Цаг агаарын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн 08:00 цагийн байдлаар Говь-Алтайн Алтай, Хөхморьт, Завханы Алдархаан, Баянхайрхан, Завханмандал, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сантмаргац, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Улиастай, Ургамал, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Ярууд, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Зүүнхангай, Малчин, Хяргас, Өндөрхангайд, Ховдын Чандманьд, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Мөрөн, Түнэл, Төмөрбулаг, Улаан-Уул, Ханх, Цэцэрлэг, Шинэ-Идэр сумдын нутгаар цас орж байна.
Харин Баян-Өлгийн Булган, Говь-Алтайн Бугат, Завханы Отгон, Түдэвтэй, Цагаанчулуут, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагааннуур сумдын нутгаар цасан шуурга шуурч байгаа гэнэ.
Мөн Говь-Алтайн Бигэр, Гуулин тосгон, Завханы Дөрвөлжин сумдын нутгаар шороон шуурга шуурч байна.