн Эрэлд/-ийн жинхэнэ мэт эндүүрэм далай, харх тогоочийн хазаад авмаар Ratatouille хоол шиг тэр гайхмаар бодит юм шиг зураглалыг “Toy Story 4” дараагийн шатанд нь аваачжээ.
Ая дуугаар "зодож", сэтгэл хөдлөлийг мунаг хүчээр тулгадаггүй, өндөр сахилга баттай байдлаас нь дотоодын киночид суралцахаар. Хөгжмийн хэрэглээ нь энд цөөн бас нандин.
Хүний сэтгэл санааг эхэлсэн мөчөөсөө эзэмдэж, киноны төгсгөл хүртэл утсаа шагайх ч завдал өгдөггүй "Pixar"-ийн зохиолын арга барил нь техникийн дэвшилтэй хосолж, энэ жилийн хамгийн онцлох кинонуудын нэгийг бүтээсэн байна.
Нэг талаас хүүхдийг татах өнгөлөг чамин хийц, хөгжилтэй дүрүүдээс гадна ёс суртахууны хүмүүжил, нөгөө талаас насанд хүрэгчдийн сэтгэлийг утсыг хөндөх зөрчил, хүчтэй дүрүүд, бодит амьдралд тохиолддог амаргүй сонголтууд, хэтрүүлэггүй нөхцөл байдлууд нь уг киног сайн кино, сайн хүүхдийн кино, сайн хүүхэлдэйн кино болгожээ.
TL;DR/Хураангуй хувилбар:
"Toy Story" таалагддаг, "Pixar"-ийн кинонууд таалагддаг бол таны сэтгэлд хүрнэ. Мөн адил олон танил дүрүүдтэй "Game of Thrones", "Endgame"-ийн төгсгөлтэй харьцуулахад, "Toy Story" франчайз нэгэн бүлгээ сэтгэлд хүртэл хаав.
Мөнгөө буцааж авмаар байна уу?
Бүрэн сэтгэл ханамж авсан. “John Wick 3”-ээс хойш театрт үзсэн кино шиг кино байлаа.
+ Өмнөх кинонуудаа давсан хийц (animation)
+ Хүүхдэд таалагдах гадаргуутай, томчуудад хүрэх “дотор”-той зохиол
+ Илүүц зүйлгүй, уйдаахгүй хэмнэлтэй үйл явдал
+ Маш сайн тохируулсан дуу чимээ (sound design)
- Томъёоны-дагуу дараалалтай зохиол
- Хөсөр хаягдсан зарим хуучны гол дүрүүд
TAGS |
#Media |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|