Автозамын осолд өртсөн иргэн амь насаа алджээ. Тодруулбал энэ сарын 12-нд Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд автын осолд орсон иргэний биеийн байдал хүнд байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Хэргийг тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа ба Toyota prius маркийн автомашины жолооч хоёр явган зорчигчийг мөргөж улмаар нэг иргэн амь насаа алджээ.
Хүйтний улирал ирж автозамын хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж эхэлж байгаа энэ үед жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.